“Сан Хосе Шаркс” Сетогучиг авч үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

“Сан Хосе Шаркс” Сетогучиг авч үлдлээ

Америкийн үндэсний хоккейн лигийн өрнөд бүсийн “Сан Хосе Шаркс” баг чөлөөт агент болсон довтлогч Дэвин Сетогучитэй нэг жилийн гэрээ хийлээ.
Довтлогчдынхоо нэгийг буцаан авч багтаа үлдээж байгаа талаараа “Шаркс” орон нутгийн цагаар бямба гаригт хэвлэлийн хурал хийж, танилцуулсан байна.
Одоо дөнгөж 23 настай Сетогучи өнгөрсөн улиралд багтаа 20 гоол авчирсан нь дөрөвт орох үзүүлэлт болоод байгаа юм. Мөн 70 тоглолтод, 36 оноо авснаар довтолгоонд зайлшгүй хэрэгтэй тоглогч гэдгээ харуулсан юм.
Харин эхний шатанд “Коларадо Эвланш”-тай хийсэн цувралын хоёр дахь тоглолтын нэмэлт цагт оруулсан хожлын гоолыг нь одоо хүртэл фенүүд нь ярьж байна.
Багийн ерөнхий менежер Даг Уилсон “Багийн салшгүй нэг хэсэг бол Сетогучи гээд түүнээс их зүйлийг хүлээж байдаг” гэжээ.
Сетогучи 2005 оны драфтын номер номер дахь тоглогч. Нийтдээ Үндэсний хоккейн лигт хийсэн 195 тоглолтдоо 62 гоол оруулж, 56 оновчтой дамжуулалт өгч байсан байна.
Баруун жигүүрийн тоглогч 2008-2009 онд 31 гоол, 34 оновчтой дамжуулалт өгч байжээ. Гэвч амжилт нь буурсан ч түүнийг “Аварга загаснууд” авч үлдлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж