Япон: Мөрийтэй тоглосон прокурор огцрох хүсэлтээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Япон: Мөрийтэй тоглосон прокурор огцрох хүсэлтээ өгчээ

Япон: Мөрийтэй тоглосон прокурор огцрох хүсэлтээ өгчээ

Японы нийслэл Токио хотын Прокурорын газрын дарга Хирому Курокава мөрийтэй тоглоом тоглосон гэх асуудлаар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн байна.

Тэрбээр цар тахлын улмаас улс даяар хөл хохио тогтоосон үед буюу энэ сарын 1 болон 13-нд  “Sankei” сонины сэтгүүлчийн Токио дахь гэрт очиж мөрийтэй мажан тогложээ. Энэ үеэр “Asahi” сонины нэгэн сурвалжлагч бас байлцсан аж.

Өдгөө 63 настай Курокава нь Японы Ерөнхий сайд  Абэ Шинзотой ойр дотно харилцаатай байдаг ба түүний энэ үйлдэл ард иргэдийн болон сөрөг хүчнийхний дургүйцлийг ихэд хүргэжээ. Ингэж мөрий тавин мажан тоглох нь тус улсын хуулиар хориотой байдаг бөгөөд хөл хорио тогтоосон энэ үед хуулийн байгууллагын том албан тушаалтан ийм асуудал гаргасан нь шуугиан дэгдээгээд байна.

Тус улсын хуулиар тэр энэ жил тэтгэвэртээ гарах байсан ч эрх баригчид түүнийг прокурорын газрын даргаар үргэлжлүүлэн ажиллуулах санал гаргасан бөгөөд үүнийг сөрөг хүчнүүд эсэргүүцэж байсан юм.

Эх сурвалж: MAINICHI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж