АНУ-ын хүүхдийн арьс арчилгааны “Johnson & Johnson” компанийн бүтээгдэхүүн болох “Johnson’s Baby” нярайн нуралтын эсрэг цацлагыг АНУ болон Канадад худалдаалахыг хориглолоо. Гэсэн ч дэлхийн бусад улс оронд худалдаалагдсан хэвээр байна.
Энэхүү бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэдэг гэх шалтгаанаар олон жилийн турш шүүх дээр маргаантай байсаар ирсэн ба үүнээс үүдэн Хойд Америкт борлуулалт тааруу байдаг аж. Хойд Америкт “Johnson’s Baby” нярайн цацлагын эрэлт буурч байгаа нь хэрэглэгчдийн дадал зуршил өөрчлөгдсөнөөс, мөн "бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх болон шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой буруу ташаа мэдээллээс үүдэлтэй" гэж тус компани мэдэгджээ.
Маш олон хэрэглэгчид “Johnson & Johnson” компанийн бүтээгдэхүүн хорт хавдрын шалтгаан болсон гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нөхөн төлбөр шаарддаг ба тус компани нь үүний эсрэг давж заалдсаар ирсэн. Өнөөг хүртэл бараг 20 мянган хэрэглэгч тус компанийн эсрэг зарга үүсгэжээ. Тус компанийн уг цацлага нь ховор төрлийн хорт хавдар болох мезотелиома үүсгэдэг нэгэн төрлийн шөрмөсөн чулуу буюу асбест агуулдаг, мөн өндгөвчний хорт хавдар үүсгэдэг гэж гомдол мэдүүлэгчид үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ