Ким Е Жи: Жой бол миний нүд, биеийн минь нэг хэсэг | News.MN

Ким Е Жи: Жой бол миний нүд, биеийн минь нэг хэсэг

Ким Е Жи: Жой бол миний нүд, биеийн минь нэг хэсэг

Ким Е Жи: Жой бол миний нүд, биеийн минь нэг хэсэг

Өмнөд Солонгосын 21 дэх Үндэсний Ассамблейн сонгуульд Ирээдүйн Солонгос намаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн нэр дэвшиж ялалт байгуулсан Ким Е Жи бүсгүйн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

АНУ-д докторын зэрэг хамгаалсан, мэргэжлийн төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч мэргэжилтэй тэрбээр БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан ба ийнхүү тус улсад пропорционал тогтолцоогоор сонгогдсон анхны харааны бэрхшээлтэй гишүүн болсон юм. Тэрбээр чуулганы танхимд өөрийн хөтөч нохой Жойтойгоо хамт орж ирэн чуулгандаа оролцож байгаа ба тус улсын Ерөнхий Ассамблей хэлэлцэж, Английн харааны бэрхшээлтэй анхны сайдаар ажиллаж байсан Дэвид Бланкедийн жишээнээс санаа авч хөтөч нохойд нь тусгайлан хүлээлгийн өрөө болон халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авч албан ёсоор ордонд нэвтрэх гэрчилгээ олгожээ.


– Тавтай морилно уу Ким Е Жи. Бидний хүндэт найз Жой бас энд ирсэн байна. Жойг таны дотны найз гэж хэлж болох уу. Та Жойтой хэзээнээс нөхөрлөх болсон бэ?

-Жой бид хоёр 2018 оны гуравдугаар сарын 24-нд анх уулзсандаа. Үүнээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ.

-Хоёр жил. Энэ хугацаанд та Жой нохойноосоо хэсэг ч болов холдож байв уу?

-Тийм ээ. Хааяа гадаад руу явах болохоор яалт ч үгүй ганцаараа явах шаардлага гардаг. Гэхдээ л би нохойтойгоо үргэлж хамт байхыг хичээдэг. Тэр бол миний нүд, биеийн минь нэг хэсэг, гэр бүлийн минь гишүүн.

-Та ажилдаа орсон,  сонгуулийн дараах долоо хоногийн сэтгэгдэл ямар байна вэ?

-Маш их баяр талархал, хайр, хүндэтгэл дүүрэн долоо хоног болж өнгөрлөө.

-Сонгуулийн дараа таны хөтөч нохой Жойг чуулганы танхим руу нэвтрүүлэх асуудал нэлээд маргаан дагуулсан шүү дээ?

-Тийм ээ. Манай улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тухай хуулийн 40-р зүйл буюу "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх тухай" гэх хэсгийн 4.3-т зааснаар хөтөч Хөтөч нохойн бүх төрлийн байгууллага руу нэвтрэх эрхийг хуулиар баталгаажуулсан байдаг. Энэ хуулийг баталсан хууль тогтоох байгууллага болох Үндэсний Ассемблей ийм маргаан өрнөнө гэдэг бол утгагүй зүйл байсан.

-Та ингээд Ерөнхий Ассамблейн гишүүн болчихлоо. Хамгийн түрүүнд юу бодогдов?

– Хамгийн түрүүнд намайг улс төрийн их зам руу хөтөлсөн хүн бодогдсон.

-Хан Со Гё төлөөлөгч үү?

-Тийм ээ. Мөн мэдээж надад итгэж, миний төлөө саналаа өгсөн хүмүүст талархаж, цаашдаа илүү хариуцлагатай, шаргуу ажиллах ёстой гэдгээ бодсон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөх ойлголт бол нийгэмд гүн шингэсэн маш буруу ойлголт. Бид бол бусадтай л адил хүсэл мөрөөдлийнхөө төлөө бага зэрэг бартаатай замаар алхаж яваа энгийн хүмүүс.

-Төгөлдөр хуур, улс төр хоёр огт хоорондоо огтлолцохгүй өөр ойлголт шүү дээ. Яагаад улс төр лүү орчихов?

-Тиймээ. Одоо бас нэг үеэ бодвол сайжирчихаад байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд ямар ч үнэ цэнэгүй, хэвийн бус гэж үзэх нэгэн төрлийн гадуурхал байсаар ирсэн. Би улс төрд орохоос өмнө өдөр бүр өөртэйгөө адил хүмүүстэй ажиллаж, тэдэнд лекц уншдаг байсан. Энэ явцад гадаад орчинд бидэн шиг хүмүүсийн үйл ажиллагаа, санал бодол маш хязгаарлагдмал байгааг мэдэрч, үүний эсрэг, өөрсдийнхөө төлөө, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолой нь болж болох юм байна, имй хүмүүсийг улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг үнэ цэнэтэй хүн болгож болох юм байна гэсэн бодлоор улс төрд орсон.

-Та өсвөр насандаа ч юм уу өөрийгөө бусад хүмүүсээс ялгаатай гэж бодож, сэтгэлээр унаж, гутарч байв уу. Тийм үе байсан бол хэрхэн даван туулж байсан бэ?

-Би өөрийгөө хэзээ ч бусдаас ялгаатай гэж бодож байгаагүй ээ. Би өөрөө өөрийгөө маш сайн хүлээн зөвшөөрсөн учир сэтгэлээр унаж байгаагүй. Хүн бүр өөр өөрийн онцлогтой. Ердөө л энэ. Бид ч мөн өөрсдийн онцлогтой хүмүүс. Хүн бүр бие биеэ хүндэтгэдэг, хүн бүр аз жаргалтай байх нийгэм ойрхон байгаа гэдэгт би итгэдэг. Гэхдээ ийм өөрчлөлтийг дөрөвхөн жилийн дотор хийнэ гэдэг бол боломжгүй зүйл. Ингэж худлаа хэлж болохгүй. Би зүгээр ч ийм нийгмийн төлөө чадах чинээгээрэй хичээн ажиллана. Бэрхшээл гэдэг зүйлийн тухайд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч биш хүн бүр л өөр өөрийн гэсэн зовлон бэрхшээлийг даван туулдаг шүү дээ. Надад ч бас бусад хүмүүсийн адил тодорхой хэмжээний бухимдах, санаа зовоох асуудлууд гарч л байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөх ойлголт бол нийгэмд гүн шингэсэн маш буруу ойлголт. Бид бол бусадтай л адил хүсэл мөрөөдлийнхөө төлөө бага зэрэг бартаатай замаар алхаж яваа энгийн хүмүүс.

– Үндэсний Ассамблей дахь таны үүрэг?

-Би хөгжмийг чихээрээ сонсч анхааралтай сонсч, мэдэрч тоглодог. Үр дүнд нь би үзэгчдээс сэтгэл ханамж, халуун алга ташилтыг авдаг. Үүнтэй адил би сонгогчдынхоо санаа бодлыг сайтар сонсч ажиллаад үр дүнд нь тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч болох болно. Мэдээж би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж байгаа учир тэднийхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө ажиллана. Тухайлбал, 65-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг илүү төрөлжүүлэх, тэдэнд зориулсан аливаа үйл ажиллагааны хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн тогтвортой бүтээлч үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх гэх мэт.

Эх сурвалж: Yonhap, SBS, YTN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-22 202.179.24.178

нохой ийм л ухаантай, буянтай амьтан шүү, яасан хөөрхөн амгалан хайр татам амьтан бэ

Avatar

Rodriguez 2020-05-22 197.234.221.206

Сайн уу
Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com

Бид танд т

Avatar

Зочин 2020-05-22 64.119.19.1

МУ д багө чгэсэн гадуурхал байдаг УИХ БҮХ САЛБАРААС ТӨЛӨӨЛӨЛ БАЙХ НЬ ЗӨВ НАМУУДЫН ХУУЛЬ СОНГУУЛИЙН ХУУЛНД ӨӨРЧЛӨЛТ. ХИЙХ ХЭРЭГЬЭЙ.

Avatar

Зочин 2020-05-22 103.57.92.80

Мундаг…

Avatar

21 2020-05-22 202.131.225.197

Medee n yah ve ene huurhun nohoi baina hartsiig n haraldaa

Avatar

Зочин 2020-05-22 103.229.120.234

kimchi medee oruulahaa bolioochee

Avatar

Зочин 2020-05-22 202.55.184.253

МАНАЙХ Ч ЯЛГААГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭС ТӨЛӨӨЛӨЛ БОЛГОЖ УИХ-Д ОРУУЛАХ Л ЁСТОЙ.

Avatar

Зочин 2020-05-22 150.129.141.92

Мундаг бна шүү манайхан суралцах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж