Бөхчүүд хандивын барилдааныхаа орлогыг ХӨСҮТ-д хандивлалаа | News.MN

Бөхчүүд хандивын барилдааныхаа орлогыг ХӨСҮТ-д хандивлалаа

Бөхчүүд хандивын барилдааныхаа орлогыг ХӨСҮТ-д хандивлалаа

Бөхчүүд хандивын барилдааныхаа орлогыг ХӨСҮТ-д хандивлалаа

Монголын Үндэсний бөхийн холбоо болон Хамаг Монгол студи хамтран энэ оны анхны томоохон халз барилдааныг ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор өнгөрөгч тавдугаар сарын 3-ны өдөр Монголд анх удаа үзэгчгүйгээр онлайнаар зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр/2020.05.22/ Үндэсний бөхийн харцага, начин цолтнуудын халз барилдааны орлого болох 5 сая төгрөгийг бөх тайлбарлагч А.Ганболд болон Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй тэргүүтэй бөхчүүд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Манай ид барилдаж байгаа бөхчүүд маань санаачлаад барилдаан зохион байгуулж, таван сая төгрөгийг ХӨСҮТ-д хандивлалаа. Энэ үнэхээр бидэнд сэтгэлийн урам өгсөн, цаашдаа улам хичээнгүй ажиллахыг сануулсан хэрэг боллоо. Манай ХӨСҮТ-ийн зөвхөн коронавирусийн голомтод ажиллаж байгаа ажилчдаас гадна бүхий л хамт олон маань чармайн зүтгэж байгаа. Коронавирусээс гадна олон халдвар дэгдэж байна. Хүчтэй бөхчүүдийнхээ хандивыг авсан бид хүчтэй байж, ядрахгүй ээ.

Бөх тайлбарлагч А.ГАНБОЛД:

-Монгол бөхчүүд бол Монголын ард түмний соёлын өвийг тээгчид гэж үздэг. Хэдийгээр бөхчүүдтэй “Та нар барилдах ёстой” гэж цаасан дээр гэрээ байгуулаагүй ч гэсэн бөхчүүд өөрсдөө барилдаж ард түмнээ цэнгүүлэх хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Энэ хорио, цээрийн үед барилдаан зохион байгуулагчдын зүгээс нэгдүгээрт бөхөд хайртай ард түмэндээ барилдаан үзүүлэх, хоёрдугаарт барилдаанаас олсон орлогоо цар тахлын үед ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, ХӨСҮТ-ийн хамт олонд хандив өгөх зорилготойгоор арга хэмжээгээ зохион байгуулсан. Мөн удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байгаа учир тулга төрийн их баяр наадмыг тасалдуулгүй, үзэгчгүйгээр зөвхөн бөхчүүдээсээ шинжилгээ аваад зохион байгуулах боломжтой гэдгийг харуулахыг зорьсон. Барилдаан маань ч сайхан болж өндөрлөж, өнөөдөр ийнхүү ХӨСҮТ-ийн хамт олондоо амжилт хүсч, хандиваа гардууллаа.

Улсын харцага Т.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ:

-Саяхан зохион байгуулагдсан харцага, начин цолтнуудынхаа халз барилдааныг УОК-ын заавраар явуулсан. Энэ барилдаанаас цугларсан орлогоо ХӨСҮТ-д хандивлалаа. Бид бүхний эрүүл мэндийн энхийн манаанд зогсч буй эмч, эмнэлгийн ажилчдадаа баярласан талархсанаа илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-05-22 192.82.77.151

Бөхөд хайртай, шимтдэн үздэг байлаа.. Сүүлийн үед бөөн бульхай, найраа, ёс зүй, жудаг байхгүй хэдэн гахайнуудын уйтгартай зууралдаан болох шив дээ. Оюунболд мэтийн бордсон гахайнуудаас болж бөх гэдэг үндэсний нэг өв соёл үзэгч ч үгүй мөхөж байгаа гэдгийг Бөхийн холбоо ойлгож байгаа болов уу? Сүүлийн үеийн (1990-ээд оноос хойших) хүүхдүүд лав энийг тоож үзэхгүй байх.

Avatar

Зочин 2020-05-22 146.115.161.230

sejigiin stanuud. Bidnii halaasnaas garsan mungiig l hund ugsiin bishuu. Uursdiinhuu halaasnaas gargaasai

Avatar

Ard 2020-05-22 202.55.191.130

5 saya? 570 avdag ulsuudad bol yu ch bish

Avatar

Зочин 2020-05-22 49.0.137.131

Баярлалаа

Avatar

зочин 2020-05-22 202.21.98.166

Шуналын туламнууд

Avatar

зочин 2020-05-22 202.179.26.9

Хаана тендер, хаана алтны наймаа, хаана мөнгө байна тэнд бөхчүүд орооцолдож явж байдаг. Энэ удаад овоо гар тэнийжээ. Монгол бөхчүүдийн сэтгэхүй эрүүлжиж, жудагтай болох болтугай.

Avatar

Зочин 2020-05-22 122.201.19.99

Bukhchuud gants udaa bolovch zuv yum hiijeedee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж