ЭМЯ: Нэг сонсогчийн давтан шинжилгээ эерэг гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Нэг сонсогчийн давтан шинжилгээ эерэг гарлаа

ЭМЯ: Нэг сонсогчийн давтан шинжилгээ эерэг гарлаа

Эрүүл мэндийн яам “Covid-19” халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.05.22/ цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1656 хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт гурван хүн тусгаарлах байр руу шилжсэн байна. Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын эрсдэлийн найм дахь үнэлгээг өчигдөр хийжээ. Энэ үнэлгээгээр  Монгол Улсад коронавирусийн халдвар хүн амын дунд тархах өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн шуурхай 119 утсанд иргэдээс хүмүүс амны хаалт зүүхгүй байна, АТМ ариутгах шаардлагатай гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. Мөн 119 утасны шуурхай аппликэйшнд гадаадын улсаас АНУ, Швед, Белги, Ирак улсаас 10 иргэн холбогдож коронавирусийн халдварын талаарх эмнэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-2020 оны тавдугаар сарын 21-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 403 хүн шинжилгээ хийж, 402-т нь коронавирус илрээгүй бөгөөд нэг хүнээс коронавирус илэрлээ. Илэрсэн нэг тохиолдол нь тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сургуулийн сонсогч бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан. Ингэснээр нийт тохиолдол 141 болж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр өчигдрийн шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн сонсогч бөгөөд давтан шинжилгээний хариугаар ийнхүү батлагджээ. Тус оюутан тавдугаар сарын 13-нд эх орондоо ирсэн байна. Мөн тандалт судалгааны зорилгоор Интермед эмнэлэг болон нийслэлийн дүүргүүдийн эмнэлгээс 13 хүнийг сонгон авч, шинжилгээний сорьцоос нь коронавируст халдвар илрээгүй байна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн ХӨСҮТ-ийн салбар лабораторит 42 хүний шинжилгээг хийжээ. Тодруулбал, ачаа тээврийн 27 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж буй 15 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-өөс өнөөдөр /2020.05.22/  коронавируст халдвар батлагдсан хоёр иргэн эдгэрч, сувилалд шилжлээ. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд халдварын тохиолдол батлагдсан хүмүүсийн эмчлэгдэж буй хугацаа нь дунджаар 30-40 хоног хэмээн тодорхойлжээ. Хамгийн урт хугацаа нь 56 хоног болсон тохиолдол байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан  гадаадын 141 тохиолдлоос 26 нь эдгээд байна.

Өчигдөр /2020.05.21/ ДЭМБ-ын  баруун эргийн бүс нутагт хамаарагддаг 37 орон бүс нутаг цахимаар хуралдсан байна. Энэ үеэр Монгол Улс халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг маш сайн авч хэрэгжүүлсэн хэмээн үзэж, ирэх даваа гаригт туршлагаа хуваалцах танилцуулга хийхийг уриалжээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Манай олон аймагтай хил залгаа Тува, Чит, Эрхүүд өвчлөл нэмэгдэж байгаа тул Увс, Хөвсгөл аймгийн иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барьж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Коронавируст халдварын голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн орон сууцанд хамруулах саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл санаачилсан. Орон сууцанд орох шаардлагатай эмнэлгийн ажилчдын судалгааг гаргаж байна. Монгол Улсын найм дахь эрсдэлийн үнэлгээгээр халдвар хүн амын дунд тархах өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн гэлээ.

ЭМЯ: Коронавирусийн талаарх цаг үеийн мэдээлэл хүргэх гэж байна.

Posted by News.mn on Thursday, May 21, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж