Шинчонжи сүмийн байруудад нэгжлэг хийжээ | News.MN

Шинчонжи сүмийн байруудад нэгжлэг хийжээ

Шинчонжи сүмийн байруудад нэгжлэг хийжээ

Шинчонжи сүмийн байруудад нэгжлэг хийжээ

БНСУ-ын прокурорын газраас өнөөдөр /2020.05.22/ тус улсад цар тахал хяналтаас гарах гол шалтгаан болсон Шинчонжи сүмийн салбар, байруудад нэгжлэг хийсэн тухай “Korea Times” мэдээлжээ.

Сөүлийн прокурорын газар тус сүмийн тэргүүн И Ман Хи болон бусад удирдлагуудыг гишүүдийнхээ мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, бусдыг залилан мэхэлсэн, коронавирустэй тэмцэх Засгийн газрын ажилд саад учруулсан гэх зэрэг үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ба энэ хүрээнд хэргийн материал цуглуулахаар нэгжлэг хийжээ.

Сөүлээс өмнө зүгт байрлах Гуачон, Бусан, Кванжу, Дэжежон зэрэг хотуудад байрлах Шинчонжи сүмийн салбаруудад нийт 100 гаруй мөрдөгч ажилласан байна.

Өмнөд Солонгост нийт 11 мянга гаруй коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 47 хувь нь буюу 4700 гаруй хүн Шинчонжи сүмтэй холбоотойгоор халдвар авсан байгаа юм.

Хүн хоорондын зай ойрхон, агааржуулалт муу газар олон хүн цуглуулж мөргөл зохион байгуулсан нь олон хүнд халдвар тархах үндэс болсон гэж албаны хүмүүс үзэж байгаа аж.

Эх сурвалж: KoreaTimes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-22 39.115.114.99

Солонгос шал өөр түүхтэй улс. Амэрик эзлээл шашин тулгаал цэргийн баазаа бариал . монгол шал өөр тэр шашнаар югаа хийнэ . монголд шинжлэх ухаан техник IT хөгжих хэрэгтэй б

Avatar

Зочин 2020-05-22 39.115.114.99

Солонгост бас намянжүгийн 1 сүмээс баахан халдвар гарлаа. Зогсоож чадахгүй б. Сүүлийн үёийн халдвар нь G вирус. Энэ нь ану европд тархаж байгаа онц халдвартай вирус. Одоо S V G 3 төрөл бүгд илэрсэн. Монголд аль нь орсон б мэдэж байгаа юу микроскоп бас байхгүй юу ?

Avatar

Зочин 2020-05-22 66.181.161.106

Ene sumiin mongol dahi salbar online aar mash idevhtei ajillaj baina. Bur haamaar bna. Bayangol duuregt lav mungu uguud saihan baigaad bdag yum bnLee. Hetsuu ch yumaada!!

Avatar

huuk 2020-05-22 103.212.117.154

jeusut itgedeg buh lalruud gaj donton,boovnii usuud haha

Avatar

bold 2020-05-22 202.9.47.3

ymar tom tom hutsdag zolbin jingerweeee

Avatar

Зочин 2020-05-22 202.9.46.3

СОЛОНГОСООС МАНАЙД МӨН Ч ОЛОН ХРИСТЧИН ПЯХЛУУ ОРЖ ИРСЭН ДЭЭ

Avatar

ард олон 2020-05-22 202.126.89.42

СҮМИЙН ЗАВААНУУДЫГ БҮГДИЙГ НЬ ХОЛОО ХОЛ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ МАНАЙ УЛСАД Ч ГЭСЭН СҮМЭЭР ДАМЖИЖ БУЗАРУУД ЧИНЬ ОРЖ ИРНЭ ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж