Япончуудын эсэргүүцэлд Абэ Шинзо буулт хийв

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

Япончуудын эсэргүүцэлд Абэ Шинзо буулт хийв

Япончуудын эсэргүүцэлд Абэ Шинзо буулт хийв

Японы иргэд улс төр ярьж, маргалдах нь цөөн. Мөн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ч эсэргүүцэгчдийн санаа бодлыг барагтаа сонсдоггүй. Харин прокурорын тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх тухай хуулийг эсэргүүцэн Японы иргэд цахим ертөнцөд ширүүн маргаан дэгдээжээ.

Японы твиттер хэрэглэгч олон сая хүн прокурорын тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх нь шүүхийн хараат бус байдалд заналхийлнэ хэмээн үзэж эсэргүүцсэн байна. Улмаар Японы Засгийн газраас энэ хуулийг хэлэлцүүлэхийг хойшлуулсан байна. Японы сөрөг хүчний зүгээс энэ хууль нь Абэ Шинзогийн ойрын холбоотон Токио хотын прокурор Курокава Хиромуд зориулсан өөрчлөлт хэмээн эсэргүүцжээ.

Коронавирусийн халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс шалтгаалан Абэ Шинзогийн рейтинг унасан аж. Асахи Шимбун сонинд мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Абэ Шинзогийн рейтинг найман хувиар унаж, 33 хувьд хүрчээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж