Шинэ он гарахаас урьтаж УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тавин жагсаал зохион байгуулсан улс төрийн намууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ үеэр “Сонгуулийг шударга, олон нийтэд нээлттэй харгүй зохион байгуулахын тулд саналыг зайлшгүй давхар гараар тооллого хийж, камераар давхар баталгаажуулах ёстой. АНУ-ын Доминион Вотинг систем компани, Майкрософт компаниуд эрхийг нь эзэмшдэг хар машины програмыг өөрчлөх боломжгүй гэсэн Сонгуулийн ерөнхий хорооны байр суурь эргэлзээг төрүүлж байгаа. Тус компаниудаас хянах, сорс кодыг авч, улс төрийн намуудад өгөн, ардчилсан сонголтыг Америкийн компанид биш, ард түмний мэдэлд өгөх ёстой. Энэ талаар болон бусад асуудлыг бид өмнө нь хөндөн тавьж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн боловч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлээд байна.
Тиймээс бид Бид дахин хугацаатай шаардлага хүргүүллээ. Хэрвээ эрх баригчид энэ сарын 18-ний 10.00 цагаас өмнө шаардлагыг биелүүлэхгүй бол улс төрийн намууд улсын хэмжээнд 21 аймаг 330 сумыг хамруулан “Үндэсний фронт” байгуулж, хатуу тэмцэнэ гэлээ.
Г.ДАРЬ