Сармагчинд дархлаа тогтож байгаа нь вакцин бүтээх ажилд найдвар төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Сармагчинд дархлаа тогтож байгаа нь вакцин бүтээх ажилд найдвар төрүүлэв

Сармагчинд дархлаа тогтож байгаа нь вакцин бүтээх ажилд найдвар төрүүлэв

Олон нийтэд өчигдөр/2020.05.20/ нийтлэгдсэн судалгааны үр дүнгээр Covid-19 өвчин тусаад эдгэсэн сармагчинд дархлаа тогтож байгаа нь батлагдаж, вакцин бүтээх ажилд найдвар төрүүллээ хэмээн АНУ-ын судлаачид мэдээлжээ.

Хоёр судалгааны нэг нь есөн сармагчинд коронавирус халдааж, түүнийгээ эмчилжээ. Эдгээсэн сармагчинд дахин вирус халдаахаар оролдоход нэг ч сармагчин дахин өвчлөөгүй юм байна.

“Туршилтаас үзэхэд сармагчингийн биед дахин халдвар авахаас сэргийлэх байгалийн дархлаа тогтсон нь гайхалтай сайн мэдээ” хэмээн Бостон дахь Харвардын эрүүл мэндийн төвийн вирус, вакцин судлаач доктор Дан Барух ярьжээ.

Харин нөгөө судалгааг нь хийхдээ Барух болон түүний багийнхан 25 сармагчинд зургаан төрлийн вакцин тарьж үзсэн байна. Вакцин тарьсан сармагчингуудад болон вакцин тариулаагүй 10 сармагчинд коронавирус халдааж үзэхэд вакцин тариулаагүй сармагчингууд хүндээр өвчилсөн бол вакцин тарьсан сармагчингууд харьцангуй хөнгөн өвдөж, найм нь огт халдвар аваагүй аж.

Энэхүү хоёр судалгааны үр дүнд сармагчинд дархлаа үүсч байгааг баталсан ч энэ нь хүнд ижил байдлаар нөлөөлөх эсэх нь тодорхойгүй юм. Гэсэн хэдий ч энэ судалгаа вакцин бүтээхээр ажиллаж байгаа эрдэмтдэд үнэтэй мэдээлэл болох бөгөөд Барухын баг судалгаагаа эрдэмтдэд дуртайяа ашиглуулахаа мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж