Зуны халуунд машинд үлдээсэн гар ариутгагч шатах аюултай

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

Зуны халуунд машинд үлдээсэн гар ариутгагч шатах аюултай

Зуны халуунд машинд үлдээсэн гар ариутгагч шатах аюултай

Цар тахал эрчимтэй тархаж, олон хүнийг айдаст автуулж байгаа энэ цаг үед гар ариутгагч шингэн алт шиг л үнэлэгдэх болсон билээ. Гэвч гар ариутгагч зуны халуунд вирусээс ч илүү хохирол учруулах эрсдэлтэй хэмээн гал сөнөөгч анхаарууллаа. Иймд ард иргэд зай барих дүрмийг чандлан сахиж, гараа тогтмол ариутгахын хажуугаар ариутгалын бодистой анхаарал, болгоомжтой харьцаж, эд хөрөнгө, амь насаа эрсдлээс хамгаалсах хэрэгтэй аж.

Висконсин мужийн гал түймэртэй тэмцэх газар өөрсдийн фейсбүүк хуудаснаа “будаа болсон” машины хаалганы зураг нийтэлжээ. Машины хаалгыг яг л ойрхоноос шувууны буугаар буудсан мэт харагдах аж. Үнэн хэрэгтээ хаалганы халаасанд байсан жижигхэн савтай гар ариутгагч шатсанаас ийм зүйл болжээ. Гал сөнөөгч “Ихэнх гар ариутгагч спиртний агууламж өндөртэй байдаг. Тиймээс гар ариутгагч бол шатамтгай бодис. Ялангуяа өнөө үед хүмүүс ихэвчлэн 60-80 хувийн спирттэй гар ариутгагч хэрэглэж байна. Хуванцар савтай гар ариутгагчийг тамхи татаж буй хүний хажууд, ил галын хажууд байлгах нь аюултай гэдгийг хүн бүр гадарлах байх. Тэгвэл түүнээс гадна гар ариутгагчийг машинд нарны гэрэл шууд тусах газар тавьснаар линзний үүрэг гүйцэтгэн гал ноцоох, ноцсон галд өөрөө шатаж ноцтой аюул учруулах эрсдэлтэй” хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж