НЭМЭЛТ: 16.40 ЦАГ
Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Оньдилт ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Ойролцоогоор 4 га талбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Гал унтраах ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 4 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 5 ангийн 50 гаруй алба хаагч ажиллалаа. Гал түймрийн шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын үзлэг, шалгалтаар тогтооно
НЭМЭЛТ: 15:45 ЦАГ
ХАР ЦААСНЫ ҮЙЛДВЭРТ ГАРСАН ГАЛЫГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбитод "Петровис"-ын агуулахын ойролцоо гал гарч байна. Дуудлагын дагуу онцгой байдлын албаны таван машин ирж ажилласан боловч ус нь хүрэхгүйн улмаас галыг унтрааж чадахгүй, нэмэлт хүч хүсчээ. Гал түймэр дээврийн цаас шатсаны улмаас гарсан байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар, дээврийн хар цаасны үйлдвэрийн хашаанд гал гарчээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ