Далд уурхайн бүтээн байгуулалт хөдлөхөөр болов

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Далд уурхайн бүтээн байгуулалт хөдлөхөөр болов

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг Монголын Засгийн газар болон Рио-Тинто компани байгуулаад байгаа юм.  Энэхүү зээлийг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагаас авах бөгөөд Рио-Тинто батлан даалт гаргаж буй. Зээлийн гэрээг байгуулсантай холбоотой ёслолын ажиллагаа маргааш болох юм байна. Энэхүү ёслолын ажиллагаанд “Рио Тинто”,  “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Оюутолгой” , Оюутолгой компанийн төлөөллүүд оролцох ажээ.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны эхний хагасаас эхлүүлэхээр Оюутоллгой компани бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа юм. Нийтдээ 5-7 жил үргэлжлэх далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл 3000 гаруй хүн ажлын байраар хангагдах ажээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой юм.

Ийнхүү хувь нийлүүлэгчдийн дунд үүсээд байсан маргаан, үл ойлголцол бүхэн эцэслэгдэж, далд уурхайн бүтээн байгуулалт хөдлөхөөр болсон сайхан мэдээ дэлхийд түглээ.

Энэ мэдээлэл Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй юм.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж