Туньсан, "жүжиглэсэн" хоёр

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Туньсан, "жүжиглэсэн" хоёр

Туньсан, "жүжиглэсэн" хоёр

Цахим ертөнцөд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өвс ачсан Зил-130 машин жолоодож яваа бичлэг, МАН-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй шалтгаанаа тайлбарласан жиргээ хоёр ид шуугиулж байна.

Хэр барагтай зүйлд хэл амаа билүүдээд байдаггүй, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле  “Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсьe. Намайг ирэх байх гэж харж суусан нутгийн зон олонд баярлалаа. Х.Бадeлхан байхад улс төрд  шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй. Заалнаас нэр дэвшсэн, тооллогын комисст Аскараа оруулав. Манай намаас Бадeлхан түүний нэг омгийн дүү Гылымхан, Бадeлханы эгчийн хүү ( Солтан гишүүний төрсөн ахын хүү. 2016 онд Солтан миний эмэгтэй квотыг авч нэр дэвшсэн) Аубакир нар нэр дэвшлээ. Аубакир гэж хэн бэ? ХААХҮ-ийн дэд сайдаар бас ах нь зүтгүүлээд АТГ үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн асуудлаар авч үлдсэн. ИТХ -д квотоор ороод нэг ч хоног суугаагүй. Казахстанд байж байгаад сонгууль болохоор мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг. Аваад төрийн албаны шалгалтаас унаад ажлаас гардаг. Би өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй баярлалаа гэх байсан. Бауыржан. Тлeухан. Нурлат гэж зүтгэсэн зөндөө залуучууд Бадeлханы садан биш учир дэмжигдсэнгүй. Шударга ёс, сүржин шалгуур цаашаа юм байна. Та бүхнээс хүлцэл өчьe" гэсэн юм.

Танхимын сайдынхаа тунирхлыг олж харсан эсэхийг мэдэхгүй ч МАН-ын дарга Шадар сайд байхдаа энэхүү бичлэгийг хийлгэж, авснаа сонгуулийн өмнө олон нийтэд ил болгосон нь энэ бололтой.

Цахим ертөнцөд уг бичлэгийг "Кино, кино. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины үйлдлийг дуурайлаа, "Яг түүн шиг" гэхчлэн цаашлуулж байна.

АРД ТҮМНИЙ МИНЬ АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙГ. (Миний хувийн архиваас, 2019 он)

Posted by Khurelsukh Ukhnaa on Wednesday, May 20, 2020

Л.ОЮУ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ТэнэглэлТэнэглэл
18
ХахаХаха
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж