“Johnson's Baby”-ийн цацлагыг АНУ, Канадад худалдаалахыг хориглов | News.MN

“Johnson’s Baby”-ийн цацлагыг АНУ, Канадад худалдаалахыг хориглов

“Johnson’s Baby”-ийн цацлагыг АНУ, Канадад худалдаалахыг хориглов

“Johnson’s Baby”-ийн цацлагыг АНУ, Канадад худалдаалахыг хориглов

АНУ-ын хүүхдийн арьс арчилгааны “Johnson & Johnson” компанийн бүтээгдэхүүн болох “Johnson’s Baby” нярайн нуралтын эсрэг цацлагыг АНУ болон Канадад худалдаалахыг хориглолоо. Гэсэн ч дэлхийн бусад улс оронд худалдаалагдсан хэвээр байна.

Энэхүү бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэдэг гэх шалтгаанаар олон жилийн турш шүүх дээр маргаантай байсаар ирсэн ба үүнээс үүдэн Хойд Америкт борлуулалт тааруу байдаг аж.  Хойд Америкт “Johnson’s Baby” нярайн цацлагын эрэлт буурч байгаа нь хэрэглэгчдийн дадал зуршил өөрчлөгдсөнөөс, мөн "бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх болон шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой буруу ташаа мэдээллээс үүдэлтэй" гэж тус компани мэдэгджээ.

Маш олон хэрэглэгчид “Johnson & Johnson” компанийн бүтээгдэхүүн хорт хавдрын шалтгаан болсон гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нөхөн төлбөр шаарддаг ба тус компани нь үүний эсрэг давж заалдсаар ирсэн. Өнөөг хүртэл бараг 20 мянган хэрэглэгч тус компанийн эсрэг зарга үүсгэжээ. Тус компанийн уг цацлага нь ховор төрлийн хорт хавдар болох мезотелиома үүсгэдэг нэгэн төрлийн шөрмөсөн чулуу буюу асбест агуулдаг, мөн өндгөвчний хорт хавдар үүсгэдэг гэж гомдол мэдүүлэгчид үзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2020-05-21 68.100.237.110

Цацлага биш нунтаг л даа ….

Avatar

Бат 2020-05-21 68.100.237.110

Цацлага бишээ зүгээр л нунтаг шүүдэн . Одоо бүр Монгол хэл түртэл байхгүй болохнээ …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж