Нэг өдөр авто ослын улмаас 7 хүний амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

Нэг өдөр авто ослын улмаас 7 хүний амь эрсэджээ

Нэг өдөр авто ослын улмаас 7 хүний амь эрсэджээ

Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст тавдугаар сарын 18-21-ний  өдрүүдэд  нийт 1047 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 705 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэнээс гурав нь хүүхэд байсан бөгөөд  нийслэлд  нэг , орон нутагт  долоо  хүний амь нас хохирсны хоёр  нь  мөн л хүүхэд байжээ.
  НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

Тавдугаар сарын 18-ний 19.00  цагийн орчимд Төв аймаг, Баянхангай сумын нутаг Атар-13 гэх газарт Асфальтан замд Kia- Bongo маркийн автомашин, Toyota-Ist маркийн автомашинтай мөргөлдөж, 61 настай жолооч Г-н  амь нас хохирсон.

Тавдугаар сарын 20-ны 08.30  цагт  Хан-Уул дүүргийн   гуравдугаар хороо Бармаш ХХК-н баруун урд замд Toyota-Allion маркийн Б жолоочтой автомашин, Toyota-Prius маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, улмаар замын хажууд  зогсож байсан  46 настай эрэгтэй Э-г   мөргөж амь насыг хохироосон.

Тавдугаар сарын 20-ны 20.30 цагт  Архангай аймаг, Их тамир сум Бугат баг Ахимын даваа ар гэх газарт шороон замд улсын дугааргүй О жолоочтой бага оврын трактор онхолдож, жолооч 26 настай эрэгтэй  О-н амь нас хохирсон.

Тавдугаар сарын 20-ны  20.00 цагт  Завхан аймаг, Загастайн даваа гэх газарт   шороон замд Д жолоочтой Toyota-Raun маркийн автомашин онхолдож, зорчигч 72 настай эрэгтэй С, 13 настай эрэгтэй Б-ийн  амь нас хохирсон.

Тавдугаар сарын 20 20.15 цагт Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын  нэгдүгээр  баг Цэнхэрийн голын гүүр  гэх газарт асфальтан замд Ц жолоочтой Nissan Advan маркийн автомашин онхолдож, зорчигч 56 настай эмэгтэй Ц, зургаан настай эрэгтэй Ц, 30 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  98 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  хоёр хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 2,4 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 41,6 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 28,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг ТЦА-аас мэдээллээ. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж