Covid-19 өвчин хүндрэх долоон шатыг нэрлэлээ | News.MN

Covid-19 өвчин хүндрэх долоон шатыг нэрлэлээ

Covid-19 өвчин хүндрэх долоон шатыг нэрлэлээ

Covid-19 өвчин хүндрэх долоон шатыг нэрлэлээ

Эмч, эрдэмтэд олон сарын судалгааны үр дүнд Covid-19 өвчний олон шинж тэмдгийг тодорхой болгосон ч чухам яагаад зарим тохиолдлууд бусдаасаа хэд дахин хүндэрч байгааг тайлбарлаж чадахгүй байна. Ямартай ч коронавирус амьсгалын замыг өвчлүүлдэг учир нас барагсад голдуу уушгины өвчин хүндэрч, цусанд хангалттай хэмжээний хүчилтөрөгч шахах чадваргүй болсноос болж хорвоог орхисон байдаг. Түүнээс гадна коронавирус зүрх, бөөр, элэг, хоол боловсруулах эрхтэн тогтолцоог гэмтээдэг.

Зарим эрдэмтдийн үзэж буйгаар өвчин хүн бүрт хүнд, хөнгөн өөрөөр нөлөөлж байгаа нь бидний биеийн эсэргүүцэл, дархлаатай холбоотой гэнэ. Хятадын судлаачдын үзэж буйгаар биеийн эсэргүүцэл хүчтэй байх тусам нас барах эрсдэл ихэсдэг аж. Уханийн их сургуулийн эрдэмтэд халдвар авсан 18 өвчтөнийг эмнэлэгт хэвтэж эхлэхээс нь нас барах хүртэл дунджаар хоёр долоо хоногийн хугацаанд ажиглажээ. Тус судалгааны үр дүнд эрдэмтэд Covid-19 өвчний хүндрэх долоон үе шатыг дараах байдлаар дүгнэжээ.

Нэгдүгээр шат: Вирусийн олон үзүүрт ширхэгүүд биед нэвтэрмэгцээ АСЕ2 хэмээн нэрлэгддэг эс хүлээн авагчуудыг онилж, уушгины АСЕ2 хүлээн авагчуудыг битүүлдэг.

Хоёрдугаар шат: Дархлааны систем аюулыг мэдэрч, цусны цагаан эсүүдийг идэвхжүүлдэг. Уханийн судлаачид энэ үед лейкоцит болон нейтрофил хоёр төрлийн цусны цагаан эсүүд нэмэгдэж, өөр нэг төрлийн цусны цагаан эс болох лимфоцит буурч байгааг ажиглажээ. Бээжингийн эрдэмтдийн үзэж буйгаар лейкоцит болон нейтрофил төрлийн эсүүд хүнд өвчний үед ийнхүү ихэсдэг гэнэ.

Гуравдугаар шат: Цусны цагаан эсүүд дархлааны системийг сэргээж, биеийн эсэргүүцлийг өдөөдөг цитокин протейнийг хэт ихээр ялгаруулдаг. Уханийн эрдэмтэд интерлейкин-6(IL-6) төрлийн цитокин протейн хэт хүндээр өвдсөн өвчтөнүүдийн биед маш олон байгааг ажиглажээ.

Дөрөвдүгээр шат: Дээрх цитокин протейний “шуурга” цагаан эсүүд уушгины эрүүл хэсгүүдрүү дайрах шалтгаан болдог. Үүний уршгаар цус өтгөрөх, судас хагарах, уушгинд шингэн алдагдах, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасах, даралт унах зэрэг хүнд шинж тэмдгүүд илэрдэг. Уханий эрдэмтдийн тэмдэглэснээр хүнд өвчилсөн хүмүүсийн биед цусны бүлэгнэл үүсгэдэг D-dimer протейн хэт олширсон байжээ.

Тавдугаар шат: Биеийн хэт хүчтэй эсэргүүцлийн уршгаар уушги, зүрх, бөөр, элэг, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гэмтдэг. Уханий эрдэмтэд биеийн байдал хүнд байгаа өвчтөнүүдийн биед зүрхний шигдээсийн үед ажиглагддаг болон элэг, бөөрний өвчлөлийн үед ихээр ялгардаг протейнууд олширсон байсныг онцолжээ.

Зургадугаар шат: Уушгины гуурснуудын ойролцоох мембраны үхсэн эсүүд болон их хэмжээгээр ялгарсан дээрх протейнүүдийн нөлөөгөөр цусанд хүчилтөрөгч шахахад хүндрэлтэй болдог. Улмаар амьсгалын замын хүндрэлийн хам шинжүүд илэрч, уушги аминд халтай хэмжээнд гэмтдэг.

Долдугаар шат: Ихэнх нас баралтууд амьсгалын замын хүндрэлээс болсон байдаг. Гэвч зарим өвчтөнүүд өөр эрхтэн тогтолцооны асуудлаас болж хорвоог орхих нь бий. Уханий судлаачдын ажигласан 18 өвчтөний 17 нь амьсгалын замын хүндрэлээс болж нас барсан байна. тэдний дундаас 10-т нь зүрхний өвчлөл, 7-д нь бөөрний гэмтэл хавсарчээ. Мөн бүх нас барагсад нас барсан өдрөө өөр бактерийн халдвар авсан байжээ.

Ийнхүү өвчний үе шатыг тодорхойлсноор эрдэмтэд шинж тэмдгийг аль болох бага дээр нь амжиж эмчилбэл өндөр үр дүнтэй бөгөөд нэгэнт гуравдугаар шат эхэлсэн бол өвчтөний амьд үлдэх боломж асар ихээр буурдаг хэмээжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-22 202.55.188.45

Энэ одоо юу вэ? Эрүүл дархлаа сайтай хүмүүс нас барах магадлал илүү өндөртэй байдаг гэсэн үг үү?

Avatar

Зочин 2020-05-22 202.21.107.97

Уламжлал эмчилгээ их тохирох юм байна. Хийн тангууд уухад амьсгал зөв болдог шүү. Хийд их баригдахад амьсгалахад хэцүү болж бачимдаад амьсгалахад дарамттай болдог. Тархины ачаалал стресс ханиадны Вирустэй хавсарсан юм байна даа.

Avatar

Зочин 2020-05-22 103.14.38.132

Хятадаас янз бүрийн халдварт өвчин гарах юм. Манайхан байнга хятадаас болгоомжилж байхгүй бол хэцүү шүү.

Avatar

зочин 2020-05-22 66.181.161.117

Харин тиймээ. Сонсоод байхад Хятадад өвчин их гарах юм. Аягүй бол тэд элэгний, ходоодны хорт хавдар гэдэг шуналтай хүний өвчин тусдаг ч байж магадгүй.

Avatar

Зочин 2020-05-22 59.153.87.251

шуналтай хуний евчин гээд юугаа солиороод байна оркоо Монгол наад евчлелеер дэлхийд тэргуулж байгаа малаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж