ТЭРСЛҮҮ ҮГ: “Эх орончид”-ыг битгий сонго | News.MN

ТЭРСЛҮҮ ҮГ: “Эх орончид”-ыг битгий сонго

ТЭРСЛҮҮ ҮГ: “Эх орончид”-ыг битгий сонго

ТЭРСЛҮҮ ҮГ: “Эх орончид”-ыг битгий сонго

Хамгийн үнэ цэнэгүй болсон үгс: Эх оронч, шударга түшээ, цэвэр хүн, жудагтай монгол. Уг нь их гоё үгс, даанч утгыг нь алдтал бид “ашиглачихсан”. Эсрэгээрээ ийм гуншинтай хүмүүс улс төрд олшрохын хэрээр улс орны хөгжилд ямар хортой болохыг олон, олон “эх оронч”-ийн үг, үйлдлүүд нотолдог. Жишээ нь, Ц.Нямдорж. Сүүлчийн ганц цамцаа урагдтал эх орныхоо төлөө зүтгэж яваа эрхэм гишүүний шударга ёс “Эрдэнэт” үйлдвэрт хүүдээ 2.5 тэрбумын шахаа хийхэд хугарсан тохиолдол бий.

Улс төрийн намуудаас болон бие дааж УИХ-д өрсөлдөхөөр болсон Монголын улстөрчид /нэр дэвшигчид/ Цукерберг ноёнтонг мөнгөөр цутгаад эхэлжээ. Хэн, хэзээ, хэндээ захиалсан нь тодорхойгүй “нийгмийн захиалга”-ууд эх орончийн дүрд хувираад эхэлсэн нь нэг талдаа сонгогчдыг хариуцлагатай, мэдээлэлтэй, мэдлэгтэй байхыг, шаардаж байна гэсэн үг.

Нэг ёсондоо, Н.Энхбаярын хүүг  УИХ-д нэр дэвшүүлэх нь  нийгмийн захиалга уу,  нэг гэр бүлийн хүсэл үү гэдгийг сонгогчид судлах хэрэгтэй болж байна.

Энэ удаагийн сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, бие даагч гээд дунджаар 600 орчим хүн нэр дэвшиж байна. Тэдгээр “нийгмийн захиалгуудын” хэн нь хэн болохыг мөрийн хөтөлбөр, намтар түүх, мэдлэг боловсролыг нь судалж, мэдэж байж саналаа өгөхгүй бол дараа нь эх орончийн эрх ашиг нэгд, эх орны эрх ашиг адагт эрэмбэлэгдэхэд хүрдэг. Өч, төчнөөн эх орончийн нүүрний баг хуулагдаж, ихэнх нь энтертайментчид болох нь бичлэгтэйгээ задрах болсон.  Иймээс “адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл” гэх үг гарсан ч биз.

Монгол эх оронч, шударга түшээ, цэвэр хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлнэ үү гэхээс сүүлд орохгүй. Энэ удаад ч маш олон “эх оронч”нэр дэвшиж, эх орныхоо төлөө алд биеэ алжаахаар шийджээ. Л.Өнөрчимөг, Д.Жагар, босоо хөхчүүд, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, З.Энхболд, Н.Энхбаяр, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Жавхлан гээд.

Зарим нь “эх орноо хөгжүүлж” өс авах хонзонтой яваа бол зарим нь С.Зоригийн хэргийг задалж, захиалагчийг замхруулах зорилготой. Зарим нь  Тавантолгойг гацааж, зарим нь Оюутолгойн гэрээг цуцлах даалгавартай. Цаазын ялыг сэргээхийг санаархдаг Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх ч, гучин хүний толгойг тасдан, тойрон бүжиг хийхийг хүсч явдаг тоймч хүртэл нэр дэвшсэн. Тэднийг  УИХ-ын гишүүн болгох үгүйг сонгогчдын санал шийднэ.

Тэгэхээр СЕХ-ноос гаргасан албан ёсны тооцоогоор 474 тэрбум төгрөг зарцуулагдах, албан бусаар бараг нэг их наяд шаардагдах УИХ-ын 2020 оны сонгуульд залуус идэвхтэй оролцож, эх орончдыг байх ёстой байранд нь тавих цаг болсон.

Тавантолгой төслийг “та бидэнд авч үлдсэн”-ээр Монгол Улс хэчнээн тэрбумын алдагдал хүлээж, хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг гацаав. М.Энхсайханы боловсруулсан төсөлд “Монголын эдийн засагт 30 жилийн хугацаанд үзүүлэх үр ашгийн нөлөөлөл нь 94 тэрбум ам.доллар. 12 мянган хүн ажлын байраар хангагдаж, 500 компани ажил, орлоготой болно” гэсэн тооцоолол гаргаж байжээ. Харамсалтай нь, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гээд таван засгийн мөрийн хөтөлбөрт багтсан Тавантолгой гацаатай, улс төрөө даахгүй унасаар.

Лав Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх хоёр эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө татаж, олон улсын зах зээлд IPO гаргаж чадсангүй. Харин ч Ч.Сайханбилэг “гэмт хэрэгтэн” болсон.

Оюутолгой бол Монгол Улсын эдийн засгийн болон тусгаар тогтнолын баталгаа. Хоёр их гүрний дунд орших Монголын хувьд мөнгө бас геополитик гэж хэлж болно. Гэвч, энэ төслийг эсэргүүцдэг, Оюутолгойн гэрээг хүчингүй болгож, хөрөнгө оруулагчдыг хөөх сонирхолтой олон хүн улс төрийн намуудаас ч, бие дааж ч нэр дэвшиж байна.

Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоол батлагдсан. Тогтоолын гол заалт нь “Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-ыг оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах”. Гэвч, Монголын Засгийн газар Рио-Тинтотой 34 хувиа наймаалцах, рольти татвар авах хэлэлцээрээ эхлүүлээгүй УИХ-ын сонгуультай золгож байна.

Оюутолгойг эрчим хүчээр хангахаар Тавантолгойн цахилгаан станцын төслийг эхлүүлсэн ч Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсоны дараа нэг тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийг зогсоосон.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцын төслийг төрийн өмчөөр, М.Энхсайханы боловсруулсан ТЭЗҮ-ээо барихаар шийдвэрлэсэн билээ. Төслийг гацаасан Ц.Даваасүрэн “зарчимч түшээ” гээд өөрийгөө өнөөдөр сошиалд спонсордоод сууж байна.

Үнэндээ манай эх орончид “үзэн яддаг” уул уурхайн орлогоороо сонгогчдын саналыг луйвардаж авахаар залилангийн амлалт өгч байна. Эх орон газар шорооны төлөө амь хайргүй тэмцэнэ, сүүлчийн цамцаа урагдтал зүтгэнэ, Тавантолгойг та бидэнд үлдээлээ гэх мэт  эх оронч, шударга түшээ, цэвэр хүмүүс тэр тусам нь сонгомооргүй байна. Эх орончдын хувийн амьдрал сайжрахын хэрээр иргэдийн орлого буурдаг нь үнэндээ Цэрмаагийн турсан Дагдангийн эхнэрийн таргалсантай тэнцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-22 96.231.150.137

Нямсүрэн чи битги х**.

Avatar

Fc 2020-05-22 202.126.89.102

For example : С.Жавхлан ; Х.Мандахбаяр ; ….etc

Avatar

Ах 2020-05-22 202.126.89.102

Бас 10% -ин Даваасүрэн

Avatar

Зочин 2020-05-22 103.229.122.123

Яаг сайхан үнэн хэлжээ, эх орончийн таргалсан, ард түмний турсан 2 яг тэнэцэнэ, ККК

Avatar

Мөнхжаргал 2020-05-22 139.5.217.204

Битгий дарвалз. Ц. Нямдорж хэзээ эх оронч байсан юм бэ?

Avatar

Ц.Нямдоржийн 2006 онд хэлж байсан үг 2020-05-22 202.126.89.138

"Монгол төрийн төлөө чөмгөөн дундартал тэмцэж ирсэн." Ордны Ц.Нямдоржийг энэ сонгуулиар ялагдаж гудамжинд гарсных нь дараа барьж аваад хөлийг нь хуга цохиж үнэхээр чөмөг нь дундарсан эсэхийг харна аа.

Avatar

Зочин 2020-05-22 96.231.150.137

Битгий х** Хохьчин яах гэж АНы дебилүүдтйг 2012 сонгосон юи. Адгийн шааруудын үйл 10 жилдээ там гэж мэдэх үү арчаагүй малаа

Avatar

zahialgat niitlel bnaa.. 2020-05-22 202.131.225.197

hudalaa eh poronchid geh nereer tavan tolgoig zvgeer shaham abch hujaad ogoh gesen chin vnen cjh dee.odoo tavan tolgoi mash ashigtai ajillaj bgaa ch dee. enhboldiin tvmen zob baisaniig haruulij bna..

Avatar

Зочин 2020-05-22 202.179.26.96

Ih hussen hund gedeg bilu. MAN ih husdeg de. Yalahiin tuld yu ch hiihed belen.

Avatar

Зочин 2020-05-22 66.181.190.145

Энэ сэтгүүлч М.Энхболдыг ( Мананг) өмөөрөөд байдаг байсан одоо Манангаа сэргээх гээд дугарч эхэлждээ.

Avatar

бодь хүн 2020-05-22 192.82.76.62

нямсүрэн хаанахын туршуул вэ, чамайг монголд хүчээр бариагүй байлтай тонилж үз

Avatar

Зочин 2020-05-22 172.58.143.96

Novshiin elbegdorj enhsaihan bayartsogt saihanbileg bayar da.ganboldiin tolgoig tasdah heniig ch demjine shuu!

Avatar

Зочин 2020-05-22 92.223.85.171

Чиний толгой өмнө нь тасрах байх даа.

Avatar

Dagdan 2020-05-22 202.55.191.130

Tsermaa turaad saihan bolson bolov uu?

Avatar

Dagdan 2020-05-22 202.55.191.130

Minii ehner targalsandaa yaasiin?

Avatar

Uchir medeh hvn 2020-05-22 72.196.192.250

Yumnii naadah tsaadah 2 taliig yalgaj surah heregtei! !!! Naanaa eh oronch tsarailaad baigaa Nyamdorj, Zika, Davaasvren, Battulga nar chini bolvol “huurambuud”,
Elbeg, Batvvl,Bayr,Enhsaihan, Saihanbileg ntr chini
jinhene “maarambuud” yum sh dee, ug ni.
Trolluud l zoriud esregeer tsollood baidag!!!

Avatar

Зочин 2020-05-22 202.9.46.3

МАНАН МАХН БИШ БОЛ ДҮҮРЧЭЭ

Avatar

Зочин 2020-05-22 92.223.85.171

Хорон санаатнаас Хийсвэр нэр зохиож хүн муулах, хүмүүсийн амар тайван байдлыг алдагдуулах, талцуулах аргыг одоо болимоор юм. МАНАН гэдэг чинь баригдахгүй харагдахгүй золиг байна. Хадны мангаа гэж байгаа юм шиг. Үнэхээр байдаг юм бол нэр, усаар нь хэлж бай!!!

Avatar

Зочин 2020-05-22 202.179.26.96

Монгол парламентийн засаглалтай. 25-наас хэрэгжих шинэ Үндсэн хууль мөн л парламентийн засаглалтай. Парламентийн засаглалд хэдэн ширхэг популист гишүүд бүхнийг самраад хаячихгүй. Юу хамгийн аюултай гэхээр популист нам. Гарчигаа өгөхдөө мэдлэг боловсрол муутай цээжээ дэлдсэн эх орончдийг толгой дээрээ залсан намуудыг бүү сонго гэсэн бол илүү зохино. Эсвэл нийгмийн захиалга гэж нэг юм гаргаж ирээд сэвсээр байгаад үнэн ч юм шиг болгочихдог намын удирдлагад шургалсан намын бодлогыг тодорхойлдог этгээдүүдээс болгоомжлох хэрэгтэй эсвэл тийм нөхдүүдэд толгойгоо мэдүүлсэн арчаагүй намуудад боломж олгохгүй байх ёстой. Намын дарга нь хэзээ ч огцордоггүй, нам нь ялагдсан ч ялсан ч намын дарга нь байж л байдаг намуудаас болгоомжил.

Avatar

Зочин 2020-05-22 202.9.40.94

АН засаг барьж байхдаа яагаад С.Зоригийн хэргийг илрүүлээгүй юм бэ. Хүсэл байхгүй байсан юм биш үү. Та нар илрүүлж чадахгүй юм чинь бусад нь яаж чадах юм. Битгий эздийнхээ заавар үгээр бусдын тархи угаах гээд бай. Танай сайт хамгийн шударга бус хүмүүсийн сайт

Avatar

Зочин 2020-05-22 66.181.176.97

Ugaasaa ulaan AN ii website hu, ezed noyoduud ni bugd AN iin nohoinuud. Bichsen niytelsen zuil ni buur arai l il

Avatar

Зочин 2020-05-22 202.9.40.94

Энэ сайт чинь МАНАН-гийн сайт гэдгийг бүгд мэднэ.Эднийхээр бол Сайханбилэг, Элбэгдорж, Баярцогт, М.Энхболд нар жинхэнэ эх орончид харин Батзандан, Л.Болд, Н.ЭнхбаярЦ.Нямдорж, З.Энхболд нар бол эх оронч биш хүмүүс юм байна. нам болж талцдаг намынхаа муу муухай болгоныг дэмждэг нөхөд бол хүлээн зөвшөөрөх байх.Бид бол үгүй гэнэ. Бид тэнэг бишээ. Аргагүй л сонгууль эхлэхээр Н.Энхбаярыг муулаад эхэлдэг юм. Яг л тэр өвчин нь эхэлж байна.

Avatar

Зочин 2020-05-22 64.119.19.41

ХАМГИЙН ЗЭВҮҮН БҮЛЭГЛЭЛ БОЛ МАНАН БҮЛЭГЛЭЛ МОНГОЛЧУУДЫГ ЯДУУ БОЛОВСРОЛГҮЙ МЭДЭЭЛЭЛГҮЙГЭЭР НЬ ДӨРӨӨЛЖ ДАРЛАЖ МӨЛЖИЖ БАЙСАН .

Avatar

Жирийн иргэн 2020-05-22 64.119.26.147

Гэр бүлээрээ төр барих гэдэг улсад юу шүглэсэн байдаг юм бол доо хөөрхий. Аав хүү, эгч дүү, ах дүүсийг сонгоод бдаг эрх ашгийн эрэмбэ үнэн ээдрээтэй. 2 намаас гарчихна…

Avatar

Зочин 2020-05-22 172.58.143.96

Shunal gedeg muu eriin har huch shuglesen baidgiin

Avatar

Гол нь сэтгэл, зүтгэл 2020-05-22 103.57.95.124

Монголын улстөрчид, үе үеийн парламентийн гишүүд, намууд СЭТГЭЛГҮЙ учраас л
Монгол хөгжихгүй хэрүүлийн бузар болооод байгаа юм.

Avatar

СОНГОГЧ 2020-05-22 202.9.46.92

ИХ МӨНГӨТЭЙ НЬ ТӨРД ГАРЧ, ХҮССЭН БҮХНЭЭ ХИЙЖ БОЛДОГ ГЭЖ ИХЭНХИ НЭР ДЭВШИГЧИД АНДУУРЧ БАЙНА. ТИЙМЭЭС МӨНГӨТЭЙГ НЬ БИШ, ИХ АЖИЛ ХИЙЖ АМЖУУЛЖ, ҮР ДҮНГЭЭ ХАРУУЛЖ ЧАДСАНЫГ НЬ СОНГОЁ. АЛЬ НАМЫН ХЭН НЬ ХАМААГҮЙ. ХЭН ЮУ ХИЙСНИЙГ, БҮТЭЭСНИЙГ БИД БҮГДЭЭРЭЭ ХАРЖ, МЭДЭРЧ БНА.

Avatar

Зочин 2020-05-22 64.119.18.64

Ёстой яг тэгнээ. Хүнийг харна

Avatar

зөв 2020-05-22 185.248.160.214

Эх оронч гэдэг чинь харийн дайсантай тэмцсэн хүнд өгдөг цол тогооны хэрүүл хийгч нарт түй хамаагүй нэр гуншин юм. Эх орноо харийн дайснаас хамгаалсан хүнд өгдөг цол болхоос биш зүгээр нэг хэрүүл хийсэн лаанууд цололдог болж.

Avatar

Зочин 2020-05-22 202.70.34.114

ИДЭЭД ДУУССАН "ТАВАН ТОЛГОЙ" Л ҮЛДСЭН ХУВАЛЗНУУД АА !!!

Avatar

Зочин 2020-05-22 203.91.115.54

Тэгээд тарвагадорж л***р батүүл х***а баярцогт гахай эрдэнэ нарыг сонгох уу

Avatar

Зочин 2020-05-22 66.181.186.180

Манай Ардчилагчид анх Шудрага ёс чөлөөт нийгэм гэж ярьж гарч ирсэн Бидний үнэт зүйл гэж тэд ярьдаг Гэтэл одоо үндсэндээ үүнээс ор мөр үлдсэнгүй Хувиа хичээсэн амиа бодсон олз ашиг хайсан бэртэгчин ичих нүүргүй хэдэн хувалзууд болж хувирчээ АН л төрд гарангуут Улс орны эдийн засгийн үзүүлэлт буурч гадаад дотоодын өр зээл нэмэгдэн ядуурал ихсэж нийгмийн хөрөнгө мөнгө завших боломж өсч улсын санхүү нь улайна Эрх ямбаа буруу ашиглан өнөө шудрага ёсоо дэвслэнэ Гүтгэнэ гүжирдэнэ

Avatar

Zochin 2020-05-22 202.179.24.77

Boon chiregdel, yagaad setgegdliig chuud niitelj boldoggui um?,yagaad?, Yagaad?

Avatar

Zochin 2020-05-22 202.179.24.77

Setgegdliig bas yachivaa? Yagaad niitledeggui um?

Avatar

Zochin 2020-05-22 202.179.24.77

Enchsaichniig sullaacheee, tegeed odoogiin songuuld yaavch olon jil tor barisan luivarchdiig er songochgui.

Avatar

САСА 2020-05-22 202.126.89.42

Эх орноосоо урвасан юмнууд л тэгж яридгийн эх орныаоо төлөө тэд нар хэдэн төгрөг төсөвт татвар төлж оруулсаныг асуу даа худлаа эх орончдыг л гаргаж болохгүй шүү Иргэний хөпдөлгөөнийхөн бас худлаа өөрсдөө уул уурхайнханаас дандаа мөнгө дээрэмддэг хүмүүс байна
Н.Энхбаяр гэж шаал худлаа өөрөө төрийн толгойд 10 гаруй жил байхдаа юу хийсэн юм бээ далдуур алт олборлоод л явж байсан шүү тийм эх оронч байх уу
Бие даагчид болохоор гараад гараад асуудал шийдвэрлэх эрх зүйн чадамжгүй юмнууд хэрэггүй

Avatar

zochin 2020-05-22 66.181.161.67

үнэнийг л бичсэн бна

Avatar

зочин 2020-05-22 202.179.26.9

Эрүүгийн хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан, ЖДҮ-ээс зээл авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гарал үүсэл нь мэдэгдэхгүй хүмүүсийг ард түмэн мэдэж байгаа ш дээ. Тэднийг сонгохгүй байхад болно.

Avatar

Зочин 2020-05-22 202.179.26.163

Өөх , улстөрч 2 удахаараа хуршдаг юм , солих л хэрэгтэй

Avatar

ОВОО СЭТГҮҮЛЧ 2020-05-22 192.82.68.204

СЭТГҮҮЛЧИД ДОТОР ГАНЦ ХОЁР ЭРҮҮЛ СЭТГЭДЭГ ХҮН БАЙДАГ ЮМ АА. ТЭДНИЙ НЭГ НЬ ЯАХ АРГАГҮЙ ЭНЭ ХҮН ДЭЭ

Avatar

Зочин 2020-05-22 64.119.18.64

Ёстой сэтгүүлчийн нэрийг гутаасан, баас л байна. Нүдний булай. Ажлаа ингэж хийнэ гэдэг

Avatar

Зочин 2020-05-22 202.131.247.12

ҮНЭН ХЭЗЭЭД ГҮЙЦЭГДДЭГИЙН ЖИШЭЭ ЭНХСАЙХАН БОЛОВСРУУЛСАН ТЭЗҮ ГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХЫГ 10% -ЫН ДАВААСҮРЭН ӨӨРТӨӨ УНАЦ УНАГААХ ГЭЖ ЗОГСООСОН ОДОО ХАРИН ЭНХСАЙХЫН ТӨСЛӨӨР БАРИХААР БОЛЖ БАЙНА ЭНХСАЙХЫГ ШОРОНГООС СУЛЛАЖ АЖИЛД НЬ ОРУУЛААЧ ХҮРЭЛСҮХЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж