Шанхайд агаарын бохирдлын хэмжээ өнөөдөр /XII.15/ гуравдугаар түвшинд хүрснээр сургууль, цэцэрлэгүүдийг хаан, барилгын ажлын цагийг багасгаж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. 20 сая хүнтэй Шанхайд саарал утаан хөшиг татаж, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна.
Агаарын бохирдол ихэссэн эдгээр өдрүүдэд олон орны лидерүүд Шанхайд дэлхийн интернэтийн бага хуралд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа аж. Бага хуралд Хятадын дарга Си Жинпин үг оролцон үг хэлэх юм.
Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Хятадын нийслэл Бээжин хотод агаарын бохирдол хамгийн өндөр түвшинд хүрснээр үйлдвэрүүд, сургууль цэцэрлэгүүд хаалгаа барьж, автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжсэн билээ. Хятадад агаарын бохирдлыг үнэлэх дөрвөн түвшин байдаг юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS