Covid-19: Чечений удирдагч эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Чечений удирдагч эмнэлэгт хүргэгджээ

Covid-19: Чечений удирдагч эмнэлэгт хүргэгджээ

ОХУ-ын Чечений Бүгд Найрамдах улсын удирдагч Рамзан Кадыров өчигдөр /2020.05.21/ коронавирусийн халдвартай төстэй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнийг сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарласан байна. ОХУ-ын зарим хэвлэлүүд түүнийг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хэмээн мэдээлж байна. Эцэг Ахмат Кадыров нь 2004 онд алагдсанаас хойш улсаа удирдаж буй 43 настай Рамзаны биеийн байдал сүүлийн өдрүүдэд тааруу байсан гэж албан бус эх сурвалжууд мэдээлжээ.

Түүнийг Чеченээс Москва руу нисдэг тэргээр тээвэрлэн авчирсан бөгөөд Чечений талаас ямар нэгэн тайлбар өгөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-д Ерөнхий сайд Михаил Мишустин, Соёлын сайд Ольга Любимова, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков зэрэг хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан коронавирусийн халдвар аваад байгаа юм. Чеченьд коронавирусийн мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 600 гаруй хүн эдгэж, 11 хүн нас бараад байгаа билээ.

Эх сурвалж: MOSCOWTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж