“Би нар” кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

“Би нар” кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

“Би нар” кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” уран сайхны кино Румын улсад зохион байгуулдаг Олон улсын хүүхэд залуучуудын “Wonderfest” кино фестивалийн уралдаант шатанд шалгарч, шүүгчдийн нэрэмжит шагнал хүртжээ. Энэхүү киногоор 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны үнэ цэнийг харуулахыг зорьжээ.

Нэр нь хүртэл өвөрмөц утга санаатай уг киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий продюсер Х.Пүрэвжаргал, продюсер жүжигчин Өөскө /А.Өнөржаргал/ нар ажилласан. “Би нар” уран сайхны кино нь гурван бүлэгтэй, гурван өөр цаг үеийн амьдралыг харуулах боловч бүлэг бүрийн дүрүүд хоорондоо холбоотой гэдгээрээ онцлог юм.

Тавдугаар сарын 12-16-нд болсон уг кино наадамд Монгол Улсаас энэ жил С.Бүжин найруулагчийн "Залуу мөрдөгчид" болон Ж.Сэнгэдорж найруулагчийн "Би нар" бүтээлүүд уралдаант хэсэгт сонгогдон өрсөлджээ. Румыний нэр хүндтэй киночдоос бүрдсэн шүүгчдийн баг цахимаар бүтээлүүдийг үзэн дүнгээ гаргасан байна. "Би нар” кино өнгөрөгч 2019 онд Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарч байсан удаатай.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж