Ухань зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэхийг 5 жил хориглолоо | News.MN

Ухань зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэхийг 5 жил хориглолоо

Ухань зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэхийг 5 жил хориглолоо

Ухань зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэхийг 5 жил хориглолоо

БНХАУ-ын Ухань хот иргэддээ зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэхийг хориглож, хөрш нутгуудад зэрлэг амьтан үржүүлэхгүй байхыг уриалжээ. Энэ нь БНХАУ-ын амьтнаас гаралтай вирусийн өвчлөлийг арилгах бодлогын хүрээнд хэрэгжиж буй ажлуудын нэг аж.

Тавдугаар сарын 20-нд Covid-19 өвчний голомт 11 сая хүн амтай Хубэй мужийн Ухань хотын удирдлагууд дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь эрдэмтэд цар тахал анх Ухань хотын Хуанань хүнсний захаас дэгдсэн хэмээн үзэж буй.

“Түүхий зах” хэмээн нэрлэгддэг энэ төрлийн хүнсний захуудад минж, мэрэгч амьтад, матар зэрэг амьтдын мах зардаг бөгөөд хөл хорио цуцалсан хотуудад эдгээр захууд дахин нээгдээд байжээ.

Хубэй мужийн хөрш Хунань, Жианши мужууд ч гэсэн хүнсний захуудын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Хунаньд фермерүүд мал, эмийн ургамлаас өөр зэрлэг амьтан үржүүлбэл торгууль ноогдуулах аж. Тухайлбал 2000 оны эхээр SARS өвчин үүсгэсэн гэгдэх урт сүүлт зэрлэг муур үржүүлсэн бол 80 ам.доллар, харх, могой үржүүлсэн бол килограм тутамд 16 ам.доллартай тэнцэхүйц мөнгөн торгуультай гэнэ.

Харин Жианшид зэрлэг амьтан үржүүлэх зөвшөөрөлтэй 2300 гаруй фермер байдаг билээ. Иймд эрх баригчдын зүгээс фермерүүдэд зэрлэг амьтан үржүүлэхээ болихыг шаардахын хажуугаар мөнгөн тусламж үзүүлэхээ амлажээ.

 

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-05-22 49.0.212.111

5 жилийн дараа Corona биш Crown гэдэг шинэ вирус гаргах нь л дээ

Avatar

Зочин 2020-05-22 202.55.188.45

5 жилийн дараа дахиад идээрэй. Тэр үед дахиад өөр вирус дэгдэхээр нь дахин түр завсарлуулъя гэж байгаа юм байна л даа. Эдэнд өөр идэх юм олддоггүй юм байх даа. Сэжгийн юм аа

Avatar

Зочин 2020-05-22 103.57.92.80

Монгол малын мах маань ч чулуу болох нь дээ… Одоо харин хяналт шалгалтаа сайжруулж гадны нөлөөнөөс хүнсний үйлдвэрлэлээ салгаж авах хэрэгтэй

Avatar

21 2020-05-22 202.126.88.195

Ene corona ariltal 5 n jil bolno baihoo

Avatar

Зочин 2020-05-22 202.179.24.153

5 жидм зэрлэг амьтны мах зарахыг хориглосон гэхээр 5жилийн дараа ахин корона дэгдэх үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж