ЭМД-аар сувиллын газарт 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ | News.MN

ЭМД-аар сувиллын газарт 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

ЭМД-аар сувиллын газарт 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

ЭМД-аар сувиллын газарт 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Ногоон навчис сэрчигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж  аль хэдийнэ зун цаг иржээ. Дулааны улирал эхэлж, аялал зугаалгын цаг ирж байгаа энэ үед иргэд амралт, рашаан сувиллаар үйлчлүүлэх нь ихэсдэг. Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд даатгалын сангаас ямар төрлийн тусламж үйлчилгээг авч, хөнгөлөлт эдлэх талаар мэдээлэл багатай байдаг. Улсын хэмжээнд даатгалын гэрээ бүхий 58 рашаан сувилалд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх бүрэн боломжтой талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /ЭМДЕГ/ Олон нийттэй харилцах хэлтсийн Ахлах  мэргэжилтэн Б.Түвшинжаргал онцоллоо.


Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан рашаан сувиллаар үйлчлүүлэх иргэдийн тоо  нэмэгддэг. Харин иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар даатгалын сангаас хэчнээн төрлийн хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжтой талаар мэдээлэл багатай байдаг. Тиймээс энэ талаар тодруулгаа эхэлье?

Даатгуулагч иргэн жилдээ хоёр сая хүртлэх төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Тодруулбал, хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, уламжлалт эмчилгээ, сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт, өрхийн эрүүл мэндийн төвийн дөрвөн төрлийн тусламж үйлчилгээ зэрэг арав гаруй тусламж үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлж байна. Сувиллын тухайд 2020 онд нийслэлийн хэмжээнд 24, орон нутагт 34 рашаан сувилал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлж байна. Сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой.

-Энэ жил гэрээ байгуулсан 58  рашаан сувиллын газрыг сонгосон гэлээ. Гэрээ байгуулахдаа ямар шалгуур үзүүлэлтийг хардаг вэ?

-Тус газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Сонгон шалгаруулах журамд зааснаар  тухайн чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх, магадлан итгэмжлэгдсэн байх, орны тоо 15-аас дээш байх зэрэг шалгуурын харгалзан сонгон шалгаруулсны үндсэн дээр гэрээ байгуулдаг.

Тэгвэл эрүүл мэндийн даатгалтай иргэн рашаан, сувиллаар үйлчлүүлэхдээ хэдэн хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу 5-аас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлнө. Өөрөөр хэлбэл, сувиллын үндсэн төлбөрт даатгуулагчийн хэвтсэн орны төлбөр, хоол, эмчилгээ болон бусад зардал багтдаг. Өнгөрсөн оныг хүртэл сувиллын тусламж үйлчилгээг 110 мянган төгрөгөөр тооцдог байсан бол 2020 оны хоёрдугаар сараас эхлэн 250 мянган төгрөгөөр санхүүжүүлэх болсон.  Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно.

-Та ярианы эхэнд иргэд хоёр сая төгрөгт багтаан хүссэн үйлчилгээг хэдэн ч удаа авах боломжтой гэсэн шүү дээ. Тэгвэл  эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр иргэд  жилд хэдэн ч удаа сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой гэж ойлголоо. Зөв үү?

Тийм ээ. Өөрөөр хэлбэл хоёр сая хүртлэх төгрөг нь дуусаагүй бол хэдэн ч удаа хэвтэн эмчлүүлэх боломжтой.

-Насны хувьд ? 

– Даатгалд хамрагдсан бүх насны иргэд хамаарна.

Эрүүл мэндийн даатгалтай иргэд рашаан сувиллаар үйлчлүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхэн үйлчлүүлэх вэ?

–Хэвтэн эмчлүүлэхийг хүссэн даатгуулагч харьяа дүүргийн эмнэлгийн байгууллагаас сувилалд илгээх бичиг, холбогдох шинжилгээнүүдийг бүрдүүлэн очиход болно.

-Ингэхэд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь цахим үйлчилгээг хөгжүүлэхийн тулд гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашигласнаар ямар давуу талтай вэ?

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь edaatgal гар утасны аппликэйшнийг энэ оны  дөрөвдүгээр сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлээд байна. Даатгуулагч энэхүү аппликейшнийг ашиглан өөрийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, тусламж үйлчилгээний зардлын төлбөрөө хянах, шимтгэлээ төлөх, эрүүл мэндийн байгууллагуудын хаяг байршил, холбогдох мэдээлэл, эмийн үнийн хөнгөлөлт, хууль тогтоомжийн талаар мэдээллийг авах боломжтой.

НИЙСЛЭЛ: 

ОРОН НУТАГ:

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
22
ГайхмаарГайхмаар
13
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сувилуулагч 2020-05-22 64.119.26.180

Рашаан сувилалаа улсын мэдэлд аваач ээ
Өвчтэй ядарсан ахмад хүмүүс их очдог.
Шаргалжуут Жанчивлан Хужирт Галт гэх мэт газар доорхи баялаг ард түмний өмч шүү.
Шавар рашаан байгалиас байхад үнэ нь тэнгэрт хадаад байна

Avatar

Амрагч 2020-05-22 64.119.26.180

Шаргалжуут модон байшиндаа 45000 нэг хонуулаад хөнгөлөлт 250000 хамрагдлаа гээд мөнгө идээд байна шүү

Avatar

Зочин 2020-05-22 103.26.193.85

би группэд бдаг энэ он гарсаар оношилгоо хийлгэх гээд шинжилгээ зурөг авахуулсан ардын эмнэлэгт хэвтсэн 5сард үзүүлсэн лимит хэтэрсэн гсн юу вэ 2сая вэ сад 170000 гсн шүү дээ

Avatar

Зочин 2020-05-22 202.126.89.251

Ene gazruudruu yarihaar hungulult orood 40-50 hungulultgui 70 ch geh shig uneheer hudlaa yun 250000 butsaaj avah ter chin bagtchihsan une helj ba yah gej ingej hudal medeelel uguud bga yum

Avatar

Зочин 2020-05-22 66.181.161.70

Yaag unen.suwillin toloologchiin gazar ochij ilgeh bichgee awah uyd neg oor une heleed mongoo awdag.yaag suwilal deree ireher shal oor une helj mongo nemj awah jisheetei.ochtson hun yah wedee butsaltai ni bish mongoo nemj tolool uldejes oor argagui bdald ordiin bnlee.teged yamarch mongo butsaaj awah yum bdgui l yum bnlee.hudlaa medeelel ogohoo bolij uz.

Avatar

д 2020-05-22 202.126.90.108

50 nastai 4 huuhedtei hun tetgevert garsansuvilald amarsan hongololt oldoogui

Avatar

Зочин 2020-05-22 202.126.89.75

Энд ахмадуудын талаар мэдээлэл алга. Ахмадууд мэдээлэл авмаар байх юм.

Avatar

Зочин 2020-05-22 64.119.16.13

С.Эрдэнийн мэдэлд бүгд байдаг эрхийн бичиг дууссан байхгүй гээд халгаадаггүй юм билээ хамаг эрхийг нь Эрдэнэ авч ахмадуудыг үнэгүй бичгээр шагнадаг нь нууц биш юм байна лээ. Одоо өөрчлөгдөж байгаа бол баяртая байнаа

Avatar

Зочин 2020-05-22 66.181.161.68

За ёстой худлаа юм билээ.Даатгалгүй хүн хэвтэх гээд очихоор ор хоног 35к гэсэн хирнээ.даатгалтай хүн очоод хэвтэх гээд очихоор 35к гаасаа хасахгүй байсан шүү.

Avatar

Зочин 2020-05-22 203.194.7.57

Хорт хавдарын эмчилгээнд өгөөчээ. Новшнууд худлаа хамаатан садныхаа бизнесийг дэмжиж байхаар

Avatar

Зочин 2020-05-22 202.9.40.15

Гадаадаас ирээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс ямар хөнгөлөлт эдэлж байгаа вэ?Эрүүл мэндийн даатгал төлдөг хүмүүсийн төлбөрийг тодорхой хувиар хөнгөлж байгаа юу? Энэ талаар eр ярихгүй юм.

Avatar

Зочин 2020-05-22 202.9.40.15

ЭМЯ аас 11 цагт мэдээлэл өгөх үeд сэтгүүлчид энэ талаар асуух хэрэгтэй байна

Avatar

Зочин 2020-05-22 103.14.38.132

С.Эрдэнэ вангийн хошууны ажил эхлэх гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж