Энэ сарын 14-ний үдээс хойш төр засгийн үйлчилгээний “Маршал” харш буюу олны нэрлэж заншсанаар 30 дугаар байранд Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ын удирдах албан тушаалтнууд болон даргын зөвлөлийн гишүүд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар буу шийдэмдээ тулсан гэх хэргийн мэдээлэл тарав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан ТТХГ-ын удирдлагууд “баяр” тэмдэглэжээ. Улмаар шөнө дунд хүртэл наргисан албан тушаалтнууд сандал, суудлын асуудлаас болж маргалдан, нэг нь агсам тавьж, буу гаргаж танхайрсан. Мөн түүнийг ажилтнууд руугаа буугаа чиглүүлээд байх үед харуул хамгаалалтын нэг офицер нь булаан авч, эцэстээ зодоон цохиондоо хүрч салсан гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Цагдаагийн байгууллагаас энэ сарын 14-ний өдөр ийм танхайн хэрэг бүртгэгдсэн эсэх талаар тодруулахад тодорхой хариулт өгсөнгүй. Харин төрийн тусгай хамгаалалтын газрын Шуурхай удирдлагын төвийн ажилтан “Ийм хэрэг гараагүй” гэсэн товч мэдээлэл өглөө. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэргийг ТТХГ-ынхан ихэд нууцалж байгаа бөгөөд цагдаа, хяналтын байгууллага хав дарсан байхыг үгүйсгэсэнгүй.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг мөн” гэж өөрчлөн найруулж баталсан. Мөн ТТХГ-ын даргаар төрийн тусгай албанд 16-гаас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө. ТТХГ-ын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол (генерал) олгож болно хэмээн өөрчлөн найруулсан билээ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дээрх өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Тус хуулийн төсөл батлагдсанаар ТТХГ-ын харьяа хэлтэс, албадын үйл ажиллагаа өргөжиж, тухайлбал Гадуур хамгаалалтын алба нь Гадуур хамгаалалтын газар болох зэрэг өөрчлөлт орсон байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-05-22 66.181.161.41
Төрийн тусгай албаныхан гэж ажил нь багадаж төрийн мөнгөөр гараа угаасанъзав ихтэй хүмүүс харагдаад байдаг.Бас л жаргал нь дэндээ юу?Төрийн алба мөнч нэр хүндгүй болж баына даа.Тагнуул,Цагдаа,тусгай гээд тусгүй байна даа.
Зочин 2020-05-22 202.131.233.190
Угаасаа сүржигнэхээс өөрийг мэддэггүй махан толгойнууд. Сангишарав генералын болон түүнээс өмнөх үеийн хамгаалалт жинхэнэ далд фронтын дайчид гэдэг шиг чамбай байсан даа. Одоогийн нөхөд хамгаалуулагчаасаа чухал болчихсон хоосон толгойтонгууд.
зочин 2020-05-22 66.181.161.102
Хамгаалуулаж байгаа улсдаа яг л тохирсон хамгаалагч нар байншдээ ..
Зочин 2020-05-22 208.98.222.94
Ordoni taignuud dendej bn shu bugdiig ni zasaj taigan bolgoh heregtei
Зочин 2020-05-22 103.57.92.80
Генерал болно, газарын дарга болно гээд л хөөрцгөөж дээ… Шалихгүй хоосон толгойнууд энэ салбарт ч өндөр авсым байна даа….
mgl 2020-05-22 202.9.40.186
Ene Ih Hural hamgiin olon n**** tsuglarsan hamgiin hgoiin ih huraldaa.
БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-05-22 66.181.167.53
ЭНЭ ИХ ХУРЛЫН БАТАЛСАН ХАМГИЙН ХАМГИЙН ТЭНЭГ ХУУЛЬ БОЛ ТТХГ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ МӨНӨӨСӨӨ МӨН.
санаа 2020-05-22 112.72.8.90
Баталсан хууль эдгээр хүмүүсийн эрх ашгийг тултал нь хангасан бололтой. Харин ……………………..
ТТХГ-ын задарлын эхлэл 2020-05-22 202.126.88.222
Тагнуулын байгууллагын удирдлаганд байх ёстой байгууллага үнэн дээ бол. Яагаад.
zochin 2020-05-22 203.91.115.46
Nohoig ows idtel hudal yrij chadjishde tanai NEWS.MN Iim hudal medeell oruuldgaa bolichi heregtei
иргэн 2020-05-22 202.179.24.8
ийм л Хогийн Хулгайчууд Төрийн алба хашиж Хууль дүрэм зөрчиж тэрний нь Хууль хяналтынхан мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж Ард иргэдээсээ Нууж хааж улам өөгшүүлж байхад Төрийн албаны Нэр хүнд Яаж ч Иргэдийн дунд Нэр хүндтэй байж чадах вэ дээ, Өөрсөд өө Хууль завхаруулж байна ш дээ,
цццццц 2020-05-22 202.21.97.30
ямар ч хэрэггүй мэдээ байна. ИЙМ ЮМЫГ МЭДЭЭЛЭЭД ЯАХ ЮМ??? ХЭН НЭГЭН МЭДЛЭЭ ГЭЭД ЯАХ ЮМ? ҮСРЭЭД Л МЭДЭЭНД ДУРЬДСАН НЭГНИЙГ НЭЭНТЭГЛЭХ БИЗ! ТЭРНЭЭС ӨӨРӨӨР ЯАХ Ч ҮГҮЙ ШДЭЭ… ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ИЙМ ЮМААР УНШИГЧДЫН ТАРХИЙГ БУЗАРЛАХАА Л БОЛЬЧИХМООР БАЙГАА ЮМ
Зочин 2020-05-22 202.21.118.126
ТТХГ-ын дарга Батааг яагаад солихгүй байгаа юм бэ. Удахгүй хүн амины хэрэг гарна даа Ерөнхий сайд аа!!!
78956 2020-05-22 202.179.25.245
Төрийн тусгай хамгаалалтын алба бол Тагнуултайгаа л байж мэдээллээр хангагдаж байх ёстой баймаар.
7899456 2020-05-22 202.179.25.245
УИХ-ын сүүлчийн хурлын өдөр ЖЕНКО Төрийн тусгай алба-ыг Тагнуулаас салгаж тусдаа агентлаг болгохоор болсон, мөн ТЗ-ийн Гашуун сухайт хүртэлх нарийн царигийг өргөн цариг болгож өөрчлүүлсэн. Энэ та нарт Хаанахын хэний даалгавраар Юу хийсэн нь ЮМ бодогдуулахгүй байна уу. Энийг Женко гийн гар хөл болсон төмсөгдүүлсэн МАН-ын 40 гишүүн хуралдаж 52% ийн саналаар баталсан болсон. Өнөөдөр ЖДҮмбээ Энхбаяр, Н.Энхболд 2-ыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх гэж ТЗ-ийн мөнгийг хусагч медалиар шагнасан.
зочин 2020-05-22 64.119.27.77
Ийм хог шаарнууд хэнийг хамгаалах уу?.Харин эсрэгээрээ эд нараас төрийн албаа хамгаалах цаг болжээ.
Эмгэн 2020-05-22 66.181.189.23
Тусгай үйлчилгээндээ амташсан хэрээнүүд юм даг уу даа. Ингэж л архидаж галзуурч байх нь бололтой. Болж өгвөл бүгдийг нь солих хэрэгтэй. Иймэрхүү даварсан этгээдүүдийн ажил хийх гэж юу байхав. Шаардлага хангахгүй л болов уу.