АНУ гурван өдөр дараалж төрийн далбаагаа бөхийлгөнө

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ гурван өдөр дараалж төрийн далбаагаа бөхийлгөнө

АНУ гурван өдөр дараалж төрийн далбаагаа бөхийлгөнө

Цар тахалд хамгийн их хохирол амсаад буй АНУ коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх үүднээс улс орон даяар гурван өдрийн турш төрийн далбаагаа бөхийлгөхийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

“Коронавируст халдварын улмаас нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж холбооны бүх байгууламжууд, үндэсний түүх дурсгалын газрууд гурван өдрийн турш далбаагаа бөхийлгөнө” хэмээн тэрбээр твиттертээ жиргэсэн байна. Мөн ирэх даваа гаригт эх орныхоо төлөө амиа золиосолсон Зэвсэгт хүчний албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байгаа юм.

Коронавирусийн халдвараар дэлхий даяар 5,1 сая хүн өвчилсний 1,6 сая нь Америк хүн байгаа бол 334 мянган хүн нас барсны 96 мянга нь америкчууд байсан юм.

Тус улсад гуравдугаар сарын дундаас хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлсэн нь хэтэрхий оройтсон байсан гэж Колумбийн их сургуулийн судлаачид үзжээ. Судлаачдын тооцоолж буйгаар ердөө нэг долоо хоногийн өмнө хөл хорио тогтоосон бол 35 мянга гаруй хүний амь аврагдах байсан аж. Колумбийн их сургуулийн судлаачид компьютер тооцооллын аргаар бодож ийм дүгнэлтэд хүрчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж