Захиалсан тийзээ торгуульгүйгээр өөрчлөхийг "Аэрофлот" зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

Захиалсан тийзээ торгуульгүйгээр өөрчлөхийг "Аэрофлот" зөвшөөрөв

Захиалсан тийзээ торгуульгүйгээр өөрчлөхийг "Аэрофлот" зөвшөөрөв

2020 оны тавдугаар сарын 1-нээс өмнө захиалсан тийзийн хуваарьтаа өөрчлөлт хийх боломжийг "Аэрофлот" компани олгож байгаагаа зарлалаа. Захиалсан тийзийнхээ хуваарьт өөрчлөлт оруулахаар бол тодорхой хэмжээний торгууль төлөх ёстой боловч коронавирусийн дэлхийн цар тахлаас шалтгаалан нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас ийнхүү торгуульгүйгээр өөрчлөх боломжийг олгож байна хэмээн “Аэрофлот” мэдээллээ.

Тийзийн өөрчлөлт хийхийн тулд заавал борлуулалтын оффис дээр биеэр очих шаардлагагүй юм. Энэ оныг дуустал буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл захиалсан бүх тийзэнд энэ түр журам хамаарах юм.

Журам ёсоор 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх нислэгийн тийз захиалсан зорчигч эхний удаа өөрчлөлт хийн ирэх оны дөрөвдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд тийзээ сунгахдаа нислэгийн чиглэл, тийзийн ангиллаа солиулаагүй бол үнийн зөрөөг төлөхгүй, харин нислэгийн чиглэл, ангиллаа сольсон, мөн 2021 оны дөрөвдүгээр сарынм 30-наас хойш болгон нислэгийн өдрөө солиулсан бол үнийн зөрүүг зорчигч төлөх юм.

Мөн шинээр тийз захиалах бол 15 хувийн хөнгөлөлт олгоно.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж