CDC: Коронавирус бохир гараар дамжих эрсдэл маш бага | News.MN

CDC: Коронавирус бохир гараар дамжих эрсдэл маш бага

CDC: Коронавирус бохир гараар дамжих эрсдэл маш бага

CDC: Коронавирус бохир гараар дамжих эрсдэл маш бага

CDC буюу АНУ-ын халдварт өвчин хяналт, сэргийллийн төв өнгөрсөн бүх хуацаанд коронавирус нь вирус наалдсан гадаргууд хүрснээр бохир гараар дамжих эрсдэлтэй хэмээн анхааруулсаар ирсэн билээ. Харин одоо CDC дээрх анхааруулгаа үгүйсгэж, “Вирус тийм замаар тэгж амархан халдахгүй” хэмээж байна.

Халдварт өвчин хяналт, сэргийллийн төв энэхүү шинэчилсэн мэдээлэлдээ “Covid-19 бол шинэ өвчин. Бид одоо ч энэ өвчний тухай олон шинэ зүйл олж мэдсээр байна. Коронавирус өөр олон аргаар дамждаг байж болох бөгөөд бохир гадаргуу, бохир гараар дамжих эрсдэл харьцангуй бага байж болох юм” хэмээн тайлбарлажээ.

Энэ талаар эрүүл мэндийн вебсайтын ажилтан доктор Жон Уайт “Халдварт өвчин хяналт, сэргийллийн төв хүмүүсийн айдсыг багасгахын тулд ингэж мэдээлж байна. Өдгөө хүмүүс бүгд л аль ч гадаргууд хүрсэн халдвар авах эрсдэлтэй хэмээн айдаг болж. Гэхдээ тийм биш. Тухайн гадаргуу дээр вирус наалдсан байж болох ч тэр нь халдвартай гэсэн үг биш байж болох юм” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “Энэхүү шинэчилсэн мэдээлэл нь хүмүүст юу эрсдэлтэй, юу эрсдэлгүйг ялгаж, салгаж ойлгоход тустай. Энэ нь биднийг гараа угааж, гадаргууг ариутгахаа боль гэсэн үг биш. Биднийг бодит мэдээлэлтэй байж, эргэн хэвийн амьдралдаа ороход тустай” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Халдварт өвчин хяналт, сэргийллийн төв вирус халдварлах гол зам нь хүн хоорондын хавьтал гэдгийг дахин сануулж, өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга нь бусдаас дор хаяж 1.5 метр зай барьж, гараа тогтмол угаах хэмээн зөвлөжээ.

Өмнө нь хийсэн судалгаанууд коронавирус гадаргуу дээр удаан тогтдог гэдгийг баталж байсан билээ. Тухайлбал, зэс гадаргуу дээр 4 цаг, цаасан хайрцаг дээр 24 цаг, хуванцар болон төмөр гадаргуу дээр 2-3 өдөр тогтдог гэнэ.

Гэвч Халдварт өвчин хяналт, сэргийллийн төвийн мэдээлж буйгаар коронавирус ийнхүү гадаргуу дээр тогтох өндөр чадвартай ч амьд үлдэх чадвар сул тул бохир гадаргууд хүрэх нь халдвар авах эрсдэл бидний төсөөлж байснаас харьцангуй бага хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-21 66.181.161.28

2 давалгааны дараа яахыг чинь харъя трампизм

Avatar

zochin 2020-05-21 202.126.89.53

Mask bitgii zuu geed baahan hunii ami ersduulsen.Odoo bas bohir garaar damjihgui geed oron garantaj olon hunii ami avah sonirhol delkhiin bayachuudad bgaa

Avatar

хэхэ 2020-05-21 103.212.119.126

ТРАМП ХҮҮРТ ИТГЭХ ЭРГҮҮ ХАР АЦ ОДОО ҮЛДЭЭГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2020-05-21 122.201.19.99

ene albaar uvching taraaah Sanaa shuu.

Avatar

Зочин 2020-05-21 182.232.54.237

CDC iin 3 sard gargaj baisan test aldaatai baisan gedeg ni sayhanaas todorhoi bolson. Gadni baiguullagiin sudalgaand itgej yanz burin medeelel orchuulj tavihaa aznahgui bol. Odoogondoo zai barih, garaa tsever bailgaj hoer niit hum amiin dund murduuleh argachlal heveeree baigaa shuu

Avatar

Зочин 2020-05-21 103.10.22.32

Odoo zaigaa bariad buh yum heviin ornoh tsag bolson!!

Avatar

Зочин 2020-05-21 103.26.194.172

albaar uvchin taraah gesen sanaa baina

Avatar

cochin 2020-05-21 67.250.166.16

yag unen.

Avatar

Тэт өвгөн 2020-05-21 59.153.85.69

Ямар санаатай ийм мэдээ тавиад байна вэ Гэмт хэрэг шүү

Avatar

Зочин 2020-05-21 59.153.85.69

энэ мэдээллийг ямар агуулгын дор яах гэж тавиж байна вэ судалгааны асуудлыг мэдээлэх нь буруу энэ мэдээлэл бол дайсагналын шинж чанартай байна. Судалгааны үр дүн тиим байвч мэдээлэхийг түр азнах хэрэгтэйг мэдэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-21 103.212.118.168

галзуу хүний өдрийн тэмдэглэл

Avatar

Зочин 2020-05-21 150.129.143.167

Илан маск 1хөөргөхдөө 60 ш хөөргөж байгаа.дуусах яагаа ч үгүй. Худал ярихаа боль.Хөгжил гэж нэрэлдэг юм.

Avatar

Зочин 2020-05-21 59.153.115.154

Дэлхийн тойрог замд шинэ супер хиймэл дагуулуудын торон сүлжээг саяхан байгуулж дууссан бөгөөд, үүгээрээ хүн нэг бүрийн үйл хөдлөл алхамыг чанд хянаж, замынх нь маршрут бүрэн зураглалыг ч хийж болдог, гэсэн мэдээлэл мэр сэр энд тэнд гараад жил гаруйхан болж байна. Хамгийн гол нь хүмүүс ойрхон бөөндөө байх үед ингэж хянах боломж хязгаарлагдаж байгаа ба иймээс олон нийтийг зай барьж амьдрахад дасгалжуулан сургаж байгаа ч гэж ярьж байна. Тэгээд нөгөө вакцинаараа кодлоод авбал эрх чөлөө үүрд баяртай

Avatar

Зочин 2020-05-21 66.181.185.23

Шал худлаа. Америкууд юу чгэж бурж мэднэ.

Avatar

Зочин 2020-05-21 202.126.88.67

Oron gar yum yarihaa bolio

Avatar

Зочин 2020-05-21 202.126.89.135

Zuv sh dee,ard tumniig heden sar hudalaa aidast bailgah gesiin,gadarguunaas ter doroo halddag bsan bol buur duusah blgui dee,delguurees avj bgaa baraa buteegdhuunii hairtsag savnaas haldvar avna biz dee

Avatar

Зочин 2020-05-21 203.91.119.42

Энэ ямар санаатай хэний явуулга вэ болиорой наадахаа тэр америкдаа очиж цэцэрхээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж