2020 оны сонгуульд өрсөлдөх сэтгүүлчид | News.MN

2020 оны сонгуульд өрсөлдөх сэтгүүлчид

2020 оны сонгуульд өрсөлдөх сэтгүүлчид

2020 оны сонгуульд өрсөлдөх сэтгүүлчид

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд албан ёсоор нэр дэвшигчдээ танилцуулаад буй. Энэ удаагийн сонгуульд сэтгүүл зүйн салбараас олон хүн өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхлээд байна. МАН-аас хоёр,  АН-аас гурав, МАХН-Та бидний эвслээс дөрөв, Хүн нам-Зөв хүн электорат эвслээс гурав, Гэр хорооллын хөгжлийн намаас хоёр, Шинэ эвслээс хоёр, бие даан нэр дэвшиж буй хоёр сэтгүүлч тус тус өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй сэтгүүл зүйн гал тогооноос улс төрийн гал тогоонд хүчин зүтгэхээр болоод буй нэр дэвшигчдийг танилцуулж байна. 


  • СЭТГҮҮЛЧ Ц.ЭНХБАТ: Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд боловсрол эзэмшин, “Утга зохиол” сонины редакцаас гараагаа эхэлсэн Ц.Энхбат Монголын сэтгүүл зүйд “шилдэг менежер” байж чадсан хүн. 1990-ээд онд Монголын ардчилал, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд барууны улс орнууд ихээхэн анхаарал хандуулж, хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэний нэг нь Данийн Засгийн газрын тусламжаар хэрэгжүүлсэн “Чөлөөт хэвлэл” төсөл байсан юм. Энэ төслийн хүрээнд Монголд хоёр байгууллагыг үүсгэн бий болгосон нь Хэвлэлийн хүрээлэн, “Чөлөөт хэвлэл сан” хэвлэх үйлдвэр юм. Монголын сэтгүүлчдэд барууны сэтгүүл зүйн онолын үндсийг таниулах, ардчиллын суурь зарчмуудыг ойлгоход Хэвлэлийн хүрээлэн онцгой үүрэгтэй байсныг одоо үеийнхэн бараг мэдэхгүй байх. Хэвлэлийн хүрээлэнгийн анхны захирлаар Ц.Энхбат томилогдон, ардчиллын нэг тулгуур багана болсон салбарын шинэчлэлийг гардан хийсэн гавьяаг Ц.Энхбатал оногдоно. Хэвлэлийн хүрээлэнгийн дараа Ц.Энхбат телевизийн салбар руу шилжсэн. МҮОНТВ, ТВ9, ETV телевизийн захирлаар ажилласан. Үүнээс ТВ9, ETV-ийг шинээр эмхлэн байгуулсан. Шинэ байгууллагыг суурийг зөв тавьж, цаашдын мөрийг засна гэдэг шилдэг менежерийн хийж чадах зүйл. Сэтгүүл зүйн салбараас төрсөн Монгол Улсын Гавьяат цолтны нэг Ц.Энхбат Монголын сэхээтний төлөөлөл. Аав Д.Цэнд нь Монгол Улсын Гавьяат багш, Төрийн соёрхолт, эрдэмтэн судлаач буурай байсан бөгөөд эдүгээ олон зуун шавь нь Монголын нийгмийг гэгээрүүлсээр явна. Д.Цэнд багг Монголын анхны үндэсний сурах бичгийг зохиосон гавьяатай. “Монголын уран зохиол” сурах бичгээрээ Төрийн соёрхол хүртсэн анхны багш юм. Ц.Энхбат нь 2020 оны УИХ-ын сонгуульд ШИНЭ эвслээс нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байна.
  • СЭТГҮҮЛЧ Д.ЭНХТУЯА: Телевизийн салбарт хүчээ үзэж байсан Доржзовдын Энхтуяа улс төрд хүчээ үзэхээр сэтгэл шулууджээ. Телевизийн салбарт цэргээс дарга хүртэл замнаж яваа дайчин сэтгүүлчдийн нэг Д.Энхтуяа энэ удаа Дархан-Уул аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөнө. Д.Энхтуяа Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Германы Карлсроугийн олон улсын сэтгүүл зүйн их сургуулийг дүүргэж, МҮОНТ-ийн “Үдшийн хэмнэл” студийн нэвтрүүлэгчээр ажлын гараагаа эхлэн, “Ийгл”, “NTV” телевизүүдэд мэдээний албаны дарга, УИХ-ын даргын Хэвлэл мэдээллийн албаны дарга, МҮОНТ-ийн захирал зэрэг алба хашсан байна. Тэрбээр одоо өөрийн үүсгэн байгуулсан “TV2” сувгийн захирлаар ажиллаж буй аж. Монголын утга зохиол, сэтгүүл зүйд Доржзовд нэрээр овоглогдсон Энхболд, Энхтөр, Энхбат, Энхбаяр, Энхтүвшин, Энхтуяа гэсэн өөрийн гэсэн орон зай, өнгө төрхтэй авъяастнуудыг төрүүлсэн ховорхон гэр бүл бий. Тэр өнөр бүлд Д.Энхтуяа төрж өссөн азтай нэгэн.
  • МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР: МСНЭ-ийн ерөнхийлөгч төдийгүй “Эрхэт Монгол” ХХК-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй Х.Мандахбаярын хувьд энэ удаагийн сонгуульд МАН-аас Өмнөговь аймагт нэр дэвшихээр болж буй. Түүний үүсгэн байгуулсан компани нь сайт, телевиз, сэтгүүл, сонин гээд хэвлэл мэдээллийн бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд уул уурхайн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ялангуяа Өмнөговь аймгийн байгаль орчны төлөөх тэмцэл нь энэ удаагийн сонгуульд нөлөөлөх болов уу. Түүний хувьд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдож, хэвлэ мэдээллийн салбарын холбогдох хууль тогтоомжид идэвхийлэн оролцсон гэдэг.
  • "ИЙГЛ" ТЕЛЕВИКИЙН СЭТГҮҮЛЧ Б.ЖАРГАЛМАА: Түүний хувьд сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил уран ажиллаж, өөрийн гэсэн “Бадарчийн Жаргалмаа” хэмээх ярилцлагын нэвтрүүлгээрээ олонд танигдсан. Монголын ард түмэнд дүр төрхөөрөө, дуу хоолойгоороо танигдсан тэрбээр орчин тойрноо гэрэлтүүлж, хайр цацруулж явдаг сайхан хүмүүсийн нэг хэмээн салбарынхан нь үнэлдэг. Энэ удаагийн сонгуульд МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй.
  • СЭТГҮҮЛЧ О.БАТХАНД: Түүний хувьд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Говь-Алтай аймагт нэр дэвшиж буй. Сэтгүүлчийн гараагаа ТВ9 телевизээс эхлүүлж, УИХ-ын Тамгын газрын даргын алба хашиж байсан туршлагатай сэтгүүлчдийн нэг.
  • “БЛҮҮМБЭРГ” ТЕЛЕВИЗИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.ДОЛГИОН: Тэрбээр энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас элитүүдийн тойрог болох Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ. Түүний хувьд Блүүмберг телевизийн гүйцэтгэх захирал, Засгийн газрын мэдээ сонины ерөнхий эрхлэгч, “Forbes” сэтгүүлийн Монгол дахь гүйцэтгэх захирал, Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчийн ажлыг гүйцэтгэж буй.  Бизнес, эдийн засгийн хүрээлэлд өөрийн гэсэн өнгө төрхтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэргүүлдэг цөөн хэвлэлийг тэрбээр тэргүүлдэг юм.
  • ЗУУНЫ МЭДЭЭ СОНИНЫ ТОЙМЧ Ч.ҮЛ-ОЛДОХ: Сэтгүүл зүйн салбар тэр дундаа өдөр тутмын сонинтой амьдралаа холбосон тоймч, сэтгүүлч Ч.Үл-Олдохын хувьд энэ удаагийн сонгуульд “Та бидний эвсэл”-ээс төрөлх Сүхбаатар аймагтаа нэр дэвшиж буй.  Өдөр тутмын сонины гал тогооноос өрх тусгаарлалгүй өнөөдрийг хүртэл тэр асуудал дэвшүүлж, хөндөж, сонирхолтой ярилцлага бэлтгэсээр иржээ. Тэрбээр энэ удаад гаднаас нь биш дотроос нь уриатайгаар оролцож буй.
  • МҮОНРТ-ИЙН ЗАХИРАЛ АСАН М.НАРАНБААТАР: Тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл”-ээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй.  Олон нийтийн үндэсний телевизийг удирдана гэдэг туршлага, менежмент их чухал гэдгийг олон хүн хэлдэг. Тиймээс МҮОНРТ-ийн багагүй хугацаанд удирдаж явсан тэрбээр энэ удаад Сонгинохайрхан дүүргийн “үзэгчдэдээ” дүн тавиулах нь ээ.
  • ПАРЛАМЕНТ ТЕЛЕВИЗИЙН ТОЙМ Т.БОЛД: Түүний хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд “Гэр хорооллын хөгжлийн нам”-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй. Мэргэжлийн сэтгүүлч биш ч энэ салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй нэвтрүүлгээрээ үзэгчдийн эчнээ танил болсон билээ.
  • СЭТГҮҮЛЧ Я.МӨНГӨНЦЭЦЭГ: Тэрбээр энэ удаад “Гэр хорооллын хөгжлийн нам”-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ.  Монголын хамгийн том өдөр тутмын сонин болох Өдрийн сониноос ажлын гараагаа эхлүүлж Хотын дарга Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байх үед хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан. Түүний дараа “Гэр хорооллын хөгжлийн нам”-ыг үүсгэн байгуулалцаж, одоо тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй.
  • “ИЙГЛ” ТЕЛЕВИЗИЙН ГАДААД МЭДЭЭНИЙ ТОЙМЧ Г.ГАНБАЯР: Түүний хувьд Зөв хүн элэкторат эвслээс Чингэлтэй дүүрэгт өрсөлдөнө.  Мэдээ, мэдээллийн www.time.mn сайтад ажиллаж байгаад Ийгл телевизийн гадаад мэдээний тоймчоор ажиллаж, гадаадад болж буй үйл явдлуудыг өдөр бүр үзэгчдэдээ тоймлон хүргэсээр эчнээ танил болсон.
  • НИЙТЛЭЛЧ Д.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Түүний хувьд энэ удаагийн сонгуульд Зөв хүн электорат эвслээс Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхэлсэн. Д.Түмэн-Өлзийг хүмүүс Артанъян нэрээр нь илүү их таних болов уу. Баабарын шилдэг нийтлэлчдийн нэг.
  • ПАРЛАМЕНТ ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРАЛ Ж.ОТГОНБАЯР: Түүний хувьд энэ удаагийн сонгуульд Зөв хүн электорат эвслээс Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөнө. Эх орон телевиз, Парламент телевизийн захирлаар ажиллаж, пи-ар чиглэлээр идэвхтэй нэгэн.
  • СЭТГҮҮЛЧ Б.ЦОНДОВДОРЖ: Шинэ эвслээс энэ удаагийн сонгуульд Төв аймагт нэр дэвшиж буй. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч, редактораар ажиллаж байсан юм.
  • СЭТГҮҮЛЧ Б.БААСАНБЯМБА: Сэтгүүлч, хөтлөгч тэрбээр энэ удаагийн сонгуульд төрөлх нутаг Завхан аймагтаа бие даан өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Сэтгүүл зүйн салбартай амьдралаа холбож, МҮОНРТ болон Ийгл телевизэд хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж байсан.
  • СЭТГҮҮЛЧ Г.ЧОГЛООНАМЖИЛ: Түүний хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт өрсөлдөж буй. МҮОРТ-ийн ММ агентлагийн мэдээний хөтлөгч, нэвтрүүлэгчээр олон жил ажилласан.
  • СЭТГҮҮЛЧ Л.ӨНӨРБАЯР: Монголын зөн билгийн академийн тэргүүн бөгөөд Зөв билгийн тулаан-Монголд шоу нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч юм. Түүний хувьд Та бидний эвслээс Баянзүрх дүүрэгт нэр дэвших юм.
  • СЭТГҮҮЛЧ Ш.ХИШИГСҮРЭН: Тэрбээр Та бидний эвслээс энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, өрсөлдөнө. “Соён гэгээрүүлэгч” телевизийн үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж буй.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

s 2020-05-22 202.126.90.44

chingis haaniigaa bicheech, muu yum bolohoor n chaavaas jiichjee

Avatar

Зайлцгаа!!! 2020-05-22 24.130.5.180

Эхлээд сэтгүүлч хүн нийгэмд ямар үүрэг хүлээдэг ээ мэдэж ав!!!
Нэг ч сэтгүүлчийг сонгож болохгүй шүү!!
Ажлаа хийж чадахгүй байж, битгий сэрүүн зүүдлэ!
Дан худалдагдсан, бууны нохойнууд

Avatar

Зочин 2020-05-22 202.126.89.52

Naminchimed setgvvlch bish vv? Ter garch medne shvv

Avatar

Иргэн 2020-05-22 64.119.26.65

Мандахбаяр гэж поп нөхөр сэтгүүлчдээ үлгэрлэн маш сайн попорчдээ, даргыгаа дагаад марш уу. Дур эзнээ голохгүй гэдэг л энэ биз дээ

Avatar

Zochin 2020-05-22 103.26.195.154

Setguulchid uneheer Ineed hurgeh yum. Sarangerel avgai, Oyunchimeg avgai Naraa duuraij solioroh yum bugd z**l tsaashaa.Yu ch medehgui medleg baihgui uruvdmuur amitad baina shuu dee.

Avatar

А 2020-05-22 103.229.122.69

Мөнгөний хулхи сэтгүүлчид бүгд зайлцгаа. Олигтой хүн ганц ч алгаа

Avatar

citizen 2020-05-22 202.131.247.254

Boh duuchdiin davalgaa duusahaar setgyylchid uls orniig samarah dutaj gene Yasan ch ih career tei nohdyyd ene uls ornoor dyyrchihsen yum chaddag chaddag yumaa sain hiigeed yavbal uls shig bolmoor yum

Avatar

bid 2020-05-22 66.181.171.26

setgyylchid bolio enxtyau elbegiin nua byy songo nuxur n teneg meddeggyi gsn

Avatar

Xio 2020-05-22 202.126.89.102

Ярихаас хэтэрдэггүй хүмүүс одоо хэрэггүй ээ

Avatar

Trash 2020-05-22 202.126.89.102

Zarim ni bur davraad gadaadad elchin suusan amtashsan heree 13 daxina gegcher setgulchid bol hog.

Avatar

Zochin1 2020-05-22 202.126.88.213

Tsondovdorj setgvvlch shudraga setgvvlch baisaan tsagtaa

Avatar

Зочин 2020-05-22 202.126.88.213

Tsondovdorj setgvvlch 90 heden ond toimchiin tsag evluuleggui yarii geh metchilen uls turiin shuud yariltlaga hiideg shudraga setgvvlch baisan

Avatar

Зочин 2020-05-22 192.82.66.151

Сэтгүүлч нэр зүүсэн мөнгөний боолууд энэ улс төрчидтэйгээ яаг таарсан нээх ялгаа байхгүй угаасаа өрсөлдөж болно шдээ

ГЭХДЭЭ СОНГОХ БОЛОХГҮЙ

Avatar

Зочин 2020-05-22 103.212.118.54

Монголын сэхээтний армид мутацад орсон хоёр гажигтай хэсэг нь сэтгүүлч хуульч хоёр юм.

Avatar

Зочин 2020-05-22 64.119.22.103

Т.Болдыг дэмжиж байна. Тэр ганзагын наймааг шаггүй хийж байсан, мөнгө олох ухаан суусан,боловсрол өндөртэй,чадварлаг сэхээтний нэг тул түүнийг дэмжих хэрэгтэй гэж уриалж байна.!!! Амдиа чинb.

Avatar

ZOCHIN 2020-05-22 64.119.17.63

hamgiin shudraga bus hun,mongoliin ardchilaliig suid hiisen,hamgiin uvaigui luivarchidiig hamgaalj yriltslaga hiideg hun,argagui setguulch bish ni haragddag,het 1 taliig barij zusardsan ,surtchilgaa maygiin yriltslaga hiideg hun,hen ch medehgui hun mongoliin arhag luivarchidiig hamgaalsan yriltslag hiij ooriigoo taniulahiig oroldoj bgaa hun,argagui ganzagiin naimaand heden tsaas olood mongolchuudiin niitleg yduurliig medehgui yvaa hun uim bn,denduu zusarch hun yaj tor udirdaltsana gej bodoo ve!!

Avatar

Зочин 2020-05-22 24.130.5.180

Энэ Т Болд л лав биш шүү!!!
Дан хүмүүсийг талцуулж, хагаралдуулсан, нэг тал руу туйлширдаг хар энерги тэй

Avatar

Дөл 2020-05-22 202.9.46.18

Оч гэж нэрээ нууцалсан сэтгүүлч бичихдээ: "гавьяаг Ц.Энхбатал оногдоно", "Д.Цэнд багг Монголын анхны", ТЕЛЕВИКИЙН СЭТГҮҮЛЧ Б.ЖАРГАЛМАА:, "ТЕЛЕВИЗИЙН ТОЙМ Т.БОЛД", "хэвлэ мэдээллийн салбарын", "хэвлэл" мэдээллийн хэрэгслийг ТЭРГҮҮЛДЭГ цөөн хэвлэлийг тэрбээр ТЭРГҮҮЛДЭГ" гээд үг үсгийн алдаа, нэг үгээ хоёр удаа давтсан зэргээс Монголын сэтгүүлчдийн өнөөгийн түвшин ямар байгааг харж болно. Ийм л бичгийн чадвартай хүмүүс тэр УИХ-д очоод "хууль" боловсруулах биш "гууль" боловсруулах байх даа.

Avatar

ууртай хүн 2020-05-22 64.119.22.72

СЭТГҮҮЛЧ О.БАТХАНД: энэ хүн байгууллагын ажилчдыг хоморголон халах дуртай хүн дээ. Ухаан санаа гэж орон гаран

Avatar

Зочин 2020-05-22 103.10.22.88

Олигтой сэтгүүлч ч биш. Ичих нүүргүй новшнууд. Т а нараар юу хийх юм бэ?

Avatar

ББ 2020-05-22 103.229.121.144

Та нар ажлаа сайн хийсэн бол улс орон чинь ингэтлээ авилгалд идэгдэхгүй байсан гэж Өнөрөө сэтгүүлчийн хэлээд байгаа бол үнэн шүү. Зүгээр л ажлаа сайн хийцгээ.

Avatar

Бат 2020-05-22 59.153.85.122

Хуульч ЭЗ-я Инженерүүд гарах хэрэгтэй. Танар эсгийн хийх газар нохой хэрэггүй гэдэг болио.

Avatar

Зочин 2020-05-22 150.129.142.79

Энэ сэтгүүлчдээс Нэгийг нь ч бүү гарга

Avatar

Зочин 2020-05-22 66.181.180.160

УИХ-д орохоор баяжина гэж бодождээ эд нар, аргагуй ч биз одоогийн эрхэм гишууд жду, тойрогтоо монго хуваарилуулах гэх мэтээс идэж баяжсан байдаг, гэхдээ цаашид тийм боломж байхгуй болж байгааг сана !!

Avatar

Зочин 2020-05-22 43.242.243.13

Хошного долоогч Энхбат ( тv-9) дэвшиж байгаа юмуу?

Avatar

Иргэн 2020-05-22 203.126.139.200

Хатан эрдэнэ Сарангэрэл,Боорцог иддэг Оюунчимэг,Загнадаг Ануужингаа нэмээ.Сэтгүүлчид биш эдийн засагч инженерүүд хэрэгтэй байнөө.

Avatar

Ard 2020-05-22 174.198.25.64

Sain horchinguud horondoo tylegd

Avatar

Анхаар!!! 2020-05-22 66.181.184.84

Хар, шар хувалз болсон феодал эздийн бууны ноход нэр дэвшиж байгаа юм байна л даа.

Avatar

СОНГОГЧ 2020-05-22 202.9.46.92

ХАР ХУДАЛЧУУД…сэтгүүлчдээр дутав гэжүү дээ.

Avatar

Зочин 2020-05-22 139.5.218.97

Za boli boli boli hiideg hiideg ymnuudaa l hii yun ih ym boddog ym be setgvvlchid boli

Avatar

No 2020-05-22 95.223.58.3

Ёооё ёооё зүрх зүрх
Өөрсдийгөө үнэхээр мэдэрдэгггүйн бэээ
Зүгээр мөрөөрөө ажилаа сайн хийлдээ.4 дагч засаглалаа хүчтэй байлга л даа сэтгүүлчидээ

Avatar

Энх 2020-05-22 66.181.161.79

Яана даа. Монголын минь тэнгэр монголчууд биднийгээ харж үзээсэй. Эдгээрийн хэнийг нь ч сонгохгүй байгаасай. Юм хийж, улсыг өөд татах бодлого тодорхойлох хүн нэг ч алга. НШУныхан юу хийхэв дээ

Avatar

Зочин 2020-05-22 202.126.88.47

Хэхэхэ энхтуяа цондов чоглооо салбартаа хамгиин авьяасгүй гурав шүүдээ

Avatar

zochin 2020-05-22 202.179.27.196

Сэтгүүлчид юу хийж чадах юм худлаа хор найруулж явна, эдийн засагч тоо бодно, инженер хүн тоо бодно, хөрвөнө, хуульч хүн хуулийн сакцаа бодно та нар ичээчээ яанаа хулгай хийж болдог газар байна гээд шуурч байна уу? гайхаж байна. Них ухаантай цайрайлсан худалч хүмүүс шүү дээ. Та нараас ичиж байна. Мандах бол хийсэн ажилтай хүн Өмнөговь аймагт нилээд явсан биздээ.

Avatar

Bold 2020-05-22 89.0.107.226

Icheesei teneguud estoi heleh muu oldohgui ymdaa huurhii yatsan uls oron ym yatsarsan setguulchid ym

Avatar

Зочин 2020-05-22 202.55.188.46

1ч хүн гөрахгүй

Avatar

Иргэн 2020-05-22 202.9.46.15

Энэ сэтгүүлч нэртэй НАМуудыг магтан дуулагчид улс төрд орохгүй бол үхлээ юу!!!

Avatar

Иргэн 2020-05-22 202.9.46.15

Энэ сэтгүүлч нэртэй НАМ уудыг магтан дуулагчид төрөөс хулгай хийхгүй бол үхлээ юу!! Ер нь хулгай хийх гэж л төрд ордогийг энэ сэтгүүлчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа? Үхлээл дээ эд нар?!?!?

Avatar

Зочин 2020-05-22 192.82.74.249

Насаараа хүний бэлдэж өгсөн текст унших, за үсрээд л хүний бичсэн шүлэг найраг уншиж, найр наадамд хөтлөгч хийхээс өөр юм мэдэхгүй нэвтрүүлэгч бие дааж нэр дэвшсэн байх юм.

Avatar

Зочин 2020-05-22 202.21.100.210

18 сэтгүүлч УИХ-н гишүүн болохыг хүсье. тэгвэд 76 гишүүний 24% хувь . МАН Сарангэрэл Оюунчимэг АН Сайханбилэг нарыг гаргаж ирсэн тул яагаад би болохгүй гэж сэтгүүлч нар УИХ-н тэмэдгээ энгэртээ зүүж зүүдэлж байна

Avatar

Зочин 2020-05-22 103.14.38.132

Энхийн цагт та нар худул яриад сууц байж болно. Одоо бол аюултай халдварт өвчин гарч, дэлхий хямарч байна. Та нраас шийдэл гарахгүй. Харин самууруулах үг гарна.

Avatar

зочин 2020-05-22 66.181.190.201

ТУЙЛШРАХ ХЭРЭГГҮЙ, УИХ -Д СЭТГҮҮЛЧЭЭС ДОЛООН ДОР ХУУЛЬЧИД, ЭДИЙН ЗАСАГЧИД БИЗНЕСМЕНҮҮД ЗӨНДӨӨ БИЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-05-22 202.131.245.243

сайханбалаг. эльбекжоржоос доор хуульч, эдийн засагч, бизнесмен бас байна аа? салтаа баяр гэхэд л 5 хүн алчихсан гэж байгаа.

Avatar

Зочин 2020-05-22 202.131.245.243

Сэтгүүлч гэдэг чинь угаасаа бууны нохой гэсэн үг. Баячуудын бууны нохой. Эзнийхээ хаяж өгсөн угаадсаар хооллодог юм. Эзэн нь туу гэвэл хэнийг урж, тасдахад бэлэн араатнууд.

Avatar

иргэн 2020-05-22 202.179.31.254

хууль, эдийн засагт ,менежментийн салбарын хүмүүс хэрэгтэй болохоос МАНАН гийн хулгайчууд УИХ ийг мөнгөний уурхай гэж бодогдуулснаас энэ сэтгүүлчидэд хошуурлаа даа . УИХ менежментийн сургууль биш шүү

Avatar

Зочин 2020-05-22 150.129.141.211

Эсгий хийх газар … хэрэггүй гэдэг. Яачихсан ч нийгэм, цаг үе вэ? Ихэнх нь хэтэрхий жул гарууд шив дээ.

Avatar

Зочин 2020-05-22 182.160.33.221

Ээ бурхан минь. Юун дампуурал бэ. Эд юу хийж чадах юм бэ?

Avatar

Зочин 2020-05-22 202.131.245.243

Ээ бүү үзэгд! Гай гамшиг холуур өнгөрөг. Сайханбилэг гэж нэг юм та сувгаа битгий солиорой гээд л хуцаад байсан. Хаана байна? Алтай гэж нэг бэртэгчин ЭС болоод л таг болоо биз дээ? Цэргийн сэтгүүлч эльбекжорж хулгайч улс, орныг яаж сүйрүүлэв? Харж байгаа биз дээ?

Avatar

Зочин 2020-05-22 192.82.69.191

ӨӨРИЙГӨӨ АРТАНЬЯАН ГЭЧИХСЭН БУСДЫН ӨМНӨӨС БУСАДРУУ БОРГОДОГ ЗАРИМ ЮМНУУД ИХ ХУРЛЫН ГИШҮҮН УЛС ТӨРЧ ГЭДЭГ АМАРХАН ГЭЖ БОДООД БАЙГАА НЬ АЮУЛ ГУТАМШИГ ЮМ ШҮҮ .

Avatar

Галаарид 2020-05-22 202.21.124.132

Сэтгүүлч Намсрайн Лутбаяр нэр дэвшсэн дээ

Avatar

Зочин 2020-05-22 98.234.112.193

Арай олон сэтгүлч үү үгүй юу. Өмнөх сонгуульд МАН- ын нэр дэвшигч царайлаг НОХОЙ ч байсан гарахаар байсан. Энэ жил юу л болдог бол ард түмэн сонголтоо зөв хийдэг багаа даа???????

Avatar

Зочин 2020-05-22 210.121.172.76

ta nar setguulchid uu tee. alialagchid

Avatar

зочин 2020-05-22 64.119.17.250

Монгол төрийн босго ингэж доройтож дээ ард түмэн минь төрд гарах гэж хөгшин залуу эр эмгүй галзуу юм шиг зүтгэж байгаа нь ямар учиртай юм бэ МАН болон бусад намуудаас эрдэм боловсролтой шудрага хүн огт дэвшсэнгүй дандаа нэр төр хөөсөн чадваргүй хүмүүс улс орон хар жагсаалтанд орохоос яахав дээ

Avatar

Зочин 2020-05-22 85.238.77.86

Hamgiin demii songolt

Avatar

Бөх, сэтгүүлч, дуучин 2020-05-22 192.82.68.204

Бөх, сэтгүүлч, дуучин гэсэн харанхуй толгойтнууд алдаршдаг нь Монголын байгаа байдал. Эднийг бүгдийг парламентийн гишүүн болгочих хэрэгтэй. Дээр нь морь уяачдыг сонгох хэрэгтэй шүү дээ

Avatar

Zochin 2020-05-22 202.9.46.148

Эдгээр хүмүүс юу хийх гэж байгаа юм бол??? Зүгээр л ажилдаа эзэн бололдоо.

Avatar

Яг үнэндээ худалдагдсан сэтгүүлчид 2020-05-22 103.57.95.124

Монголын сэтгүүлчид "НИЙГМИЙН ЭМЧ"-ийн үүргийг гүйцэтгэж чадахгүй мэргэжлийнхээ боол болсон
мэргэжилээ худалдсан амьтад. Аль түрүүлж мөнгө өгсөн талд нь давуу талаа ашиглан чанга дуугарна.
Улстөрд орж байгаа нь элэг элэг. Сэтгүүлч та нар шударга хариуцлагатай байж чадсан бол
Монгол улс ингэтлээ доош орж дампуурахгүй байлаа. Уг нь сэтгүүлч нарын үүрэг УИХ-н гишүүдээс өндөр байхгүй юу …
Бас өөрсдөө УИХ-д дэвшчихжээ… Ичиг ичиг.

Avatar

Зочин 2020-05-22 66.181.184.211

amd yavbal altan ayaganaas us uunaa gej

Avatar

3г ангийн сурагч. 2020-05-22 202.21.108.212

Боловсролгүй практикийн сэтгүүлчид нилээд нь юмаа даа.

Avatar

Азгүй Монгол 2020-05-22 202.9.46.145

Бичсэн ниитлэл, мэдээлэл нь дандаа үг, үсгиин алдаатай одоогиин сэтгүүлчдиин арми гж шал дампуу шдээ..Дээрхи ниитлэл ч гсэн бөөн алдаа..Эд нар төрд гараад юү хиих юм. Баахан алдаатай хууль найруулж, худлаа дүр эсгэж л сууна биз…Яг одоо Монголын төрд нэр цэвэр, эх орноо гсэн чин сэтгэлтэй хуульч, эдиин засагчид ус, агаар шг хэрэгтэй бна шүү..

Avatar

Зочин 2020-05-22 192.82.66.242

ПАРЛАМЕНТ ТЕЛЕВИЗИЙН ТОЙМ Т.БОЛДыг шууд сонгох байхдаа ард түмэн

Avatar

Зочин 2020-05-22 202.126.89.82

Ta bidnii evsel gej hognuud bn.Setguulch Mandahbayar gej teneg garaad Oyunerdene shig shoudahaas hetrehgui.

Avatar

erka 2020-05-22 103.111.68.3

Сайхан б**с долоож хүн муулсны хариудаа УИХ-д нэр дэвших хахууль авч байна шүү дээ. Усан тэнгэүүдээ улс орныг инженерүүд авч явдаг юм шүү

Avatar

Бат 2020-05-22 103.229.123.48

Баялаг бүтээдэггүй , хүнд цалин өгч үзээгүй хүмүүс төрийн толгойд ингэж олноороо гарна гэж үү, дампуу л хэрэг дээ, Хятадад ихэнх том дарга нь инженер хүмүүс юм билээ.

Avatar

Зочин 2020-05-22 202.131.245.243

Сэтгүүлч гэдэг чинь угаасаа бууны нохой гэсэн үг. Баячуудын бууны нохой. Эзнийхээ хаяж өгсөн угаадсаар хооллодог юм. Эзэн нь туу гэвэл хэнийг урж, тасдахад бэлэн амьтад.

Avatar

Зочин 2020-05-22 66.181.184.128

Тангаргаасаа няцаж улс төрчдөд худалдагдсан сэтгүүлчдийг бүү сонго. Сонгоод юу ч хийж чадахгүй.

Avatar

Зочин 2020-05-22 66.181.184.128

Сэтгүүлчид хүчтэй юм. Коммент орохгүй бн.

Avatar

Бат 2020-05-22 103.229.123.48

Ажил хийж баялаг бүтээдэггүй хүнд цалин өгч үзээгүй ийм нөхдүүд төрийн толгойд гарч шийдвэр гаргана гэж байхгүй ээ, Хятадын ихэнх дээд удирдлагын хүмүүс голдуу инженер э/з ч хүмүүс байгаа шүү, наадуул чинь ихэнх нь хов жив хөөцөлддөг тийм л хүмүүс шүү дээ.

Avatar

Зочин 2020-05-22 66.181.184.128

Тангаргаа зөрчиж улс төр мөнгөнд худалдагдсан сэтгүүлчид. Үнэний төлөө тэгээд хэн явах вэ.

Avatar

Зочин 2020-05-22 66.181.186.248

setguulchid gej jujigchid ih gazar avch bna aa. unendee hamgiin sul etgeeduud l gachin gachin deed surguulintsariin setguulchiin angid orj, tugsuud gachin gachin nevtruuleg hiij suudag shd ee.

Avatar

Зочин 2020-05-22 103.14.38.132

Асуулт асуугаад 4 жил суух уу? Эд бол шийдэл гаргахгүй улсын мөнгө идэж суух хэрэггүй хүмүүс. Мэргэжил нь угаасаа тийм юм чинь.

Avatar

Зочин 2020-05-22 202.179.25.85

За ёстой алиалагчид. Одоо энэ сэтгүүлчдээр юугаа хийнэ э. Хэрэлдээл илий балай юм яриад суугаад байдаг юм билээ. Эндээс сэтгүүлч дотроосоо чадваргүй Б.ЦОНДОВДОРЖ, Ж.ОТГОНБАЯР нар байна. ЧОГЛООНАМЖИЛ нь нэвтрүүлэгч биздээ. Энэ дээр Оюунчимэг, Уянга, Мөнхцэцэг нарыг нэмээч. Бас л балай балай юм ярьдаг авгай нар шүү дэ.

Avatar

Зочин 2020-05-22 203.98.77.173

hbbb

Avatar

Зочин 2020-05-22 202.179.25.85

За ёстой алиалагчид. Одоо энэ сэтгүүлчдээр юугаа хийнэ э. Хэрэлдээл илий балай юм яриад суугаад байдаг юм билээ. Эндээс сэтгүүлч дотроосоо чадваргүй Б.ЦОНДОВДОРЖ, Ж.ОТГОНБАЯР нар байна. ЧОГЛООНАМЖИЛ нь нэвтрүүлэгч биздээ. Энэ дээр Оювунчимэг, Уянга, Мөнхцэцэг нарыг нэмээч. Бас л балай балай юм ярьдаг авгай нар шүү дэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж