Хятад энэ онд ДНБ-ий зорилт тавихгүй | News.MN

Хятад энэ онд ДНБ-ий зорилт тавихгүй

Хятад энэ онд ДНБ-ий зорилт тавихгүй

Хятад энэ онд ДНБ-ий зорилт тавихгүй

Хятадын албаныхан COVID-19 цар тахлын эдийн засгийн хямралаас шалтгаалан энэ онд Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийн зорилт дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Бээжин хотноо Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хуралд хэлсэн үгэндээ төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян энэ онд ДНБ-ний зорилт тавихгүй гэдгийг онцолжээ. Хятад нь 1990 оноос хойш жил бүр эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирсэн.

Хятадын эдийн засаг цар тахлын эсрэг хөл хорио, хязгаарлалтаас шалтгаалан энэ 2020 оны эхний улиралд 6,8 хувиар агшсан байна. Хэдийгээр санхүүгийн эрсдэлүүдийг хянаж байгаа ч хөрөнгө оруулалт, экспорт, дотоодын хэрэглээ буурч, ажилгүйдэл өсч байгааг Ли Көцян анхааруулжээ.

Хятадын албаныхан 2020 оны төслийн алдагдлыг ДНБ-ны 3.6 хувь буюу өнгөрсөн оныхоос 0.8 хувиар өндөр тогтоож, орон нутгийн удирдлагуудаас зарлах бондын дээд хэмжээг 3.75 их наяд юань болгож нэмэгдүүлжээ. Түүнчлэн Хятадын засгийн газраас нэг их наяд юанийн тусгай баялгийн бондыг анх удаа гаргахаар болжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж