Жил бүрийн тавдугаар сарын 21-нд оросууд Хойд туйлчдын өдрийг тэмдэглэдэг. ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр өнөөдрийн байдлаар Оросын хойд туйл буюу Арктикийн бүсэд 2,4 сая хүн оршин сууж, энэ бүс нутаг Оросын ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлж байгаа юм.
"Байгаль, цаг уурын хүнд нөхцөл Хойд туйлын хүмүүсийн өвөрмөц онцлогыг бий болголог. Тэд маш зарчимч, хөдөлмөрч, зөвхөн өөртөө найдах шинж чанарыг шингээсэн байдаг. Оросын хүн амын 1,5 хувийг бүрдүүлж байгаа ч ДНБ-ий 10 хувийг Арктикийн хүн ам бүрдүүлж байна” хэмээн Арктикийн өдөрт зориулан гаргасан мэндчилгээнд дурджээ.
Арктикийн бүс нутагт Мурманск, Ненецк, Чукотск, Ямало-Ненецкийн автономит тойрог бүтнээрээ багтахаас гадна Коми, Карели, Саха (Якут), Красноярск, Архангельскийн зарим хэсэг багтдаг байна. Энэ бүс нутагт Оросын нефть, байгалийн хий, алмазын нөөцийн ихэнх нь байдаг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ