Коронавирусийн хөл хориотой байгаа ч дөрөвдүгээр сард Орост гоо сайхны барааны борлуулалт 17 хувь нэмэгдлээ хэмээн санхүүгийн бүртгэл мэдээллийн "Платформа ОФД" байгууллага мэдээллээ.
Орос орон даяар дөрөвдүгээр сард хийгдсэн 900 мянган кассын гүйлгээний дүн мэдээнд шинжилгээ хийж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан байна. Ингэхэд гоо сайхны бараанд зарцуулсан гүйлгээний дүн өмнөх оны мөн үеэс 51 хувь өссөн байжээ. Гоо сайхны бараан дотроос хамгийн их борлогдсон нь арьс чийгшүүлэгч тос, гарын арьс чийгшүүлэгч спрей, сормуусны будаг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ