“Монголын Алт” (МАК) ХХК Монгол Улсын “Tор-100” шалгаруулалтын шилдэг аравт дахин шалгарлаа | News.MN

“Монголын Алт” (МАК) ХХК Монгол Улсын “Tор-100” шалгаруулалтын шилдэг аравт дахин шалгарлаа

“Монголын Алт” (МАК) ХХК Монгол Улсын “Tор-100” шалгаруулалтын шилдэг аравт дахин шалгарлаа

“Монголын Алт” (МАК) ХХК Монгол Улсын “Tор-100” шалгаруулалтын шилдэг аравт дахин шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим  хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх  үйл ажиллагаа “COVID-19”  халдвартай холбогдуулан онлайн орчинд зохион байгуулагдаж өндөрлөв.

ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Үндэсний Статистикийн Хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэсэн.

Улс орон, нийгэм,  эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбартаа манлайлж байдаг 2019 оны шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч, үндэсний аж ахуйн нэгж “Монголын Алт” (МАК) ХХК “ТОП-100” аж ахуйн нэгжийн 2019 оны шалгаруулалтад шилдэг 10-т багтаж, өмнөх жилүүдийнхээ амжилтыг баталгаажуулжээ.

Татварын ерөнхий газраас зарласан 2019 онд хамгийн их татвар төлсөн арван ААН-ийн нэг болсон “Монголын Алт” (МАК)ХХК  2019 онд хамгийн их татвар төлсөн, хамгийн өндөр ашигтай ажилласан, хамгийн олон хүнийг ажлын байраар хангасан гэсэн үзүүлэлт тус бүрд шилдэг 10-т багтсанаараа онцлогтой юм.

19  дэх жилдээ  Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран шалгаруулж байгаа энэхүү ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрч, Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байдаг үндэсний зүй ёсны бахархал билээ.

"Монголын Алт" (МАК) ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-22 103.57.92.80

Нохойбаяраас болж цементийн үнэ 2 дахин өссөн гэж яригдаад байгаа үнэн үү? Гишүүний эрх мэдлээс мулталчлаа, гэж өсөрхөж хөтөлийн үйлдвэрийг зогсоож, ард түмнийхээ бүтээн байгуулалтыг боож хааж, ялархан тунирхаж байна, гэж барилгын салбарынхан ярьцгааж байна. Тэгээд ийм шаарнууд шилдэг юм биз дээ… Монголчууд эднээс цементийг нь гуйж, оронд нь нохой хүүг нь өргөмжилж шүтэж явах юм биз дээ…. Гүй мөн аймшиггүй том зүрх ээ…

Avatar

zochin 2020-05-22 202.179.11.86

ushuu ikh amjilt gargahiig husen eruue

Avatar

mgl 2020-05-22 202.9.40.186

MAK ch uur shuu, harin Nomtoibayar uls turd orj baihaar businessee hiigeed yavah heregtei. Er ni businessmenuud uls turd oroh ni demii.

Avatar

Зочин 2020-05-22 103.26.193.244

мөнгө хүүлдэг ,газар шороо ухдаг, дамлан наймаалдаг гарууд л жилийн жилд шилдэг болoх юм даа, инноваци шинжлэх ухаан, бүтээгдэхүүн үйлдвэрийн салбаруудаа хөгжүүлдэггүй ээ

Avatar

Зочин 2020-05-22 192.82.69.109

Чи хөгжүүлээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж