Манчестер Юнайтед багийн өр 500 сая доллар гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

Манчестер Юнайтед багийн өр 500 сая доллар гарчээ

Манчестер Юнайтед багийн өр 500 сая доллар гарчээ

Английн төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн томоохон төлөөлөгчдийн нэг Манчестер Юнайтед багийн өрийн хэмжээ 2020 оны эхний гурван сарын байдлаар 525 сая ам.долларт хүрчээ. Тус багийн өрийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал даруй 155 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Энэхүү өрийн огцом өсөлт нь Бруно Фернандесын наймаатай шууд холбоотой гэнэ. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард Манчестер Юнайтад баг түүнийг нэгтгэх гэж 55 сая евро дээр бонус 25 сая евро буюу нийт 80 сая еврог Спортинг СП багт төлсөн аж.

Тус багийн дэд захирал Эд Вудвордын хэлж буйгаар багийнх нь нийт өрийн хэмжээ оны төгсгөлд гэхэд 685-710 сая ам.долларт хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Харин тус багийн санхүүгийн албаны дарга Бати мэдэгдэснээр өнгөрөгч гуравдугаар сарын 15-нд Тоттенхэм Хотспур багтай хийх тоглолт нь цуцлагдсаны улмаас баг нь 5 сая ам.долларыг алджээ.

Энэ их өрийн өсөлтөнд нь Америк доллар болон Их Британи фунт, стерлингийн ханшийн зөрүү нөлөөлсөн гэв

Хэдийгээр тус багийн өрийн хэмжээ ханшийн зөрүүнээс шалтгаалж нэмэгдсэн ч  нөгөө талаараа ивээн тэтгэгч, реклам, зар сурталчилгаанаас олох ашиг нь нэмэгджээ. Манчестер Юнайтед эхний улирлын байдлаар зар сурталчилгаанаас 2 сая фунт илүү буюу 68.6 сая фунтыг олсон бол ивээн тэтгэгч байгууллагуудаас 3.1 сая фунт илүү буюу 44.7 сая фунтын ашиг олсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж