Сахал төсөөлж байснаас өөр үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Сахал төсөөлж байснаас өөр үүрэгтэй

Сахал төсөөлж байснаас өөр үүрэгтэй

Сүүлийн үед залуус сахал тавих нь түгээмэл имиж болжээ. Ютагийн их сургуулийн эрдэмтдийн судалснаар эрчүүдэд сахал ургах нь бидний хэзээ ч төсөөлж байгаагүй шалтгаан, үүрэгтэй аж.

Сахал эрчүүдийн эрүүг дагаж ургадаг. Харин эрүү бол тулааны үед хамгийн их хугарах, гэмтэх эрсдэлтэй яс. Эрдэмтэд сахлыг хонины ноостой харьцуулан судалж үзээд, сахал бол нүүрэнд ирэх цохилтын хүчийг сааруулах үүрэгтэй гэдгийг олж мэдсэн байна.

Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар бол сахал нь эрүү болон цохиж буй биетийн хооронд үүсэх даралтыг багасгах нөлөөтэй гэнэ.

Олон жилийн турш сахал нь эрэгтэйлэг байдлыг илтгэх, хүчирхэг харагдуулах “зэвсэг” байсаар ирсэн. Харин зарим эрдэмтэд олон жилийн өмнөөс л эр хүний сахал нь арслан болон бусад амьтдын зогдортой ижил үүрэгтэй хэмээн үздэг байв. Харьцуулж үзвэл арслангийн зогдор эзнийхээ эрүү, хүзүү зэрэг эмзэг хэсгийг гадны дайралтаас хамгаалах үүрэгтэй аж.

Эволюцийн онолын “эцэг” арслангийн зогдор дээр эрдэмтэдтэй санал нийлсэн ч хүний хувьд сахал нь эм хүйстнүүдийг өөртөө татах хэрэгсэл хэмээн дүгнэж байсан юм.

Түүнээс гадна мич зэрэг бусад амьтдын хувьд ихэнх тулаан зөвхөн эрчүүдийн дунд болдог, тулаанд нүүр гол бай болдог. Энэ таамгийг шалгаж үзэхийн тулд эрдэмтэд ясыг хөнгөн цагаанаар төлөөлүүлж, сахалны оронд хөнгөн цагааныг хонины ноосоор бүрхэн битүү сахалтай эрийн эрүүтэй ижил үлгэр бүтээжээ. Үр дүнд нь ноосоор бүрхсэн хөнгөн цагаан нь ноосгүй хөнгөн цагааныг бодвол цохилтын энергийг 30 хувь багасгаж байв.

Эрдэмтэд “Энэ туршилтын үр дүнд үс цохилтын хүчийг тодорхой хэмжээгээр сааруулдаг гэдгийг бид олж мэдлээ. Хэрвээ энэ туршилт хүний сахалд бас давтагддаг бол битүү сахал хүний гавал, ялангуяа эрүүг гэнэтийн цохилт болон бусад гэмтлээс хамгаалах үүрэгтэй байж магадгүй” хэмээн тайлбарлажээ.

Туршилт сахал чухам яагаад эрэгтэйлэг байдал, удирдагчийн зан авир, догшин зангийн илэрхийлэл байсаар ирснийг тайлбарлаж байна. Судлаачид дээрх туршилтын үр дүнг сум нэвтэрдэггүй хантааз биеийг сумнаас хамгаалах механизмтай адилтган тайлбарласан байна.

Харин газар нутгийн байрлалаас харахад Ойрхи Дорнод, умард Европын эрчүүдэд өтгөн, хөвсгөр сахал ургадаг бол дорнод Ази, уугуул америк эрчүүдэд бага сахал ургадаг билээ. Ийнхүү нутаг бүрт сахал ургах нь өөр өөр байгааг эрдэмтэд цаг агаарын онцлог болон өвөг дээдсийн дөлгөөн, тайван зан чанартай холбон тайлбарлахыг оролддог аж.

Эх сурвалж: YAHOO.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж