Хонгконгийн төгсгөл ойртлоо! | News.MN

Хонгконгийн төгсгөл ойртлоо!

Хонгконгийн төгсгөл ойртлоо!

Хонгконгийн төгсгөл ойртлоо!

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Тэргүүлэгчдийн хурал өчигдөр /2020.05.21/ хуралдаж, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоох асуудлыг XIII удаагийн сонгуулийн БХАТИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар болсон нь дэлхий нийтийн анхаарлыг дахин Хятад-Хонгконгийн асуудал руу татлаа. Уг хуулийн төслийг ирэх долоо хоногт тус улсын парламентаар хэлэлцүүлэн батлахаар төлөвлөж байна.

Хонгконг нь 1997 онд Бээжингийн талд шилжсэнээс хойшхи хамгийн том эсэргүүцэл, тэмцлийн арга хэмжээг өнгөрсөн жил зохион байгуулж, ардчиллыг дэмжигч хэдэн зуун мянган залуус олон сарын турш эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцэн жагссан билээ. Үүнээс үүдэн Хятадын тал Хонгконгод аюулгүй байдлыг хангах тухай хууль гэгчийг батлахыг эрмэлзсээр байгаа юм. Сүүлийн саруудад дэлхий даяар цар тахал нүүрлэж, жагсаал цуглаан ч намжиж, олны анхаарал тахал өвчин рүү чиглэж байх зуур Бээжин Хонгконгийн жагсагчдыг нэр мөр дарж авахыг зорьсон бололтой.

“Үндэсний аюулгүй байдал бол улс орны тогтвортой байдлыг хангах үндэс юм. Энэ бол Хятадын газар нутаг дээр амьдарч буй бүх хүнд хамаатай асуудал” гэж БХАТИХ-ын хэвлэлийн төлөөлөгч Жан Есуй чуулганыг нээхдээ хэлсэн байна.

Угтаа бол Хонгконгчууд өөрсдийн аюулгүй байдлыг өөрсдөө хамгаалах, хууль тогтоомжоо хэнээс ч хараат бус бие даан шийдвэрлэхийг эрмэлздэг ч Бээжин үүнийг эсэргүүцдэг. Хонконгийн Баптист их сургуулийн улс төр судлаач Кеннет Чан “ Ерөнхийдөө Нэг улс-хоёр систем тогтолцоо Хонгконгийг хавцал руу түлхсэн. Бээжин энэ коммунист маягийн хууль дээдлэх ёсны бодлогоороо Хонгконгийн ардчилсан суурийг үгүй хийхийг оролдож байна” хэмээн хэлжээ. Мөн Хонгконгийн ардчиллыг дэмжигч нэгэн хууль тогтоогч энэ өдрийг Хонгконгийн түүхэн дэх хамгийн гунигтай өдөр хэмээн тодорхойлсон байна.

Хонгконгийн хууль тогтоогдчны үзэж буйгаар дээрх хууль батлагдвал, "нэг улс-хоёр систем" албан ёсоор үгүй болж, "нэг улс-нэг систем" болон хувирах бөгөөд Хонгконг бүх талаараа Хятадын хараа хяналтад орно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Хятадын эрх баригчдын энэ алхам олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна. Түүнчлэн Хонгконгчуудын эсэргүүцлийн жагсаал цуглааныг дахин сэдрээж болзошгүй үйлдэл юм. БХАТИХ-ын чуулганы дараагаар Хонгконг долларын ханш огцом унаж эхэлжээ. Өдгөөгөөс 17 жилийн өмнө буюу 2003 онд Хонгконгийн Засгийн газар дээрх хуультай төстэй "Хурцадмал байдлын тухай хууль" гэгчийг батлахаар хэлэлцэхэд 500 мянга гаруй Хонгконгчууд эсэргүүцэн жагсч, үүнийг таслан зогсоож байсан юм.

Хятадын талын мэдэгдэлд:

  • Гадаад дотоодын дайсагнасан хүчин Хонконгийг ашиглан улсыг салган бутаргах, засгийн эрхийг унагаах, террорист ажиллагааг зохион байгуулалттай хэрэгжүүлэх, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн хэрэгт оролцож байна.
  • Хонконгийн хуулийн систем, гүйцэтгэх тогтолцоонд цоорхой, дутагдал илт байсаар байгаа ба улмаар “эрсдлээс хамгаалах хамгаалалтгүй” байсаар байна
  • Хонконгийн сөрөг хүчин дотоодод хагарал, хөмрөлт, нэвчилт, шургалт, сүйтгэл явуулахаар гаднын хүчнийхэнтэй урт хугацааны турш сүлбэлдсэн
  • Өнгөрсөн жилийн зургадугаар сард Хонконгт “Хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлаар үүссэн үймээн Хонконгийн эрх зүйт засаглалыг ноцтой гишгэлж, нийгмийн тогтвортой байдлыг эвдэлсний улмаас эдийн засаг, иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулж, эдийн засгийн хохирол хэдэн арван тэрбум ам.доллар давсан.
  • Илүү ноцтой зүйл бол салан тусгаарлах үзлийг эрээ цээргүй ухуулан сурталчилж, сөрөг хүчин болон хэт туйлшрагч радикал этгээдүүд “нийгэм, эдийн засаг, улс төрийг сүйрүүлэх” үйл ажиллагааг ихээр явуулж, хүчирхийлэл, террорист ажиллагаа тасралтгүй нэмэгдэж байна.
  • Гаднын хүчнийхэн Хонконгийн асуудалд ил тод, ихээр оролцож, сөрөг хүчин болон хууль зөрчигч хүчирхийлэгчдийг аймшиггүйгээр дэмжин дэвэргэж, хамгаалж байна.
  • Тэдний үйлдэл Хятадын үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой заналхийлж, онцгой бүсийн засаг захиргааны аюулгүй байдал, нийтийн аюулгүй байдлыг ноцтой хохироож, “Нэг улс, хоёр систем” зарчмыг ноцтой сөргөлдөж, Хятад улсын үндэсний аюулгүй байдалд бодит аюул учруулж байна.

Иймээс Хонконг хэдийнэ Хятад улсын үндэсний аюулгүй байдлын ил эрсдэл болоод байгаа ба Хятадын Засгийн газар энэ бүхний эцсийн бөгөөд хамгийн том хариуцлагыг хүлээдэг учир улс орны хөгжил, тогтвортой байдал, ард иргэдийн сайн сайхны төлөө, гадаад дотоодын дайсагнасан хүчин Хонконгийг ашиглан улсыг салган бутаргах, засгийн эрхийг унагаах, террорист ажиллагааг зохион байгуулалттай хэрэгжүүлэх, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн хэрэгт оролцох зэрэг үйлдлийг дур мэдэн гаргахыг харсаар зүгээр суух боломжгүй болж байна. Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулийн тогтолцоо болон хэрэгжилтийн механизмыг сайжруулан байгуулах нь зайлшгүй бөгөөд хойшлуулшгүй асуудал юм. Хонконг бол БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, БНХАУ-ын Ардын Засгийн газрын шууд харъяат орон нутгийн засаг захиргааны нэгж учир Хонконгийн Засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль батлах асуудал нь цэвэр Хятад улсын дотоод хэрэг бөгөөд аль ч гадаад орон оролцох эрхгүй гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Guardian, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2020-05-22 202.179.24.8

Өөрсөдийгөө л хичээ, бусдын Дотоод хэрэгт Бүү оролц, танай Гэр бүлийн асуудалд гадны оролцоод эхэлбэл Та яах уу хүлээн зөвшөөрөх үү, тэгж их Шүмжилмээр байгаа бол Улс орноо Хар жагсаалтад оруулсан Нөхдүүд ээ л шүүмжилж тэдэнтэй Тэмц,

Avatar

Зочин 2020-05-22 202.9.46.26

Хонг конгийн тэмцэл хөдөлгөөнийг хяналтанд авахад Бээжинд туршлага дутаж бга бололтой ! Ядаж л Бээжин жагсагчдын гадаад болон дотоодоосоо авч бга санхүүжилтыг таслан зогсоож чадахгүй бна л да ! Их Хятад гүрний хамгийн чухал түнш Оросуудад элдэвийн бослого хөдөлгөөн, салан тусгаарлах үйл ажиллагааг таслан зогсоож,нухчин дарах,уг үндсийг нь устгах арвин баялаг туршлагатай ! Энэ арвин туршлагаа Бээжинтэй хуваалцаж, зөвлөмж өгөхгүй бга нь анхаарал татаж бн !!!

Avatar

Зочин 2020-05-22 182.160.2.1

buruu2. Komunist nam ni 1 uls 2 sistemiinhee gereeg zorchood bna. 50 jiliin geree 1997-2047 ond hong kong tusgaar togtnoh gereetei. Hong kong erh cholooniihoo toloo tsemtseh ni mash zow.

Avatar

Зочин 2020-05-22 103.57.92.80

Эрх чөлөөтэй төрсөн хүмүүс хэзээ ч гинж боолчлолыг зөвшөөрөхгүй. Энэ ч том юмны эхлэл болох нь дээ. Өмнөд хятадад эрх чөлөөний төлөө алаан болж, цус урсаж эхлэх нь. Улмаар бүх хятадыг нөмрөнө… Агуу их БНХАУ түүхийн сурах бичигт л үлдэнэ

Avatar

123456 2020-05-22 49.0.212.111

Наад чинь улаантан Xятадын суртал ухуулга байна

Avatar

Зочин 2020-05-22 39.115.114.99

Хонг конг угаасаа хятдын нутаг. Яах ч арга алга

Avatar

123456 2020-05-22 49.0.212.111

Гэхдээ улаантнуудын амьдардаггүй хэсэг газар даа

Avatar

Зочин 2020-05-22 39.115.114.99

Хонг конг хятдын хажууд хэдхэн хүнтэй жижиг хот дарж ядах юу б.

Avatar

Зочин 2020-05-22 43.242.242.59

Хятад үндэстэнтэй холбоотой асуудал манайд хамаагүй. Харин БНХАУ-д амьдарч байгаа монгол үндэстэнтэй холбоотой асуудлаар бол бид байр сууриа илэрхийлж тэднийгээ хамгаална. Төвд, Тайвань, Шинжааны мусалмаан шашинтай уйгар, казах, хотон, тангад нар бидэнд хамаагүй

Avatar

Зочин 2020-05-22 66.181.161.19

Хятад Хонконгоо илбэн тохинуулах гэж зүтгэх юм бол Бүх Хятадын Импер нуран унах замруугаа орноо л гэсэн үгдээ.

Avatar

zochin 2020-05-22 66.181.178.84

Xyatadiin bodlogo zov Manai Bayan-Olgii tusgaarlana gevel yaahuu Tusgaarlax ni zovoo geed taviad tuuchix uu Uuntei yag adilxan Ali ulsyn gazar nutag deer amidarch bna ter ulsynxaa xuulind zaxiragdax yostoi Xyatad taivan baival manaid ch ashigtai

Avatar

Зочин 2020-05-22 66.181.184.128

Хонгконг Тайван Шинжаан Түвдийн асуудал байсан цагт Монгол жаахан тайван байх байх, бидэнд ашигтай,

Avatar

Зочин 2020-05-22 66.181.184.128

Хонгконг бидэнд ашигтай, хонконг тайван түвд шинжааны асуудал байсан цагт хятад монголыг тайван байлгана,

Avatar

ШХАБ 2020-05-22 185.220.101.11

Элчин сайд яам нэг улсыг төгсгөл ирлээ гэж айлган сүрдүүлэв. Бидэнд хамаатуулаад байна уу даа. Баттулгыг дагаж ШХАБ-д ороогүй аз боллоо.

Avatar

Монгол 2020-05-22 202.70.34.70

МАНАЙ АЛЬ НЭГ АЙМАГ САЛАН ТУСГААРЛАНА ГЭХ ВИЙ. ХОНКОНГООС СУРГАМЖ АВААРАЙ. ТЭР ХУУЛИЙГ НЬ САЙН СУДАЛЖ ҮЗЭЦГЭЭ.

Avatar

asdf 2020-05-22 192.82.66.42

manai orkuud l endees surgamj avaasai. tuugeer yavsan gaig uugeer duudah gd baigaa shuu. heden usee hussan surtei tsarailsan baagiinuudiig dagaj namiraad hujaa hujaa gej orilhoo bolioroi. China d bol bid zugeer ut horhoi tudii

Avatar

Зочин 2020-05-22 202.55.188.37

Хятадууд цуст аллага үйлдэх гэж байгаагаа дэлхийд сануулсан мэдэгдэл. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэх гэж байна. Хүн хайрлаж мэддэггүй, сэтгэлгүй улс.

Avatar

Зочин 2020-05-22 103.14.38.132

Хэцүү цаг үе дуусаж, ахин хүн төрлөхтөн амар жимэр амьдрах цаг ирнэ. Цаг хугацааны өчүүхэн богино хэсэгт амьдарч байгаа эгэл хүний хувьд эрс өөрчлөлт байж мэдэх юм.

Avatar

Байгал 2020-05-22 192.82.69.109

Горьдов оо хүн гэдэг байгалын төгс бус бүтээл хэзээ ч амар жимир болохгүй

Avatar

Зочин 2020-05-22 202.21.100.210

Монгол улстай 4500 км хиллэсэн энэ том гүрэн хуулийн засаглал хүчтэй эмх журам дэгтэй байх нь манай улсад хэрэгтэй. Арабын ертөнц задраад манай улсаас хэдэн зуу дахин эдийн засгийн хүчин чадалтай хөгшин европ өнөөдөр цагаач иргэдийн давалгаа газар дундын тэнгис гатлан ирж байгаа хэдэн зуун мянган ядуусаас айж эмээж байна шүү дээ

Avatar

haha 2020-05-22 66.181.161.34

ed nar zugeer l covidtoi humuuse hongkongruu oruulkhad l duusaa z de

Avatar

ааааааааа 2020-05-22 202.21.97.30

МОНГОЛ ОДОО ХЯТАД ШИГ НЭГДМЭЛ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЭС ТЭГВЭЛ АФРИКИЙН АРААС ОРНО ШҮҮ ГЭДГИЙГ Л ЯРУУ ТОДООР САНУУЛЖ БАЙНА ДАА

Avatar

Durak 2020-05-22 69.131.137.203

Yum ik yum yaridin Afrikaas dor bolchood bna

Avatar

Зочин 2020-05-22 192.82.69.191

ОДОО ЯМАР БАЙГАА ЮМ

Avatar

Зочин 2020-05-22 192.82.69.191

ОДОО ЯМАР БАЙГААН БСДАА ЧИНЬ

Avatar

Bold o 2020-05-22 223.39.145.149

Erh choloo mandtugai

Avatar

Bold o 2020-05-22 223.39.145.149

Hyatadiin trolluud zugeer zailsan baidaa Honkongiin irged erh choloo uzsen uchiraas hezee ch kommunist niigemd shiljihiig husehgui

Avatar

Зочин 2020-05-22 66.181.161.62

Хужааа бол хужааа нэгнийгээ устгаж л байг

Avatar

badarch 2020-05-22 64.119.23.89

Odoo boltol gonkonkiig ezlej chadaagvi baigaa yumu nam daraa ch

Avatar

Иргэн 2020-05-22 139.5.216.31

Пис юуч бичиж болохоо байчиж жинхэнэ хараат мэдээллийн хэрэгсэл болж энэ сайт

Avatar

Иргэн 2020-05-22 139.5.216.31

Хятад улсын дотоод хэрэг хэн ч оролцох эрхгүй

Avatar

иргэн 2020-05-22 202.70.34.70

Зөв. Хятадын дотоод асуудал. Хятад бол Саудын Арабаас хамаагүй эрх чөлөөтэй газар. Гэвч нефт, мөнгө, өрсөлдөөнөөс болоод нэгд нь хэн ч юу ч хэлж чаддаггүй, нөгөөхийг нь барууны ертөнц тэр аяараа барьж идэж байна. Саудын Араб Йемен улсыг яаж бөмбөгдөж, тэнд аллага үйлдэж байна?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж