Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Чингисийн талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож иргэдтэйгээ сүлд модны гэрлийг асаалаа.  

Сүлд модны гэрэл асаах үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ оройн амар амгаланг айлтгая. Өнгөрсөн жил 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд маш их хүн цугласан. Бид шинэ жилийн баярыг жилээс жилд өргөн тэмдэглэдэг болж байна. Энэ жил ч мөн адил их хүн цуглаж хамтдаа 2016 оноо баяр хөөрөөр дүүрэн угтан авна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн дулаарлаас болж өвөл болдог улс ховордож, жинхэнэ өвөл Монголд л болж байна гэж гадны зочид төлөөлөгчид хэлж байсан. Бид ийм сайхан өвлийн улиралтай давуу байдлаа сайнаар ашиглах хэрэгтэй. Тийм учраас нийслэлд өвлийн аялал жуулчлалыг  хөгжүүлэх үүднээс Олон Улсын Оюутны Спортын Өвлийн Универсиад наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авсан. Цаашид ч өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ.

12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болж, дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-16 49.0.187.211

bat vvl vxeesei

Зочин 2015-12-16 182.160.39.226

унтраа. харьж ун. баяхошуу таг харанхуй байна.

Зочин 2015-12-16 31.4.188.234

Уг нь христийн терсен едрийг тэмдэглэх утга бухий юм. Тэгсэн гашуундаа христ гэдэг нь Кришна гэдэг санскрит нэрийг аваад ашигласан юм байхчуулээ. Гашуун унэндээ барууныхны тэнэглэлийн бай УХЭР монголчууд л болхымдаа.

Duuren 2015-12-16 202.179.11.94

Ene odoo tiim xeregtei gerel uu Enenii mongooroo beleg avax yumsan gej bodoj suugaa asramjiin gazriin xuud oligtoixon yum avaad ogchixooch

Зочин 2015-12-16 182.160.33.34

Soliorohoo odoo bolivol yadiin. Delhiid danstai neg ulsiin niislel chiniiheer bol tegeed yuu ch zasahgui tag haranhui suuhuu malaa. Asramjiin gazart chin tusuvlusun ulsiin tusuv, busad buyanii baiguullaguudiin handiv gej tusdaa yum bdiin haranhui malaaaa

dalii yum uu 2015-12-16 202.179.27.16

arai surtei tom uzemjtei yum l zasmaar bh yu

snowman 2015-12-16 104.59.120.41

cайхан харагдаж байна, дандаа харанхуй, муу муухай хэлэгдэж байх ёстой биш дээ, муу сайн ч нэг улсын нийслэл шүү, Бат-үүл ирэлгүй яадгийн хотын эзэн ш үү дээ. Гэрэл гэгээнд дургүй улсууд харалгүй холуур яв л даа, гэгээлэг сайхан юманд дуртай бусдадаа бүү саад бол, гэрэлтүүлдэггүй юмаа гэхэд бүү сүүдэрлэ гэж та нарт зориулсан үг байдаг ш дээ

зочин 2015-12-16 103.14.36.6

Модны гэрэл асаахад энэ Бат-Үүл ирж яадаг байна аа

Зочин 2015-12-16 182.160.36.53

унтраа хэнд хэрэгтэй юм? баянхошуу таг харанхуй байна нуль утаа