АНУ-д 39 сая хүн ажилгүй болж, тэтгэмж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

АНУ-д 39 сая хүн ажилгүй болж, тэтгэмж хүсчээ

АНУ-д 39 сая хүн ажилгүй болж, тэтгэмж хүсчээ

АНУ-д коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш сүүлийн хоёр сард ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо огцом нэмэгдэж, 39 саяд хүрснийг Пүрэв гаригт (2020.05.21) Засгийн газраас нь мэдээлжээ. Хэдийгээр АНУ-ын эргийн мужууд ерөнхийдөө хөл хориогоо цуцалж, бизнесүүд ажиллаж эхэлсэн боловч өнгөрсөн долоо хоногт 2,4 сая гаруй хүн ажилгүйдлийн тэтгэмж хүсэн өргөдөл гаргажээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Холбооны нөөцийн сангийн захирал Жером Пауэллийн мэдээлснээр ажилгүйдлийн түвшин тав, зургадугаар сард 20-25 хувьд хүрч, 90 жилийн өмнөх их хямралын үетэй ижил хэмжээнд очих гэнэ. АНУ-ын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн дөрөвдүгээр сард 14,7 хувьтай байв.

Дэлхий дахинаа коронавирусийн халдвараар таван сая гаруй хүн халдварлаж, 330 мянга гаруй хүн нас барсны 94 мянга нь АНУ-д, 165 мянга нь Европ бүртгэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж