
Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу өнгөрсөн бямба гаригт NBA-ын дэггүй тоглогчдын нэг болох Жош Ховард багтаа үлдэхээр болсон байна. Тэрбээр өнгөрсөн улиралд тоглож байсан “Вашингтон Визардс” багтайгаа дахин нэг жилийн дөрвөн сая ам.долларын гэрээ байгуулжээ. Ингэснээр NBA-д долоон улирал тоглож, 15,3 оноо дунджилж байгаа Жош Ховард энэ жилийн драфтын №1 Жон Уоллтой гар нийлэн тоглох болж байна.
Score Studio