“Apple” Тайваньд нууц лаборатори нээжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

“Apple” Тайваньд нууц лаборатори нээжээ

“Apple” компани Тайванийн хойд хэсэгт нууц лаборатори нээжээ. Тайванийн Лонгтан муж дахь нууц лабораторид шинэ технологийн дэлгэц бүтээх төсөл хэрэгжиж байгаа аж.

“iPhone” гар утас, iPad, “Mac” компьютерт зориулсан илүү нимгэн, тод ялгаралтай, цэнэг бага “иддэг” дэлгэц гаргаж авахаар 50 инженер бусад хүмүүсийн хамт ажиллаж байгаа гэнэ. Инженерүүд “Apple” компанийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг шингэн-кристал дэлгэцийг илүү сайжруулахаар өнгөрсөн жилээс ажиллаж эхэлжээ.

“Apple” компанийн дэлгэц үйлдвэрлэгч “AU Optronics”, “Qualcomm” компаниудтай хамтарч ажилладаг юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж