Авлигын хэрэг өршөөлд хамрагдахгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Авлигын хэрэг өршөөлд хамрагдахгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Авлигын хэрэг өршөөлд хамрагдахгүй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө цагдаа, АТГ-ын 300 орчим алба хаагч гэрээс нь баривчилсан. Үүний дараа гурван шатны шүүхээс түүнийг авлигын болон албан тушаалын хэрэгт буруутай гэж үзээд 2,6 жилийн хорих ял оноосон. Харин 2013 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлэх зарлиг гаргасан юм. Ийнхүү уучлал үзүүлсэн хэдий ч ялтайд тооцох хугацаа дууссан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хэрэв ялтайд тооцох хугацаа дуусаагүй бол төрийн өндөр албан тушаал эрхлэх боломжгүй байдаг. Тиймээс энэ талаар холбогдох албан тушаалтнуудын хэлж байсан үгийг эргэн сануулахад МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян: “2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдсөн. Одоо ялгүй байгаа” гэж мэдээлсэн.

Тэгвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Өршөөл үзүүлэх тухай хуулиар нэмэгдэл ял буюу ялтайд тооцох хугацаа өршөөгдсөн. Тиймээс ямар ч асуудал байхгүй. мар ч албан тушаал дээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ажиллах бүрэн боломжтой хүн. Урьд нь ямар албан тушаал эрхэлж байсныг бүгд мэднэ. Тиймээс харшлах зүйлгүй болов уу гэж бодож байна” гэж мэдэгдсэн.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүд намын даргынхаа ялгүйд тооцох хугацааг дууссан гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллага энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсаныг хүргэж байна.

-Ялтайд тооцох хугацааг хэрхэн тооцдог вэ?

-Ялтайд тооцох хугацааг Эрүүгийн хуулийн 78-р зүйлд тодорхой заасан байдаг. Ялгүйд тооцох хугацааг үндсэн буюу нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа тоолж эхэлдэг. Тодруулбал, ялаас чөлөөлсний дараа тоолж эхэлнэ. Жишээ нь, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол нэг жил, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол таван жил, хүнд гэмт хэрэг үйлдсэн бол найман жил, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд 10 жил өнгөрч байж энэ хүн ялгүйд тооцогдоно.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд ялтайд тооцох хугацааг өршөөх заалт орсон юм уу?

-Өршөөлд үл хамаарах нөхцөл байдал буюу 9 дүгээр зүйлийн 1.3-т заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээд өршөөлд хамрагдахгүй. Өөрөөр хэлбэл, ялаас чөлөөлөгдөхгүй, ял хасагдахгүй, ялгүйд тооцогдох хугацаа хэрэглэхгүй. Энэ 9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн этгээд өршөөлд хамрагдана.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны наймдугаар сарын 1-нд МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлсэн. Харин одоо Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дууссан уу?

-Тодорхой хүнтэй холбоотой асуудлаар ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй. Түрүүн би тодорхой хэлсэн. Ялгүй болох хугацааг Эрүүгийн хуулийн 78-р зүйлд зааснаар тооцож тоолдог.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-15 203.91.115.35

Авлигалын хэрэгттэй хумуусийг оршоож болохгуй

123 2015-12-15 124.158.109.62

mundag um baina? өршөөлийн хуулиар авлигын хэрэгт шалгагдаж, хэрэг үүсгээд явж байсан хүмүүсийг өршөөсөн гэж юм? үнэн болуу?

Зочин 2015-12-15 103.229.121.195

Мундаг хуульч цаанаа өөр байх юм аа. Сулхан нэгэн бол аль хэдийнээ нэр устай юутай иитай нь хэлээд улс төржөөд явах байсан биз. Ийм л хүмүүс хууль хяналтын байгууллагад хэрэгтэй байгаа юм даа.

тэгвэл 2015-12-15 103.26.194.102

Бондын хэрэг өршөөлд хамрагдах уу

Зочин 2015-12-15 122.201.31.30

boornhii booronhii

ХУУЛЬЧ 2015-12-15 202.9.41.163

ХУУЛЬ УНШХААР ЯАХ АРГАГҮЙ ТИЙМ Л БАЙГАА ЮМ ДАА . ийм болхоор ЭР ХҮНД ....нөхөрлөж болдоггүй хүн, нөхцөж болдоггүй эм,нууж болдогүй ХУДАЛ,ууж болдоггүй архи,уурлаж болдоггүй ачтан,ухаж болдоггүй газар,ангаж болдоггүй ан,аргалж болдоггүй хууль ГЭЭД БАЙГААМШДЭЭ ??? ....ЦАГ БАЙНА ХУУЛЬДАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙ???

чг 2015-12-15 202.179.28.126

яг Энхбаярын ялтай үгүйг хэлэх юм бол энэ хүн аль ч талдаа/ нам/ баларна биз дээ тэгэхээр 78-р зүйлийг харвал энэ хүний хэлэх гэснийг мэдэж болох нь ээ далд санаа гэж

хм 2015-12-15 202.179.28.126

хөнгөн ял 1 жилийн дараа гэж бна Энхбаярын ялтай байдал нь дуусаагүй бол шинэ эрүүгийн хуулиар ялтай байдал нь үгүй болох юм бна даа

Хамбо 2015-12-15 103.26.195.54

Монгол улсад авилгал хэмээх албин чөтгөр Энхбаярт 100 хувь шүгэлсэн Энэ нь бас халдвартай Түүнии харцыг сайн харж болохгүй Энэ бол Чөтгөр шулам шүгэлсэн хүнии харц Болгоомжтой байгтун Харцаар халдана Нүднии ханиад эхэлж тусна дараа нь тархинд мэдээлэл боловсроно

Зочин 2015-12-15 202.179.18.194

Ялтайд тооцох хугацааг шоронгоос суллагдсан өдрөөс эхэлж тоолно шт. Хэрэв Энхбаярын хэрэг хүнд гэмт хэрэг бол шоронгоос гараад 8 жил өнгөрч байж ялгүйд тооцно. Одоохондоо суллагдаад 2-хон жил өнгөрч байгаа учраас ещё 6 жил хүлээх хэрэгтэй.

Зочин 2015-12-15 103.57.93.108

олон сая төгрөгийн цалинтан та бүү бөөрөнхийл.шүүгчидийн арга нь энэ. тэгээд хүчтэний талд ордог шүүдээ. шийдвэрээ ч тэгэж гаргадаг. Өндөр цалин авч л байвал бусад нь хамаагүй гэдэг шүүгчид шүүдээ.

Зочин 2015-12-15 103.57.93.108

олон сая төгрөгийн цалинтан та бүү бөөрөнхийл.шүүгчидийн арга нь энэ. тэгээд хүчтэний талд ордог шүүдээ. шийдвэрээ ч тэгэж гаргадаг. Өндөр цалин авч л байвал бусад нь хамаагүй гэдэг шүүгчид шүүдээ.

Зочин 2015-12-15 202.21.106.150

Энхбаяр ялгүй болсон учраас л шадар сайдад нэр дэвших боломжтой гэж үзсэн байлгүй дээ.

? 2015-12-15 150.129.143.99

Том ч бай, жижиг ч бай, тодорхой хүний талаар үзэл бодлоо нийтэд илэрхийлэх нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй л дээ. Түүнээс биш зоригтой, хульчгартаа ч биш юм!! Хэрэв энэ шүүгч Энхбаярын талаар саналаа хэлбэл тэр хүнд муурхаж, эсвэл саймширч байгаа мэт ойлголт төрүүлнэ шдээ!!!

Д.Ламжав 2015-12-15 103.57.95.214

Хуулийн дагуу жинхэнэ зарчмын тайлбар өгсөн байна. Явцуу эрх ашигтаа хөтлөгдөн элдэв араншин гаргаж байсан олон албан тушаалтаны амыг нэг мөр таглажээ.

777 2015-12-15 150.129.142.252

Монголд хууль ийм л байгаа юм даа. Аль ч талаас нь тайлбарлаж болдог, ид шидийн гэмээр үйлчлэлтэй "ТӨРИЙН ХУУЛЬ"-тай. Ингэж л хууль тогтоогч байгууллага нь хуулиа тогтоож, хэрэгжүүлэгч байгууллага нь хэрэгжүүлж, шүүх засаглал нь тайлбар хийж байгаа юм. Ингээд хөгжил дэвшил өөд "ажлаараа биш амаараа, үйлдлээрээ биш үгээрээ" урагшлаад байхаас даа, хэдүүлээ ...

хуульч 2015-12-15 203.194.114.6

уранцэцэг ээ хуулиа сайн унш, зөв ойлго, зөв тайлбарла, хэн нэгний гар хөл бүү бол.

Зочин 2015-12-15 112.72.11.105

jinhene avilagchidad huuli hezee vilchildeg boloh ve.

Зочин 2015-12-15 103.229.123.22

Яг яс юм хариулж чадахгүй байж юу нь мэдээлэл өгсөн байхав дээ. Хүмүүс ийм тэнэг

Шууд л хуулиа бариад хариулаачдээ 2015-12-15 202.9.40.109

Тодорхой хүнтэй холбоотой асуудлаар ямар нэг мэдээлэл хийхгүй ч гэх шиг. Шүүгч хүн шударга л байлдаа, Тодорхой хариулт л өгөлдөө. Юун алиа юм.

Зочин 2015-12-15 202.9.41.206

Enhbayariig Eruugiin huuli zurchin baij tom alband tomiloj bolohguig ZG sain medej bgaaa. Tomiloh gesen dur uzuuleed yaj ch bolsongui geh bailgui. Tegeed uur huniig EMS said bolgono biz. Uurandaa MAHN zasgaas garch buun yum bolnoo odoo

Зочин 2015-12-15 182.160.3.178

Ийм аймхай авгай дээд шүүхэд ажиллах юм, ингэхээр яаж улс орон цэгцтэй байх вэ. Яагаад нэр заагаад хэлж болдоггүй юм, ядарсан нэгэн байсан бол яаж сүржигнэх болоо, ккк. Жирийн хүмүүс ойлгохгүй шүү дээ ...... Айдас, бялдуучлал улс орныг хөгжүүлэхгүй.

Зочин 2015-12-15 49.0.160.92

энхбаяр ялтай гэсэн ангилалд хэвээрээ л байгаа гэж байна ш дээ. тэгэхээр юун албан тушаалд ялтаныг тавих вэ, тийм юм байхгүй, хулгайч энхбаяр хулгайчаараа л дуусна. засгаас холхон байсан чинь дээр байх шүү, авилгачин аа.

Алдар 2015-12-15 59.153.112.63

Хvн хутгалдаг. Хvvхэн хvчинддэг, амьтан алж алуур хийдэг, авилга огч гишvvн болдог Номтойбаяр гэдэг новшийг яах естой юм бэ? Энэ муу хулгайчийг одоо шоронд нь хийж арга хэмжээ авах цаг болсон биш vv. Ямарт нь хууль vйлчлээд ямарт нь vйлчилдэггvй юм бэ? МАН-ын дарга Энхболдоо та энэ хvндээ ямар арга хэмжээ авах гэж байнаа. Ард тvмэн таныг харж байна шvv.

Зочин 2015-12-15 202.131.226.86

Enkhbayar yalgui bolson gedgiig huuli zuin huwid todorhoi hariuljee.

ахахах 2015-12-15 202.179.10.150

Хуулийн ийм заалт хүчин төгөлдөр үйлчлэж байхад мэдсээр байж МАХН-ын зарим долигнуур нөхөд олон түмэнд бүтэхгүй худлаа юм ярих ямар хэрэг байна,Энхбаяр хэдэн жилийн өмнө ял шийтгэл авсан ч гэсэн энэ хүний нэр төрийг ингэж элдвийн юманд хавчуулаж,энэ хүний төлөө нэг их сэтгэл гарган ажиллаж байгаа худлаа дүр эсгэж,нөгөө талдаа нэр хүндийг нь олны дунд сэвтүүлэх эвгүй байдалд оруулах юм хийх нь энэ зэргийн нас тогтсон хуульч хүний хийх ажил мөн үү?муухайл юмдаа.

Enkhee 2015-12-15 203.169.50.144

Солиотой авгай вэ Хүнтэй холбоотой асуудлыг ярихгүй ч гэх шиг.Мэргэжлийн хүн байж хэнээс айгаад байгаан бол доо.Тооцно Тооцохгүй гэж хэлвэл буруутчих байх улс төрийн шахаа орох байх энэ тэр гэж айж байгаа байхдаа.Иймэрхүү тэнэг юмнууд Монголд олон байнаа.Өөрийнхөө байр суурийг бусдаас айлгүй илэрхийлж чаддаггүй.Дандаа бусдын гар хөл болчихсон

Энхээд 2015-12-15 78.250.58.66

Энэ хариулт хамгийн зөв хариулт. Н.Энхбаяр ямар зүйл ангиар шийтгүүлсэн байна. Хүнд, хүндэвтэр гээд ялгааг нь хэлээд өгчихлөө ш тээ. Мэргэжлийн хүний хувьд зөв шийдвэр. Д.Шаравдорж өөрөө хуульч хүн байж ийм юм ярьж явдагийг нь ойлгосонгүй. Эсвэл албаар ард түмнийг төөрөгдүүлэх ажил хийж байна гэж үзэхээс өөр ямар ч арга алга даа.

ghghghg 2015-12-15 202.179.10.150

Зайлуулдаа,УДШ-ийн шүүгч ухаантай юм бол Энхбаярын хувьд хуулийн ийм заалтаар ийм байнаа гээд хэлчих зүрэх зориг,хуульчийн мэдлэг,төрийн хүний шинж алгуудаа,өрөвдөлтэй юмдаа,ийм л байсан юм болд нэг их асуултанд хариулана гэж ярих ямар хэрэг байна.

me 2015-12-15 202.131.228.91

Энэ мэт хуулийн хүмүүс мэдэхгүй байна гэж байхгүй, дараа нь яаж ч тайлбарлаж болох хувилбарууд байгаа юм байна л да , тиймээс одоо биш, өөрт ашигтай цаг үед таарсан тайлбарыг байдлыг харж байж хэлэх гээд боломжгүй гэдэг үгээр таглаад л сууцгаагаад байх юм да.

zaluu 2015-12-15 202.55.180.103

hundevter gej uzvel 2018 ond yalguid tootsogdoh yum shiv dee! eswel hongon gj tootsson yum bolov uu?

Зочин 2015-12-15 202.21.106.162

Сайн ойлгомжтой хариулжээ

zaluu 2015-12-15 202.55.180.103

avilga, alban tushaaliin hereg tegeed hongon gemt hereg yumuu hun hereg yumuu? ali angilald orohoos shaltgaalah yum bn daa

аймхай 2015-12-15 103.9.88.210

"Тодорхой хүнтэй холбоотой асуудлаар ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй" гэж ирээд л хэлэхээс айх юмаа тээ.

Зочин 2015-12-15 59.153.112.49

booronhii ,shuud heldeggui iim toriin hool tsusalsan humuus toorogdold ikh oruuldag

Зочин 2015-12-15 78.250.58.66

Ажлаа хийж байгаа хүнийг битгий доромжилоо. Та нар харин өөрсдөө хуулиа уншаад учрыг нь олцгоо. Ойлгохгүй байгаа бол битгий хүн доромжил. Өмгөөлөгчидөөс асуувал хэлээд өгнө шүү дээ. Амныхаа хагархайн хэмжээгээр чалчаад байсан хүн яадаг билээ гэдгээ мэднэ биздээ. Тэгж чаддаг юм бол төрийн ордны үүдэнд очоод хэлэх үгээ хэл.