Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр /2020.05.22/ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм. Тодруулбал,

  • Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно
  • Долдугаар сарын 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.
  • Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.
  • Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулвал төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.  Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт  хүндэтгэлтэй хандахыг уриаллаа.

Баяр наадмыг зохион байгуулах комиссоос Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулагдах уу гэдэг хүлээлт олон нийтийн дунд бий. Дэлхий нийтийг нөхөрсөн цар тахлын үе ирж, бүх зүйл шинэчлэгдэж, өөрчлөгдөхөө аргагүй нөхцөлд орж байна. Монголчуудын хувьд ч Үндэсний их баяр наадмаа хэрхэн тэмдэглэх, ямар зохион байгуулалттай байх гээд олон хүлээлт бий. Тэгвэл Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос хэд хэдэн ажлын хэсэг байгуулж, Үндэсний их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах  вэ гэдэг  санал аваад байгаа. Тэгвэл ажлын хэсгүүдээс наадмын үзэгчгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгчгүй зохион байгуулах, олныг хамарсан үйл ажиллагааг хориглох зэрэг хэд хэдэн саналууд гаргасныг Үндэсний их баяр наадмын комисс өнөөдөр /2020.05.22/ хуралдаж, шийдвэрлэсэн байна.


Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Улсын Заан Ц.Магалжав: Манай холбооны зүгээс баяр наадмыг зохион байгуулах комисст өөрсдийн санал хүсэлтээ явуулсан байгаа

Тэрбээр өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагадаа " Улсын Их Баяр Наадмын нээлтийн тоглолтыг зохион байгуулахгүйгээр, нэг ёсондоо үзэгчгүй гэсэн үг л дээ. Ийм аргаар Улсын Их Баяр Наадмыг зохион байгуулж болохоор юм шиг санагдсан. Манай төв цэнгэлдэх хүрээлэн чинь 15 мянган хүний суудалтай учир төрт ёсны үндэсний бөхийн барилдаанаа тасалдуулахгүй зохион байгуулах боломжтой. 15 мянган хүний суудалтай төв цэнгэлдэхдээ 512 бөхөө тодорхой хэмжээний зайтай суулгаад засуулуудаа тодорхой хэмжээний зайтай байрлуулаад гарын дааг нь ажлуулаад ингээд хийвэл болох юм шиг ээ. Харин бусад морины цол дуудах, урлагийн тоглолт зохион байгуулахгүй болвол 512 бөх төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ гарч барилдахад зургаа, долоон цагийн л хугацаа зарцуулна шүү дээ" гэж байв.

Монголын Морин Спорт Уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатар: Баяр наадмыг зохион байгуулах комисст өөрсдийн саналаа хүргүүлсэн. Ямартай ч эцсийн шийдвэрийн УОК, наадмыг зохион байгуулах комисс эцсийн шийдвэрээ гаргана.

Баяр наадмыг зохион байгуулах комиссын зүгээс ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч дараах сонголтуудыг гаргаж, наадмыг зохион байгуулахаар болжээ.

  • Бүс, даншиг наадам, бусад / төрийн болон төрийн бус байгууллагын ой, ургийн баяр, төгсөлтийн уулзалт, насны ой гэх мэт/ арга хэмжээг зохион байгуулахыг хязгаарлах
  • Коронавируст халдвар Covid-19 цар тахлаас сэргийлэх, онцгой нөхцөл байдлын үед Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэгчгүйгээр, олон нийтийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
  • Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнээс бусад төрийн хүндэтгэлийн концерт, үдшийн цэнгүүн, үзэсгэлэн, үзвэр үйлчилгээ, урлаг, соёлын арга хэмжээ, уяачдын наадмыг зохион байгуулахгүй байх
  • Баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын бүртгэлийг цахимаар зохион байгуулж, салбар хороогоор дамжуулан мандатыг олгох
  • Үндэсний их байр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээг хориглох
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулагч, гишүүд, оролцогч, хэвлэл мэдээллийн ажилтнууд коронавируст халдварын шинжилгээнд хамруулах
  • Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах газруудад халдвар ариутгалын цэгийг ажиллуулж, тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх
  • Төв цэнгэлдэх хүрээлэн, Сур болон шагайн харвааны асар, Хүй долоон худаг руу иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах
  • Цар тахалтай холбогдуулан баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сур, шагайн харвааг тусгай горимоор зохион байгуулах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж