Мууранд ухаангүй хайртай нэгэн япон эр муурны үнэртэй сүрчиг болон гарын тосыг бүтээж, худалдаанд гаргасан нь олны анхаарлыг татаад байна.
Муур тэжээх дуртай олон хүмүүс байдаг ч тэдний үнэрийг байнга үнэрлэж явах дуртай хүмүүс тийм олон биш болов уу. Тиймээс түүний шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд амжилттай борлуулагдах эсэх нь тун эргэлзээтэй юм.
Юутай ч тэрээр гарын тосоо 10 ам.доллараар сүрчгийг 23 ам.доллараар үнэлэн худалдаанд гаргасан байна.
Т.МӨНХ