CDC: Коронавирус бохир гараар дамжих эрсдэл маш бага

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

CDC: Коронавирус бохир гараар дамжих эрсдэл маш бага

CDC: Коронавирус бохир гараар дамжих эрсдэл маш бага

CDC буюу АНУ-ын халдварт өвчин хяналт, сэргийллийн төв өнгөрсөн бүх хуацаанд коронавирус нь вирус наалдсан гадаргууд хүрснээр бохир гараар дамжих эрсдэлтэй хэмээн анхааруулсаар ирсэн билээ. Харин одоо CDC дээрх анхааруулгаа үгүйсгэж, “Вирус тийм замаар тэгж амархан халдахгүй” хэмээж байна.

Халдварт өвчин хяналт, сэргийллийн төв энэхүү шинэчилсэн мэдээлэлдээ “Covid-19 бол шинэ өвчин. Бид одоо ч энэ өвчний тухай олон шинэ зүйл олж мэдсээр байна. Коронавирус өөр олон аргаар дамждаг байж болох бөгөөд бохир гадаргуу, бохир гараар дамжих эрсдэл харьцангуй бага байж болох юм” хэмээн тайлбарлажээ.

Энэ талаар эрүүл мэндийн вебсайтын ажилтан доктор Жон Уайт “Халдварт өвчин хяналт, сэргийллийн төв хүмүүсийн айдсыг багасгахын тулд ингэж мэдээлж байна. Өдгөө хүмүүс бүгд л аль ч гадаргууд хүрсэн халдвар авах эрсдэлтэй хэмээн айдаг болж. Гэхдээ тийм биш. Тухайн гадаргуу дээр вирус наалдсан байж болох ч тэр нь халдвартай гэсэн үг биш байж болох юм” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “Энэхүү шинэчилсэн мэдээлэл нь хүмүүст юу эрсдэлтэй, юу эрсдэлгүйг ялгаж, салгаж ойлгоход тустай. Энэ нь биднийг гараа угааж, гадаргууг ариутгахаа боль гэсэн үг биш. Биднийг бодит мэдээлэлтэй байж, эргэн хэвийн амьдралдаа ороход тустай” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Халдварт өвчин хяналт, сэргийллийн төв вирус халдварлах гол зам нь хүн хоорондын хавьтал гэдгийг дахин сануулж, өвчнөөс сэргийлэх хамгийн гол арга нь бусдаас дор хаяж 1.5 метр зай барьж, гараа тогтмол угаах хэмээн зөвлөжээ.

Өмнө нь хийсэн судалгаанууд коронавирус гадаргуу дээр удаан тогтдог гэдгийг баталж байсан билээ. Тухайлбал, зэс гадаргуу дээр 4 цаг, цаасан хайрцаг дээр 24 цаг, хуванцар болон төмөр гадаргуу дээр 2-3 өдөр тогтдог гэнэ.

Гэвч Халдварт өвчин хяналт, сэргийллийн төвийн мэдээлж буйгаар коронавирус ийнхүү гадаргуу дээр тогтох өндөр чадвартай ч амьд үлдэх чадвар сул тул бохир гадаргууд хүрэх нь халдвар авах эрсдэл бидний төсөөлж байснаас харьцангуй бага хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж