Э.Оюунболдын шүүх хурал хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

Э.Оюунболдын шүүх хурал хойшлогдлоо

Э.Оюунболдын шүүх хурал хойшлогдлоо

НЭМЭЛТ: 14:20

Э.Оюунболдын шүүх хурал өнөөдөр/2020.05.22/ 14:00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх дээр эхэлсэн. Шүүх танхимд Э.Оюунболд өөрийн биеэр шүүх хурал дээр ирэлгүй өмгөөлөгчөө явуулжээ. Гэвч түүний өмгөөлөгч “Өнөөдөр нэхэмлэгч Э.Оюунболдтой гэрээ байгуулсан тул хэргийн материалтай танилцах шаардлагатай учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.

Мөн итгэмжилсэн төлөөлөгч н.Даваахүү давж заалдах шатны шүүх дээр анхан шатны журмаар шийдвэрлэж байгаа урьдчилсан хэлэлцүүлэгтэй байгаа учир шүүх хурлыг нэг удаадаа хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Ийнхүү үүнийг нь шүүх бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээн авч шүүх хурлыг хойшлууллаа.

 


Э.ОЮУНБОЛДЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

Үндэсний бөхийн түүхэн дэх магадгүй хамгийн ил тод, эзэн холбогдогч нь тодорхой допингийн хэргийн шүүх хурал өнөөдөр/2020.05.22/ 14:00 цагт товлогдсон аж.

Үйл явдлыг эргэн сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн зүгээс "Баяр Наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас нэр бүхий Э.Оюулболдод унасан найман бөхийн( Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч" гэсэн хүсэлт ирүүлсэн тухай мэдэгдсэн.

Эдгээр хүсэлтийг нь шүүх байгууллага хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах хорооны тогтоолтой холбоотойгоор гаргасан маргааныг түр хойшлуулсан юм. Харин өнөөдөр энэхүү допингийн хэргийн шүүх хурал болно.

Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан юм. Тэрбээр тухайн үед “Б” сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзаж байсан бол одоо шинжилгээ дахин өгөх хүсэлтээ өгчээ. Угтаа бол бөхчүүд, тамирчид “А” сорьцын шинжилгээ гарснаас хойш 10 хоногийн дотор “Б” сорьцын шинжилгээгээ өгөх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж