Шанхайд утаан хөшиг татжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шанхайд утаан хөшиг татжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

 

Шанхайд агаарын бохирдлын хэмжээ өнөөдөр /XII.15/ гуравдугаар түвшинд  хүрснээр сургууль, цэцэрлэгүүдийг хаан, барилгын ажлын цагийг багасгаж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. 20 сая хүнтэй Шанхайд саарал утаан хөшиг татаж, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна.

 

Агаарын бохирдол ихэссэн эдгээр өдрүүдэд олон орны лидерүүд Шанхайд дэлхийн интернэтийн бага хуралд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа аж. Бага хуралд Хятадын дарга Си Жинпин үг оролцон үг хэлэх юм.

 

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Хятадын нийслэл Бээжин хотод агаарын бохирдол хамгийн өндөр түвшинд хүрснээр үйлдвэрүүд, сургууль цэцэрлэгүүд хаалгаа барьж, автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжсэн билээ. Хятадад агаарын бохирдлыг үнэлэх дөрвөн түвшин байдаг юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2015-12-15 59.153.113.87

Niisleliin Batsaikhan gelyy neg shog gar hudlaa daldaganaad baisan.Ulaanbaatariin utaan hoshig ali hediin 3davhar bolson.Er ni Ulaanbaatariinhan engiin irged ni ali hediin utaanaas yyseh ovchnii suuri byrdeed avdood ehelsen baigaa sh dee.Ter bag enee teryygeeree hangaval yasiin.Niisleliin doldoi ovgonoor hudlaa medeelel hiilgej baihaar...

Зочин 2015-12-15 59.153.113.217

Ulaanbaatariin ger horoolliig tatan buulgay!

Ulaanbaatar smog 2015-12-15 122.201.24.87

Ulaanbaatar smog gesen siteer orood uzehed manai Utaanbaatariinh iluu haragdaj baina lee. Utaan dund udaan baij bolohgui dee. 1300000 hunii eruul mend!

Зочин 2015-12-15 27.123.214.81

Хамаагүй шингэн байна оо, манай хотыг бодвол. Манай хот 1,5хан сая хүнтэй ч хэдийн тэр 4-р түвшинг давчихсан

Зочин 2015-12-15 103.26.195.137

Yum uzeegui yumnuud tegj l baidag yum

Ulaanbaatariin utaanaas gaigui bainaa. 2015-12-15 122.201.24.87

Shanghain agaarin bohirdol manai Ulaanbaatariin utaanaas gaigui haragdaj baina sh dee.