БНХАУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн мэдээ | News.MN

БНХАУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн мэдээ

БНХАУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн мэдээ

БНХАУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн мэдээ

2020 оны тавдугаар сарын 21-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаад Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоох асуудлыг XIII удаагийн сонгуулийн БХАТИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан БХАТИХ-ын хэвлэлийн төлөөлөгч доорхи байр суурийг илэрхийлсэн байна. Үүнд: Үндэсний аюулгүй байдал бол улс орон оршин тогтнох суурь үндэс бөгөөд улс орны язгуур эрх ашигтай холбоотой, тухайн улсын эн тэргүүний асуудал. Гэвч БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг Хятадад эргэж ирснээс хойших 23 жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах талаар Үндсэн хууль болон Тулгуур хуулиар хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлсэнгүй. Хонконгийн хуулийн систем, гүйцэтгэх тогтолцоонд цоорхой, дутагдал илт байсаар байгаа ба улмаар “эрсдлээс хамгаалах хамгаалалтгүй” байдалтай байна. Хонконгийн сөрөг хүчин дотоодод хагарал, хөмрөлт, нэвчилт, шургалт, сүйтгэл явуулахаар гаднын хүчнийхэнтэй урт хугацааны турш сүлбэлдсэн. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Хонконгт “Хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлаар үүссэн үймээн Хонконгийн эрх зүйт засаглалыг ноцтой гишгэлж, нийгмийн тогтвортой байдлыг эвдэлсний улмаас эдийн засаг, иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулж, эдийн засгийн хохирол хэдэн арван тэрбум ам.доллар давсан. Илүү ноцтой зүйл бол “Хонконг тусгаарлуулах” болон тус газрын радикал тусгаарлах хүчний үйл ажиллагаа улам ширүүсч, “Хонконг тусгаарлуулах”, “Хонконгийг сэргээх” зэрэг үзлийг эрээ цээргүй ухуулан сурталчилж, үүгээр ч үл барам “зэвсэгт хүчнээр улс байгуулах”, “Талбайд Үндсэн хууль батлах” гэгчийг шуугиулж байна. Сөрөг хүчин болон хэт туйлшрагч радикал этгээдүүд “нийгэм, эдийн засаг, улс төрийг сүйрүүлэх” үйл ажиллагааг ихээр явуулж, хүчирхийлэл, террорист ажиллагаа тасралтгүй нэмэгдэж байна. Гаднын хүчнийхэн Хонконгийн асуудалд ил тод, ихээр оролцож, сөрөг хүчин болон хууль зөрчигч хүчирхийлэгчдийг аймшиггүйгээр дэмжин дэвэргэж, хамгаалах халхавчаар хангаж байна. Тэдний үйлдэл Хятадын үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой заналхийлж, онцгой бүсийн засаг захиргааны аюулгүй байдал, нийтийн аюулгүй байдлыг ноцтой хохироож, “Нэг улс, хоёр систем” зарчмыг ноцтой сөргөлдөж, Хятад улсын үндэсний аюулгүй байдалд бодит аюул учруулж байна. Хонконг хэдийнэ Хятад улсын үндэсний аюулгүй байдлын ил эрсдэл болоод байна.

Хятадын төв Засгийн газар үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад хамгийн том, хамгийн эцсийн хариуцлагыг хүлээдэг. Хонконгийн хөгжил, тогтвортой байдал, ард иргэдийн сайн сайхны төлөө хамгийн ихээр анхаардаг. Иймээс гадаад дотоодын дайсагнасан хүчин Хонконгийг ашиглан улсыг салган бутаргах, засгийн эрхийг унагаах, террорист ажиллагааг зохион байгуулалттай хэрэгжүүлэх, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн хэрэгт оролцох зэрэг үйлдлийг дур мэдэн гаргахыг харсаар зүгээр суух боломжгүй. Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулийн тогтолцоо болон хэрэгжилтийн механизмыг сайжруулан байгуулах нь зайлшгүй бөгөөд хойшлуулшгүй хийх шаардлагатай зүйл юм. Үндсэн хууль болон Тулгуур хууль нь Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн хууль дүрмийн үндэс нь болж өгдөг. БХАТИХ нь Хятад улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоох асуудлыг хэлэлцэх нь үндсэн хууль болон Хонконгийн тулгуур хуулийн тогтоолын дагуу эрх үүргээ биелүүлж буй явдал бөгөөд улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах, “нэг улс, хоёр систем”-ийн зөв чиглэлээр урагшлах нөхцөлийг бататгах үндсэн зорилготой юм.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь “нэг улс, хоёр систем”-ийн гол зорилт бөгөөд “нэг улс, хоёр систем” оршин тогтнох үндэс нь юм. “Нэг улс” гэсэн суурь үндэс байхгүй бол “хоёр систем”-г ярихын боломжгүй. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хонконгийн хөгжил цэцэглэл, урт хугацааны тогтвортой байдлын урьдач нөхцөл, баталгаа юм. “Хонконгийн салан тусгаарлах”, салан тусгаарлах үзэлтнүүд, террорист ажиллагааг зохион байгуулж, оролцдог хүмүүс Хонконгод маш цөөхөн, хуулийн дагуу шийтгэх нь эдгээр цөөн хэсэг, харин хамгаалсан нь хууль дүрмийг сахиж мөрддөг Хонконгийн олонх ард иргэд юм. Энэ нь Хонконгийн нийгмийн үндсэн эрх ашигт нийцэж байна, мөн Монгол Улсыг багтаасан олон улсын нийгэмлэгийн нийтлэг эрх ашигт нийцэж байна. Хятад улсын Засгийн газар цаашид ч мөн “нэг улс, хоёр систем” чиглэлийг баримтлах бөгөөд энэ нь хэзээ өөрчлөгдөхгүй. Мөн нэг зүйлийг онцлоход, Хонконг бол БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, БНХАУ-ын Ардын Засгийн газрын шууд харъяат орон нутгийн засаг захиргааны нэгж учир Хонконгийн Засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль батлах асуудал нь цэвэр Хятад улсын дотоод хэрэг бөгөөд аль ч гадаад орон оролцох эрхгүй гэдгийг онцолмоор байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэвлэлийн алба

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-21 103.57.95.129

манай эдийн засаг тэлэхийн хирээр хятадаас улам бүр их хамааралтай болж байна. хүлэмжийн хий их байна гэж шалтаглаад нүүрс авахаа зогсооход монгол шууд дампуурна. урд нь бол ингэж мэдэгдэл хийж чадахгүй байсан

Avatar

Зочин 2020-05-21 66.181.184.128

Энэ Монгол улсад маань суугаа Хятад, Оросын элчин гэж биднийг доромжлосон бүдүүлгүүд байн аа,

Avatar

Зөв газраа олж х** 2020-05-21 185.220.101.11

Бид нарыг одоо сүрдүүлээд байна уу? ШХАБ-д элссэн бол ёстой даварч өгөх нээ. Монголчуудын Хонконгийн эсрэг үг хэл гэж шаардаж байх жишээтэй байх. ШХАБ-д элссэн бол одоо х***а нарын гар хөл болсон гэж ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-21 103.14.38.132

Хятадын асуудалд Манай улс оролцсон зүйл байхгүй. Хятад улсын халдварт өвчний байдал хол ойрын улсад болгоомж сэрэмжийг өгч байна.

Avatar

Зочин 2020-05-21 73.92.12.67

Хоёр агуу том гүрний дунд хавчуулагдсан ядуу буурай,жижиг орны хувь заяагаар амьдарч байнаа бид

Avatar

зочин 2020-05-21 139.5.218.208

Крымийг нэгтгэх асуудлаар Монгол түдгэлзсэн шүү дээ, мэдэмхийрсэн хүмүүс битгий худал бичээд байгаач

Avatar

иргзн 2020-05-21 202.179.24.8

хн Ардчилал л гэнэ Ардчилсан засаглал л тэр бүхэн чинь Монголд лав Лоозон хэлбэрээр байгаа болохоос Иргэдээ хэлмэгдүүлдэг Төрд нь Авилга хулгай нүүрэлсэн тийм Засаглалыг Ардчилсан засаглал Ардчилсан нийгэм гэж хэлдэггүй байх, тэгээд Ардчилал Ардчилсан засаглал гэж хаа ч байдаггүй Иргэдийниээ толгойг угааж Хуурч мэхлэх нэг хэлбэр шүү днн

Avatar

Зочин 2020-05-21 202.55.188.37

Хятадууд үнэхээр араатан шиг харгис аймшигтай юм. Одоо Хонгконгийн хятадуудаа тамлаж, цусан үер буулгах нь. Түвдийг эзлэхдээ ийм л байсан. Хичнээн өндөр хөгжиж гаднаа гял цал болсон ч Гаднаа гяланцаг, дотроо паланцаг хүний адаг болсон хүмүүс юм.

Avatar

Зочин 2020-05-21 176.63.23.11

Яг үнэн

Avatar

Өвгөн Балдан 2020-05-21 64.119.17.171

Монгол улсыг багтаасан олон улсын нийгэмлэг нь тэгээд юу юм бол. Мэдэх хүн байна уу бичээч.

Avatar

Лхагва 2020-05-21 202.9.46.11

НҮБ болон бусад төрөлжсөн байгууллагууд

Avatar

Лхагва 2020-05-21 66.181.161.6

Өөрийн эх орондоо ямар дэглэм тогтоох нь цэвэр тэр улсын длтоод хэрэг

Avatar

Зочин 2020-05-21 73.92.12.67

Зарим хүмүүс буруу ойлголттой байна. Монголд хамаагүй биш хамгийн хамаатай. Хятадын эрх баригчид Хонконгийн ардчилагчдыг нухчин дарах шийдвэр гаргах гэж байна. Удахгүй Тэньмянининий талбайд болсон цуст аллагаас ч илүү цус урсах магадлал бий боллоо. Дэлхийн ардчилсан улсууд ,НҮБ,АБЗ мэдэгдэл гаргаж таарна.Монгол улс ч мэдэгдэл гаргах нь дамжиггүй. Тэр мэдэгдэл ямар өнгө аястай байх ёстойг анхааруулж эртнээс элчин сайд нь анхааруулсан мэдээлэл хийж байна

Avatar

Зочин 2020-05-21 73.92.12.67

Мартаагүй бол 2014 онд Путин Украины Крымийн хойгийг хүчээр булааж орост нэгтгэсэн. Дэлхий нийт бухимдан эсэргүүцлээ илэрхийлж байв. Тэр үед АН засаглаж байсапн учраас дэлхийн дэвшилтэт орнуудтай дуугаа нэгтгэн оросын үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байв. Иймээс ч НҮБ-ын АБЗ- ийн эхний санал асуулга дээр оросын эсрэг санал өгөв. Манайд бензин нийлүүлдэг Роснефтийн захирал Сечин хувийн онгоцоороо нууц нислэг хийн УБ-д ирээд тэр үеийн ЕС Алхуягийн өрөөний хаалгыг өшиглөж орсон байдаг….

Avatar

Зочин 2020-05-21 73.92.12.67

Албаар хоёул согтуу байгаа патиараа ХМХ дээр тавьчаад арилаад өгсөн…Үр дүнд нь дараагийн санал асуулга дээр монгол улс түдгэлзсэн хариу өгсөн хэдхэн орны нэг болж байлаа….. Яг үүн шиг манай улс хятадын ЗГ- ын эсрэг мэдэгдэл гаргах буюу НҮБ-ын АБЗ дээр эсрэг санал өгвөл,OMG,юу болохыг төсөөлөхөд бэрх…. Далай ламыгаа урьж чадахаа байсан бид 30 хонь байтугай,гурван Боингоороо хонь аваачаад ч аврал байхгүй болно.Энийг л цаадуул чинь анхааруулж байна !!!!????

Avatar

Зочин 2020-05-21 72.196.192.250

Manaihiig daramtalsan bair suuri tsuhalzaj baina daa !!!

Avatar

Зочин 2020-05-21 202.21.108.157

Энэ х***а яах гээд байнаа

Avatar

Зочин 2020-05-21 66.181.170.117

МОНГОЛ БОЛ АРДЧИЛСАН ТУСГААР ТОГТНОСОН БҮРЭН ЭРХТ ЧӨЛӨӨТ ОРОН

Avatar

ЕООХ 2020-05-21 66.181.168.8

ХАХАХАХАХА. ОДОО ХҮРТЭЛ ТЭРЭНД ЭТГЭСЭН ХЭВЭЭР БН УУ?

Avatar

Энэ 2020-05-21 64.119.16.237

Элчин сайд аа!
Монгол ыг энд хавчуулах хэрэггүй. Гадаад яам өөрөө мэдэгдэл хийх байлгүй

Avatar

ganaa 2020-05-21 64.119.20.180

yu ve manaid tgd ymar hamaatain svrdvvled bganmuu

Avatar

Зочин 2020-05-21 202.9.40.83

Монголд суугаа элчин учраас манай нэрийг дурьдаж бн л даа

Avatar

зочин 2020-05-21 202.21.100.210

хятад улсынхаа байр сууриа тодотгож байна. Удахгүй гонгконг д арга хэмжээ явуулах нь дээ. Манайд суугаа элчин учраас манай нэр дурьдагдлаа. Бусад оронд суугаа элчингүүд ч бас ийм маягаар мэдээллэж байгаа байх. Том гүрэний бодлогоооо гэж

Avatar

Зочин 2020-05-21 66.181.177.119

Хаяа манай асуудал манайх танай асуудал танайх ваа

Avatar

Zochin 2020-05-21 202.55.191.130

2 hujaa biye biye **** uu baina uu bidend hamagui ta nar tsuurch bval bolhon ter tegeedch heniig surduulah geed baiga ym uursdiinhu dotood asuudlaa shiidej chadahgui bj bidend yu zaadag n**** vee mai shuu!!! ta nariig salj butraad suurjil bval bidend sain tegeedch Mongolchuud bol ug heleh erh chuluutei teriigee ta naraar zaalgaad baidag gazar bish.

Avatar

Зочин 2020-05-21 78.180.83.184

Энд ойлгож ядаад байх юу байхав дээ.Хятадууд удахгүй Хонгонгод цэрэг,цагдаагийн томоохон ажиллагаа явуулж сөрөг хүчнийг нухчин дарах нь дээ. Тэгээд Монголыг болон монголын хэвлэл,мэдээллиг хүний эрх,ардчилал,хүчирхийлэл гэх мэтчилэн олон юм хуцаад байвал хохь нь шүү гэсэн сануулга, Ер нь шуудхан хэлэхэд дараагийн бай монгол гэсэн санаа.

Avatar

Зочин 2020-05-21 176.63.23.11

Энэ тэгээд Монголд маниусд ямар хамаатай юм. Юу гэх гээд яа гэх гээд байгаа юм

Avatar

Зочин 2020-05-21 174.114.162.60

neg udur mongoliig maani zasag zaxirgaanii ontsgoi bus gj xytsah biidee
xyatadiig myyldag xumuus ers tsuurchee

Avatar

Зочин 2020-05-21 66.181.161.62

Хэнд хамаатай юм энд нийтлээд байгаа юм…хятадын асуудлыг хятаддаа бичих хэрэгтэй…энд тэдний асуудалыг бичээд нуршаад байх хэрэг байхгүй.

Avatar

зочин 2020-05-21 202.126.89.220

хятад улсын дотоод асуудалд маньд хүртээлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж