Ухань зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэхийг 5 жил хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

Ухань зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэхийг 5 жил хориглолоо

Ухань зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэхийг 5 жил хориглолоо

БНХАУ-ын Ухань хот иргэддээ зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэхийг хориглож, хөрш нутгуудад зэрлэг амьтан үржүүлэхгүй байхыг уриалжээ. Энэ нь БНХАУ-ын амьтнаас гаралтай вирусийн өвчлөлийг арилгах бодлогын хүрээнд хэрэгжиж буй ажлуудын нэг аж.

Тавдугаар сарын 20-нд Covid-19 өвчний голомт 11 сая хүн амтай Хубэй мужийн Ухань хотын удирдлагууд дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь эрдэмтэд цар тахал анх Ухань хотын Хуанань хүнсний захаас дэгдсэн хэмээн үзэж буй.

“Түүхий зах” хэмээн нэрлэгддэг энэ төрлийн хүнсний захуудад минж, мэрэгч амьтад, матар зэрэг амьтдын мах зардаг бөгөөд хөл хорио цуцалсан хотуудад эдгээр захууд дахин нээгдээд байжээ.

Хубэй мужийн хөрш Хунань, Жианши мужууд ч гэсэн хүнсний захуудын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Хунаньд фермерүүд мал, эмийн ургамлаас өөр зэрлэг амьтан үржүүлбэл торгууль ноогдуулах аж. Тухайлбал 2000 оны эхээр SARS өвчин үүсгэсэн гэгдэх урт сүүлт зэрлэг муур үржүүлсэн бол 80 ам.доллар, харх, могой үржүүлсэн бол килограм тутамд 16 ам.доллартай тэнцэхүйц мөнгөн торгуультай гэнэ.

Харин Жианшид зэрлэг амьтан үржүүлэх зөвшөөрөлтэй 2300 гаруй фермер байдаг билээ. Иймд эрх баригчдын зүгээс фермерүүдэд зэрлэг амьтан үржүүлэхээ болихыг шаардахын хажуугаар мөнгөн тусламж үзүүлэхээ амлажээ.

 

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж