Филиппиний төв хэсгийг “Мелор” далайн хар шуурга дайран өнгөрлөө. Далайн хар шуурганы хөлөөс Филиппинд 700 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Шуурганы улмаас Филиппинд дөрвөн хүн амь үрэгдэж, 1.2 сая хүн гэрэл цахилгаангүй болсон байна. Номхон далайн хар шуурганы салхины хүч цагт 185 км байсан аж. Далайн шуурга өнөөдөр /XII.15/ Өмнөд Хятадын тэнгисийг чиглэжээ.
Филиппинийг жилд 20 орчим их, бага далайн шуурга дайран өнгөрдөг байна. Өнгөрсөн жил Жангми далайн шуурга Филиппиний зүүн хэсгийг дайран өнгөрсөн үеэр 53 хүн амь үрэгдэж, үер, хөрсний нуралт үүссэн юм. Өмнө нь 2013 онд Хайян далайн хүчит хар шуурга Филиппинийг дайрснаас 7350 хүн амь үрэгдэж, ор сураггүй болсон бөгөөд их хэмжээний хохирол амсжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE