Вардигийн амжилтыг Месси, Роналдо хоёрынхтой харьцуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Вардигийн амжилтыг Месси, Роналдо хоёрынхтой харьцуулжээ

Английн “Лестер” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Челси” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Варди нэг гоол оруулж, премьер лигт 15 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байгаа билээ.

Тэгвэл түүний энэ амжилтыг Месси, Роналдо нарынхтай харьцуулсан байна. Месси Испанийн Ла лигийн 15 тойрогт таван гоол оруулсан бол Роналдо 10-ыг хийсэн байна.

Ингэснээр Испанийн хоёр том багийн шилдэг довтлогчид лигтээ нийлээд 15 гоолыг оруулчихаад байгаа юм. Харин Варди ганцаараа 15 гоол оруулсан нь нэгэн өвөрмөц амжилт болоод байна. Варди энэ улиралд премьер лигт 11 тоглолт дараалан гоолдож, рекорд тогтоосон билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж