Говь брэнд: Их Британичуудад зориулсан онлайн вэбсайтаа нээв | News.MN

Говь брэнд: Их Британичуудад зориулсан онлайн вэбсайтаа нээв

Говь брэнд: Их Британичуудад зориулсан онлайн вэбсайтаа нээв

Эх орны хосгүй баялаг болсон монгол ямааны ноолуурыг түүхий эдээс “эцсийн бүтээгдэхүүн” болгон үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд таниулж яваа компани бол Говь юм.

Ноолуурын салбарт тэргүүлэгч Говь ХК нь дэлхийн 28 орны 171 орчим харилцагчдад бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн зэрэгцээ онлайн худалдааны зах зээлд эрчимтэй үйл ажиллагаа явуулах болсон.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд онлайн худалдан авалт хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн цаг хугацаа, мөнгийг хэмнэх олон талын ашигтай болохыг олон улсын жишээнээс харж болно.

Үүний дагуу Говь ХК нь Европ, Герман, АНУ, БНХАУ-ын зах зээлд

www.gobicashmere.com,

www.gobicashmere.com/de,

www.gobicashmere.com/us,

https://gobicashmere.world.taobao.com/ онлайн дэлгүүрийг ажиллуулж байна. Олон улсын зах зээлд хүрээгээ тэлсээр энэ сарын 18-ны өдөр Их Британи улсын хэрэглэгчдэд зориулан www.gobicashmere.com/uk сайтыг нээжээ.

Дэлхийн аль ч өнцөгт суугаа монголчууд болон гадаад хэрэглэгчид өөрийн хүссэн өнгө, загвар, размерын ноолууран бүтээгдэхүүнээ сонгож, тухайн улсынхаа мөнгөн тэмдэгтээр худалдан авалт хийж, гэртээ хүргүүлэх боломжийг Говь брэндийн дээрх онлайн дэлгүүрүүд олгож байгаа юм.
www.gobicashmere.com/uk вэбсайтад хавар/зуны улиралд өмсөхөд тохиромжтой ноолууран пальто, даашинз, цамц, хөнжил, акссесуар гэх мэт 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.

Ийнхүү Говь ХК нь дэлхийн зах зээлд хүрээгээ тэлж, компанийн 2000 ажилтан болон малчдын амьжиргааны түвшинг нэмэгдүүлж, бүх шатны үйлдвэрлэл буюу хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үр ашгаа өгч, улс орны эдийн засагт онцгой нөлөө үзүүлсээр байна.

Монгол хүний ур ухаанаар бүтсэн байгалийн хосгүй баялаг дэлхий дахинд түгсээр…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-22 39.115.114.99

Говь компани амазон алибаба 2т байхгүй байна лээ еэёэбөөвөө

Avatar

Ganaa 2020-05-22 139.5.218.169

OborMongoliig neg cniglel bolgon ajillah heregtei snuu

Avatar

Зочин 2020-05-22 39.115.114.99

Тэд нарт онлайн сайт байгаа юу байгаа бол заагаад өгчөөч

Avatar

Төмөр 2020-05-22 64.119.17.130

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа үндэснийхээ цор ганц компанид амжилтын дээдийг хүсье. Хийсэн, хийж яваа нэгнээ үргэлж харлуулж байдаг шүлсээ үсчүүлэн муулахаас өөр чадваргүй троллууд дуугүй бай.

Avatar

Зочин 2020-05-22 192.82.74.58

designeraa soliosoi

Avatar

Иргэн Одонтуяа 2020-05-22 37.120.208.126

Таван Богд Залилан Хийдэг Атг-д Шалгагдаж байна гээд байсан Юу Болсон??? Ид Шидийн Оронг Дэмжиж УБаар баахан Залилагчид Боломж Битгий олго гээд байлуу? Тэгсэн Яасан Залиланч болоод АТГдуулсан уу? Яалаа Баярсайхантай Хурцын Эхнэртэй нийлээд тохироо хийгээд байгаа гэл уу? Баярсайхны нагацыг Эрдэний бэр болгоод, Хурцын охиныг Женкогийн бэр болгоно гээд Ардын охиныг золиос болгоод залилагч болгоод байлуу? Тэгээд Таван Богдыг Бизнесийг дэмжээд. Шунхлайгийн банди нар бас бий

Avatar

Зочин 2020-05-22 43.228.131.110

You were not replying to my emails for return so I could not return my things and now ended up with having something I don’t even like.
It is the worst delivery I’ve experienced.
Also I’ve been to your shop in Mongolia and the quality of the cashmere there is way better.

Avatar

Зочин 2020-05-22 202.126.88.64

Ter dulaan chiigtei gazar noosoor yaah ve dee

Avatar

Зочин 2020-05-22 95.91.248.43

1-t seruun, chiigtei ovoltei gazar nooluur omsoh mash tohiromjtoi yum bnlee. 2-t Noos bish nooluur.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж